Нийгмийн

ТАНИЛЦ: ХЗДХЯ намрын чуулганаар хэлэлцүүлэх 18 хуулийн төсөл

Хууль зүй, дотоод хэргийн УИХ-ын ирэх намрын чуулганаар 18 хуулийн төсөл өргөн хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал,

  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл,
  • Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Дампуурлын тухай буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай хуулийн төсөл,
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
  • Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл,
  • Зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл зэрэг хувийн эрх зүйн 4,
  • нийтийн эрх зүйн 14, нийт 18  хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. 

Мөн Дотоод хэргийн их сургуулийн тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.

  • Иргэний болон захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл,
  • Зөрчлийн болон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл,
  • Галт, зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Казиногийн тухай,
  • Бооцоот морин уралдааны тухай болон Төлбөрт тааварт, бооцоот тоглоом болон эд мөнгөний хонжворт сугалааны тухай анхдагч хуулийн төсөл,
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг зэрэг 30 гаруй хуулийг төсөл тус яаман дээр боловсруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-08-13 18:55

Hamuutai tulgun communist yalbaatar

Зочин
Зочин
2022-08-15 11:44

Коммунист нийгэм чинь Хятад. Хятадын ард түмний амьдр�##� хөх да�##�инбан даавуунаас хээ хуартай торгонд хөлбөрч хар хилэн шаахайнаас хээнцэр дэгжин гут�##�тай болсон. Сайн муу хэлүүлж хүн хөлгөлдөг үндэстэн сансарын хөлөгтэй болжээ. Муу хэлүүлсэн коммунистууд манай дэлхийн бодлогыг тодорхойлж байна. Соци�##�измаа устгасан бид үхрийн шуудайнд хийсэн эвэр шиг ард түмэн болон хувирчээ. Сайханд баясахгүй муу муухайг хамгийн түрүүнд ура хашгиран магтах болж дээ

Холбоотой мэдээ

Back to top button