НИЙГЭМТодруулга

ГХЯ: Үерийн улмаас монгол иргэд нас барсан, сураггүй болсон гэх мэдээлэл ирээгүй

БНСУ-ын нийслэл Сөүл хот орчимд сүүлийн хоёр хоног үер буусны улмаас есөн хүн нас барж, долоон хүн ор сураггүй болоод байна. Мөн 17 хүн гэмтэж бэртжээ. Амиа алдсан есөн хүний тав нь нийслэл Сөүлд, гурав нь Кёнгиду, нэг нь Канванду дүүрэгт оршин суудаг байжээ. Өнөөдөр ч гэсэн бороо орж буй бөгөөд амьдрах орон гэргүй 570 хүн дунд сургууль, олон нийтийн газарт хоног төөрүүлж буй аж.

Бид гадаад харилцааны яамнаас БНСУ-д манай улсын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч буйг, тэдгээрийн нөхцөл байдлыг ГХЯ-наас тодрууллаа.

Ингэхэд "Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг. Үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс болох Ганнам, Сунпа, Гванаг дүүрэгт монгол иргэдийн төвлөрөл бага байна. Үер усны аюулын улмаас монгол иргэд нас барсан, сураггүй болсон, хохирол амссан талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг түгээн ажиллаж байна" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x