НИЙГЭМ

“Гайхамшигт аялал”-аар Тайландыг зорих эхний таван харилцагч тодорлоо

Арлын “диваажин” Тайландад мартагдашгүй дурсамж бүтээх эрх бэлэглэх “Гайхамшигт аялал” аяны 7-р сарын урамшууллын эзэд тодорлоо. 2022 оны 7-р сарын 1-ээс 7-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр ХААН Банкны бүх төрлийн картаараа гүйлгээ хийж, аяны болзол хангасан харилцагчдаас МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр 5 хүнийг  тодруулж, Тайланд Улсад аялах эрхээр урамшуулсан юм.

Тодруулбал, аяны болзол хангаж дахин давтагдашгүй дугаар бүхий тохирлын эрх авсан харилцагчдаас бөмбөлөгний машины тусламжтайгаар, санамсаргүй аргаар 5 хүнийг тодруулсан билээ. Энэхүү үйл ажиллагаанд ХААН Банкны мэдээллийн технологийн газрын аудитор, “Онч аудит” ХХК-ийн аудитор хөндлөнгөөс хяналт тавьсан юм.

Монгол орон даяар 2022 оны 7-р сарын 1-ний өдрөөс 2022 оны 8-р сарын 31-ны өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд Тайланд Улсад аялах дараагийн 5 харилцагчийг 2022 оны 9-р сарын 10-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр мөн тодруулна.

Урамшууллын эздийн нэрстэй  ЭНД дарж танилцана уу.

Урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x