УРЛАГ

САЙХАН МЭДЭЭ: "Трио" МУСК аравдугаар сард АНУ болон Польшийн кино наадамд оролцоно

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино бөгөөд найруулагч Д.Баттөмөр олон улсын кино наадмуудад сойх бодолтой бүтээж буйгаа онцолж байсан билээ.

Тэгвэл нэгэн баяртай мэдээ дуулгая. "Трио" кино “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д оролцохоор болжээ. Тодруулбал, “Spotlight Film Selection” хэсэгт шалгарч, тус наадмын үеэр дэлгэцнээ гарахаар сонгогдсон байна. Энэхүү кино наадам Америкийн нэгдсэн улсын California мужийн Cathedral хотын The Mary Pickford театрт энэ оны аравдугаар сарын 07-оос 09-ний өдрүүдэд болох аж.

Ташрамд сонирхуулахад, найруулагч Д.Баттөмөрийн энэхүү бүтээл нь Бүгд найрамдах Польш улсын нийслэл Варшав хотноо жил бүр зохион байгуулагддаг “Варшавын Олон Улсын кино наадам”-ын 38 дахь удаагийн арга хэмжээнд оролцох албан ёсны урилгыг хүлээн аваад байгаа билээ.

Тус наадам нь Канн, Венец, Локарно, Берлин, Токио, Москва, Шанхай, Каир зэрэг “Кино продюсерүүдийн Олон Улсын холбоо”-нд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог наадам юм. Хүний эрх, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, үндэстний ижилсэл зэрэг томоохон сэдвүүдийг хөндсөн “TRIO” МУСК-ны Европ тив дэх нээлт Польш улсын Варшав хотноо 2022 оны аравдугаар сарын 14-өөс 23-ны өдрийн хооронд зохион байгуулагдах кино наадмын үеэр тохиох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-08-11 22:38

Дауны синдромыг монголизм гэдэг дауны синдромын эх орон болохоор оруулаа биз

Холбоотой мэдээ

Back to top button