ДАТАГРАФИКСурвалжилга, Нийтлэл

Улсын эмнэлгүүдийн зарим нь зогсоолын төлбөр авч, иргэдийг "СААЖ" байна

Улаанбаатарт түгжрэл зуун зовлон, зогсоол мянган зовлон болоод удаж буй. Нэг бол төлбөртэй зогсоолд тавих, нэг бол зогсоолгүй газар машинаа тавьж, ачуулаад 60 мянгаар авах. Жолооч нарыг ийм сонголт өдөр бүр тосдог. Хоёр дахиас нь айгаад, нэг дэхийг нь сонгох нь элбэг. Иргэдийн эл айдас дээр улсын эмнэлгүүд хүртэл тоглолт хийдэг болжээ.

Тодруулбал, улсын эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхээр очсон иргэдийн автомашинаас зогсоолын төлбөр авч халаасыг нь тэмтэрдэг болж.

Нэгэн жишээ дурдахад: Иргэн Б энэ оны долоодугаар сард эмнэлэгт үзүүлэх гэж очтол түүнийг тусгаарлажээ. Тухайн эмнэлгээсээ 3-4 хоночхоод гараад иртэл машины зогсоолын төлбөр гэж 68,000 төгрөг нэхсэн байгаа юм.

Манай сайтын сурвалжлах баг улсын тодотголтой эмнэлгүүд рүү очлоо. Ингэхэд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, ХСҮТ, ГССҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг нэгдүгээр шатлалын эмнэлгүүд зогсоолын төлбөр авч байлаа.

-АЖИГЛАЛТ-

Эмнэлгүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэн тээвэрлэж яваа гэсэн тэмдэг бүхий машин, онцгой, цагдаагийн машин, эмнэлгийн ажилчдын машинуудаас зогсоолын төлбөр авдаггүй аж. Харин дээр дурдсанаас бусад машинаас нэг цагийн зогсоолын төлбөр гэж мянган төгрөг авч байлаа.

Зарим эмнэлэг хоёр цагаас дээш зогссон машины жолоочоос цаг тутмыг нь 3000 төгрөгөөр тооцож, төлбөрөө авдаг аж. Олон цагаар зогсоохгүй гэсэн арга л бололтой. Бас болоогүй ээ, улсын эмнэлгүүд маань харанхуй шөнөөр ч иргэдийнхээ халаасыг тэмтэрдэг аж. Зогсоолууд нь 24 цагаар ажилладаг. ГСҮТ-ийн зогсоол л 07.00-00.00 цагийн хооронд ажилладаг юм байна.

Зогсоолын төлбөр гэж иргэдээс авсан мөнгийг юунд зарцуулдгийг, өдөрт хэчнээн машин орж, гардгийг мөнгө хурааж авч буй ажилчдаас асуухад бүгд л "мэдэхгүй" гэх тайлбарыг хэлцгээж байлаа. Иймд бид хамгийн олон машины зогсоолтой ГССҮТ-ийн гадна таван минут ажиглалт хийсэн юм. Ингэхэд таван минутын дотор найман машин зогсоолын хураамжаа өгөөд гарав. Эдгээр машинаас зогсоолын төлбөр гэж

  • 3000
  • 5000
  • 500
  • 1000
  • 2000
  • 2500
  • 3500
  • 1000 төгрөг, нийт 18,500 төгрөг авч байлаа.

ТӨЛБӨР АВАХ НЬ ЗӨВ ҮҮ? БУРУУ ЮУ?

Эл асуултад иргэд дараах байдлаар хариуллаа.


ХСҮТ-ийн зогсоолоос гарч буй иргэн

-Эмнэлгээр яваад мөнгө их орж байхад, дахиад зогсоолын төлбөр гэж 2000-3000-аар нь өгөөд байх хэцүү л байна. Ер нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсээсээ зогсоолын төлбөр авна гэдэг утгагүй хэрэг л дээ. Зогсоолуудад хяналт тавимаар юм. Ялангуяа энэ улсын эмнэлгүүдийн зогсоолд.


УХТЭ-ийн зогсоолоос гарч буй иргэн

-Эмнэлэгт хүн үзүүлж, хэвтүүлэх гээд өнөөдөр 2-3 удаа орж, гарлаа. Ингэхэд ойролцоогоор 15-16 мянган төгрөгийг зогсоолын төлбөрт төлж байна. Хоёр цагаас илүү зогсохоор нэг цагийг нь 3000 мянгаар тооцдог юм билээ. Тэгэхээр их хэцүү юм. Улсын эмнэлгүүд зогсоолын төлбөрөөр юу хийдэг юм бол. Үүнийгээ тайлагнах хэрэгтэй.


УХТЭ-ийн зогсоолоос гарч буй иргэн

-Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээсээ зогсоолын төлбөр авч буйг би хувьдаа буруу гэж бодож байна. Хүнд хүнтэй ирээд зогсоолд нь 4-5 цаг зогсоод гарахад 9,000 төгрөг төлж байсан. Иргэдээс хураасан мөнгөөр юу хийдгээ эмнэлгийн захирлууд тайлагнах хэрэгтэй. Эмнэлгээр явж байгаа хүнээсээ төлбөр авна гэдэг утгагүй хэрэг.


УНТЭ-ийн зогсоолоос гарч буй иргэн

-Эмнэлгийн зогсоолыг иргэдийн машин дүүргэчхээд байна уу эсвэл ажилчдын машин дүүргэчхээд байна уу гэдгийг ялгаж салгаж чадахгүй байна. Зогсоол бол ер нь ховор байна. Дандаа нэгнийгээ хаасан байдалтай л тавьж. Зогсоолын төлбөрийг юунд ашигладгаа эмнэлгүүд тайлагнадаг байгаасай. Эсвэл зогсоолоо нэмээсэй. Би ороод хоёр цаг болоод гарч ирлээ.


ГССҮТ-ийн зогсоолоос гарч буй иргэн

-Эмнэлгээр олон хүн үйлчлүүлж буй тул төлбөртэй байх нь зөв юм болов уу гэж бодож байна.


Эмнэлгүүд зогсоолын төлбөрөө яг юунд зарцуулдгийг тайлбарлах ёстой хэмээн үзэж буйгаа дээрх иргэд илэрхийлэв. Иймд бид эмнэлгүүдийг төлүүлэн ГССҮТ-ийн зогсоолыг хариуцдаг компанийн захирлаас мэдээлэл авлаа.

ЗОГСООЛЫН ТӨЛБӨР ХААЧДАГ ВЭ?

"Оорцогийн энгэр" ХХК-ийн захирал Г.Энхмаа: Эмнэлгүүд төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаагаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хяналттайгаар явуулдаг. Сар бүр авто зогсоолын мөнгийг эмнэлгийн дансанд төвлөрүүлдэг. Эмнэлэг ажлын тав хоногт багтаан орлогын 40 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгдөг. Зогсоолын төлбөрийн үлдсэн 60 хувиар нь эмнэлэг өөрсдөө санхүүждэг. Түүнээс бид дуртайдаа мөнгө хураагаад, өөрсдөө авч идээд байгаа юм биш. Манайх л гэхэд зогсоол хариуцуулж 14 хүн ажиллуулдаг. Тэдгээрийнхээ цалинг тавина.

Хэрэв зогсоол төлбөргүй бол МҮОНРТ, МҮИС-ийнхан машинаа оруулж ирж тавьчихна. Үүнээс үүдээд эмнэлэгт үзүүлэх гэж ирсэн хүмүүс зогсоолгүй үлдэх талтай" гэлээ.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, ХӨСҮТ зэрэг улсын эмнэлэг зогсоолоо төлбөргүй ашиглуулж байхад зарим улсын тодотголтой эмнэлгийн зогсоол төлбөртэй байна. Хотын мээр болон салбарын сайд нар аа нэг бол бүх эмнэлгийн зогсоолыг төлбөртэй болго. Нэг бол бүгдийг нь төлбөргүй болго. Өвчин зовлон, үхэл хагацалтай нүүрэлдээд явж буй иргэдээс мөнгө нэхээд зогсож байх нь ёс зүйгүй хэрэг. ЭМД, НДШ гээд улсдаа өчнөөн мөнгө төлчхөөд дахиад байхад л дахин "саагаад" байх нь зохисгүй. Иргэдийн орлого хэмжээтэй. Хэт их саавал сүүтэй үнээ ч сүүгүй болдог гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-13 09:42

Ихэнх эмнэлэгүүд зогсоолын төлбөр авдаг.
Ядаж байхад �##�ь ч эмнэлэгт очсон оочёр дара�##��##� гэж дийлдэхгүй багадаа л 3 4 цаг түүнээс дээш очёрлоно. Нөгөө зогсоолын төлбөр нь явж өгнө дөө. Аймаар

Зочин
Зочин
2022-08-13 12:46
Reply to  Зочин

Цагийн системд ороогүй. Орсон бол 3-4 цаг хүлээх шаардлагагүй.

Зочин
Зочин
2022-08-13 09:43

Цэвэр луувир шүү хүний зовлонгоор мөнгө хүүлэгсэд болимоор юм.

Зочин
Зочин
2022-08-13 09:44

Zarim gj ihenh ni avj bgaa sh de bolimooriin

Зочин
Зочин
2022-08-13 09:44

хавдар судл�##�ын хойд ха�##�га шөнө сандраад эм тарианд орж гарах болгонд мөнгө нэхээд авдаг арай дэндүү санагдсан шүү

Зочин
Зочин
2022-08-13 09:47

1 р эмнэлэг Өглөө 8д ороод 3 цагт гархад 7000 ыг авсандаа хэцүү шүү

Зочин
Зочин
2022-08-13 09:59

тийм бна лээ сахиуртай ороод маргааш нь гарахад 25000 төг авсан бсн очих айлгүй гадаа зогсоолд машиндаа хоол цайг нь хийж өгч бга өчнөөн хонож бгаа хүмүүст маш хүндрэлтэй зүйл дээ

Зочин
Зочин
2022-08-13 10:03

Ямар наргиж наадах гэж эмнэлэг ордог биш болимоор юм

Зочин
Зочин
2022-08-13 10:04

Арайл дэндэж бна.

Зочин
Зочин
2022-08-13 12:16

Бага хэмжээний төлбөр авдаг байх хэрэгтэй л дээ гэхдээ бүр минутаар авдаг төлбөрөө болих хэрэгтэй хүн хэвтүүлээд гараад ирэхэд л 10к эргэхээр ороод гарахад 3000-4K нэгсөвчтөнөө өдөрт хэд эргэж хоол өгөх билээ бас дээр нь ганц хоноод л гарахгүй багадаа 7 хоног гэхээр маш их мөнгө зогсоолын төлбөрт төлнө үнэхээр цаг тооцохгүйгээр 1-2к байхад бол болно ш дээ улсын эмнэлэг оочир дара�##��##� ямар билээ

Зочин
Зочин
2022-08-13 12:17

gehdee tulburtei bh ni zuw uu baga bgaad vzvvlsen tasalbar ene teriig ni haraad baga awdag tasalbargvi nuhuduus ih awdag bh heregtei tegehgvi bol emnelegiin oir orchimiin bairnii mashinuud honuulaad bdg gj sonsson

Зайгүй юм чинь авах нь зөв.
Зайгүй юм чинь авах нь зөв.
2022-08-13 12:44

Зогсоолын төлбөр төлөхийг хүсэхгүй бол гадаа нь хүнээ буулгаад өөр газар тавьж болно. Төлбөргүй газар. Өөрөө явж чадах иргэний машин оруулахгүй байсан ч болно. Зайгүй газар орчихоод түргэний машины зам таглаад зогсоол дээр тавихгүй машин зам дээр тавьдаг. 2. Харин зогсоолын төлбөрөө хурааж эмнлэгээ дотор гадна зам хашаа газраа барилгаа шинэчлэхэд ашиглаж болно. Мөнгө нь тодорхой цаг хүртэл үрэгдэхгүй хадг�##�агдах ёстой. Өөрөөр хэлбэл хян�##�т сайн байх. 3. Шинээр эмнэлэг барив�##� маш сайн тооцоолж соц барилгаас сайжруулж өөрөөр байрих хэрэгтэй. ажилчдын зогсоол, өвчтний зогсоол ту�####�а, Түргэний машин эсвэл яар�##�тай түргэн байх үеийн машин орох чөлөөт газартай тэр нь шууд холбогдсон байх. Өөрөөр хэлбэл үүдэн хавьцаа байх. Хэвтдэг эмнэлгээ бүр с�##�гах, эргэлт суух уулзах тусгай өрөөтэй хийх, Хэвтдэг эмнэлэгт гадны гут�##�, дотны гут�##� холихгүй байх. Өвчтөн тапочкитайгаа гадуур �##�хаж �##�хаж ирээд шууд дотогш орохыг хориглох. Тиймээс хувцасны цоожтой камертай шүүгээний өрөөтэй байх. Олон юм бий. Эмнэлгийн бүх ажилчин болон хэвтэж үйлчлүүлдэг хүмүүс, зүгээр үзүүлдэг өвчтнүүдээс сан�##� авч мөн орчин үеоийн эмнэлэг гадныхыг дууриаж дээрээс нь шинэ технологи гээд олон юм хавсруулж хийх хэрэгтэй. Түргэний өрөөг ялангуяа нэн сайжруулах шаардлагатай. Гадаадад түргэний өрөөний хүлээх танхимд ороход шилний цаана 4 эмч зэрэг үйлчилж байдаг. Манайд ганцхан эмчтэй байгаа өрөө нь маш муу орчинд ажилладаг харагдсан. Мөн ажлын цаг дуусаагүй байхад дөхсөн гээд түргэний эмч хүн үзэхгүй амбулатор руу явуулдаг нь буруу.

Зочин
Зочин
2022-08-14 08:18

bitgii tenegteed bai!!! uvchtei xuniig xashaanii gadna buulgax uu?!!!! xamgiin gol asuudal ni xaalt xiicheed 6 xuviin companid erx medliig ni ugchuud8 tulbur avaad ter tulbur ni xuviin companiin dansand ordog !!@! Emnelgt ulaan zoos ugdgui shuu!!!! ulsiin emnlgiin zogsooliig xuviin xevshild ugsniig ZOGSOOX XERGETEI!!!

Зочин
Зочин
2022-08-13 12:49

Эмнэлгийн цагийн систем муу хэвээрээ байгаа. цагаараа явб�##� эмчид ч амар өвчтөнд ч амар. Танил т�##� гэдгийг хаях ганц зүйл цагийн систем.

Зочин
Зочин
2022-08-13 12:51
Reply to  Зочин

Танил эмчдээ үзүүлье гэвэл ажлын бус цагаар үзүүл. Цаг авсан хүний цаг дээр танил т�##� нь ороод. Марг�##�дахаар 20 минутаар хоцорч болно гэсэн дүрэм зохиогоод бүдүүлэг л байгаа шүү ! Нэг өвчтөн 20-р хоцроход арынх нь бүх өвчтөнд төвөг удна. Юуны тулд цаг тохирч байгаагаа сайн ойлгох, эмчийг хэдэн өвчтөнг цагтаа үзээгүйг тогтоодог болох. Цаг барихгүй байх нь маш бүдүүлэг �##�даа гэдгийг �##�ь �##�ь т�##�д нь ойлгуулах.

Хэн нэгэн
Хэн нэгэн
2022-08-13 13:59

Тийм бид чинь нийгмийн даатг�##� эрүүл мэндийн даатг�##�аа төлөөд хариуд нь тоймтой хэдхэн эмнэлгээр үйлчлүүлж үйлчилгээ авч байгаа шүү дээ

Bidon
Bidon
2022-08-13 15:11

Ta nar uursduu l songoo biz dee hohi chin atsnuud

Зочин
Зочин
2022-08-14 11:28

Зогсоолын төлбөр авч байсан нь дээр юм байна лээ. Гэмтлийн эмнэлгийн зогсоол түр ажиллахаа больсон байхад л дуртай бүхэн машинаа оруулж замбараагүй тавиад юун тэр мөнгө байтугай яарсан сандарсан хүмүүс орж, гарч чадахгүй нөгөө оркууд нь утасаа авахгүй, дугаараа тавихгүй жинхэнэ бухимд�##� тэнд л байсан даа.

Холбоотой мэдээ

Back to top button