Сурвалжилга, Нийтлэл

ЖУРАМ БА ЛОГИК: "Допинг илэрсэн" гэх мэдээллийг зориудаар цацсан уу

Допингийн эсрэг үндэсний төв энэ жилийн наадмаар хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан 64, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй эхний найман байр, нийт 80 шинжилгээний сорьцыг БНСУ дахь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн билээ.

Өчигдөр тодруулахад, эл 80 сорьцоос 76-гийнх нь хариу ирснийг Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхболд хэлсэн юм. Нэг өдөр явуулсан сорьцын хариу уг нь бол зэрэг нэг өдөр ирэх ёстой. Гэтэл Допингийн эсрэг үндэсний төв дөрвөн бөхийн шинжилгээний хариу ирээгүй хэмээсэн нь хардаж болох өнцөг юм. Уг тодруулгын араас хэд, хэдэн мэдээллийн сайтуудад 6-7 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл түгэв.

ШАТ ДАМЖЛАГЫН ТУХАЙД: Тамирчны сорьцыг шинжилсэн лаборатори А сорьцын дээжийн хариуг гурван хувь үйлдэж, захиалсан допингийн эсрэг байгууллага, тухайн спортын олон улсын холбоо, Дэлхийн Допингийн эсрэг Агентлагт илгээдэг. Тэгэхээр бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээллийг ямар нэг субъектээс зориуд сэвсэн байх магадлал бий.

Уг нь Допингийн эсрэг үндэсний төв хоёр тохиолдолд допинг илэрсэн бөхчүүдийн нэр, тоог зарлах ёстой.

НЭГДҮГЭЭРТ: Допингийн эсрэг үндэсний төв сорьцын хариуг хүлээн аваад савны дугаар шинжилгээний хуудсын дугаар хоёрыг тулгаж үзэх ёстой. Хэрэв хоёр дугаар тохирохгүй бол үүнийг лабораторийн алдаа гэж үзэх эрхтэй. Харин тохирч байвал тухайн шинжилгээг өгсөн тамирчинд мэдэгдэх ёстой. Тамирчин шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд 14 хоногийн дотор баталгаажуулах Б сорьц шинжлүүлэх хүсэлтээ допингийн эсрэг байгууллагаар дамжуулан гаргах эрхтэй. Б сорьцоо шинжлүүлэх бол тамирчин өөрөөсөө зардлыг нь гаргана. Хэрэв тамирчин тогтоосон хугацаанд хүсэлт гаргаагүй бол А сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн буюу допингийн эсрэг дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэрийг нь нийтэд зарлаж болох юм.

ХОЁРРДУГААРТ: Тамирчин Б сорьц шинжлүүлэх хүсэлт гаргасан бол хүсэлтийн дагуу Б сорьцыг шинжилнэ. Б сорьцын хариу гартал нэрийг нь зарлахгүй байх журамтай. Б сорьцын хариу А сорьцын хариутай зөрвөл лабораторийн алдаа гэж үздэг. Харин хоёр сорьцын хариу тохирох юм бол допингтой болох нь батлагдах юм. Энэ тохиолдолд нэрийг нь зарлаж болно.


Допингийн шинжилгээний хариуг хүлээн авах, боловсруулах, мэдээлэх журмын процессыг дээр дурдлаа. Үүнээс харвал, шинжилгээний хариу яг одоогоор Допингийн эсрэг үндэсний төвд л ирсэн байх магадлалтай. Түүнчлэн 80 сорьцын шинжилгээ нэг мөр гарч, нэгдсэн байдлаар манай талд ирэх учиртай. Гэтэл:

  • Дөрвөн шинжилгээний хариу дутсан
  • Шинжилгээний хариуг боловсруулах, мэдээлэх журмын процесс явагдаж эхлээгүй байгаа нөхцөлд "6-7 бөхөөс илэрсэн" гэх мэдээлэл цацагдсан нь анхаарал татна.

Өөрөөр хэлбэл хариуг урьдчилж мэдсэн төв байгууллагаас бөхчүүд рүү мэдэгдэж, "Хариуг мэдээлэх үү, дарах уу" гэсэн хэлцэл хийж эхэлсэн байж болзошгүй. Ийм жишиг ч байж ирснийг мэргэжлийн хүмүүс ярьдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 11:57

Хэнээр туг тахихаар хор найруулж нааш цааш гүйлдэж байгаа болдоо.

Зочин
Зочин
2022-08-15 11:58

Yg unendeeee heden muu bohchuuddeee ingej daramtaldag ym shig sanagdaad bgaa

Зочин
Зочин
2022-08-16 18:47
Reply to  Зочин

Chi bas neg boh l ym bn. Ym hereglehgui barildaj chadahgui bol m#laa m#llaj uz

Зочин
Зочин
2022-08-15 11:58

Xor orchoo blgvi dee

Бат
Бат
2022-08-15 11:59

Үнэн.Бүгд ирсэн байгаа.Нөгөө хор найруулах мөнгө хийх аргаа л хайж байгаа.Тагнуулынхан энэ допингийн төв гээчийг ш�##�гах хэрэгтэй прокурор хаана байна.Олон жил ингэж заваарч хэн нэгний эрх ашигт нийцүүлж бусдыг золиосолж ирлээ

Зочин
Зочин
2022-08-15 12:00

Хэрүүл т�##�ц�##�гүй схан наадсан юмсан

Зочин
Зочин
2022-08-15 12:01

Илрээгүй л байгаасай.

Зочин
Зочин
2022-08-15 12:01

Илэрээгүй б�##�ай юм яриад л бөөн хэрүүл болгохоо боль.жаахан тайван байт�##� юун допинг вэ.дотооддоо шинжилгээ хж сураач.бөхийн холбоо гэж ёстой нэг маф бнаа.юуч хийхгүй.одоо соливол таарнааа

Зочин
Зочин
2022-08-15 12:02

Морь эрлийз, бөх допинг, даваа авлига болжээ, Ёстой яах вэ!

Bayanmunkh
Bayanmunkh
2022-08-15 12:37

Ufs hazgai heltei hulgaichuud hor hutgah geed bgaa ni oilgomjtoi

Зочин
Зочин
2022-08-15 16:19

bi law huwidaaaaa doping hereglesen gj bodohgvi bgaaaaa

Зочин
Зочин
2022-08-15 23:37

Менгее телехгуй бол допингтой гэж зарлагдаж, цолоо хура�##�гах л болно доо, кк

Зочин
Зочин
2022-08-16 08:57

hudlaa soliorhoo bolioch ee

зочин
зочин
2022-08-16 11:20

Хариу ирсэн дор нийтэд ил тод мэдээл хийж болдоггүй юмуу. Байж байж г�##� асааж байгаад нэгнийгээ босж ирэхгүй болтол намнах юм.

Зочин
Зочин
2022-08-16 13:10

ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ ЭНЭ ТЭРЭЭ БҮРМӨСӨН ЗОГСОО ХЭРҮҮЛ УРУУЛГҮЙ АМЬДАРМААР БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button