УНТЭ ажилчдынхаа ар гэрийнхнийг эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулна
Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас энэ сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан билээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь энэ өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа нийгмийн асуудал болоод гэр бүл рүү нь чиглэсэн үр өгөөжтэй шийдвэрүүдийг гаргалаа.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Хамт олныхоо хүчин чармайлт, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлогын шинэчлэл гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн санхүүгийн байдал харьцангуй сайжирч байгааг дуулгахад таатай байна. УНТЭ-ийн захиргаа, эдийн засаг, санхүүгийн алба Нийгмийн хамгааллын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна" гэж баярын хурлаа нээхдээ хэлэв.
Тодруулбал, ажилчдын үндсэн цалинг 30-50 хувиар нэмэгдүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг болгож, 30 сая төгрөгийг 30 ажилтанд өгч, ХХБ-ны ипотекийн 6 %-ийн зээлд хамруулахаар болжээ. Мөн нийт ажилчдынхаа болон гэр бүлийн нь эрүүл мэндэд анхаарал хандуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд оруулах аж.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.