Нийгмийн

"Тамгагүй төр" жүжгийг маргааш NTV телевизээр үзэж болох нь

Улсын Драмын эрдмийн театрт үзэгчдийн суудлыг дүүргэн толилуулах болсон "Тамгагүй төр" жүжгийн 100 дахь тоглолтыг NTV телевиз маргааш буюу 2022 оны наймдугаар сарын 10-нд шууд дамжуулах гэж байна.

“Тамгагүй төр” жүжгийг "Hero entertainment" продакшны захирал Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр толилуулж байгаа билээ. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн юм.

Бүтээлийг NTV телевизээр 12.00 цагт Univision хэрэглэгчид 8 дахь сувгаар, Skymedia хэрэглэгчид 3 дахь сувгаар, DDISH хэрэглэгчид 9 дэх сувгаар дамжуулан орон даяар үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button