УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

“Рио Тинто”-гийн саналд татгалзсанаар “TRQ”-гийн хувьцаа 9 хувиар уналаа

“Рио Тинто” группээс “Туркоиз Хилл Ресурсес” компанийн 49 хувийг худалдаж авах санал тавиад байсан. Таван сарын өмнө тавьсан энэ саналд татгалзсан хариу өгчээ. Улмаар “Туркоиз Хилл Ресурсес”-ийг 100 хувь эзэмших “Рио Тинто”-гийн төлөвлөгөө хэрэгжсэнгүй.

Мэдээлэл: “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг манай улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” ХХК эзэмшдэг. Харин үлдсэн 66 хувийг Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркоиз Хилл Ресурес” компани эзэмшдэг билээ.

Харин Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп нь одоогоор тус компанийн 51 орчим хувийг эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл эзэмшдэггүй 49 хувиа нэг мөр худалдан авах санал тавиад байсан гэсэн үг. Ингэхдээ үлдэгдэл хувьцааг 2.7 тэрбум ам.доллараар үнэлсэн.

“Туркоиз Хилл Ресурсес” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид үүнийг хэт доогуур үнэлгээ гэж үзэн, байр сууриа илэрхийлж байв. Мөн саналыг боловсруулж үзэхээр Тусгай хороо байгуулж ажилласан бөгөөд үүндээ “BMO Capital Markets” компаниар зөвлүүлсэн юм.

Ингээд Тусгай хороо шийдвэрээ гаргаж, “Рио Тинто”-гийн саналаас татгалзжээ. Тусгай хорооны  дарга Мэрисе Сен-Лорен “Тэдний санал болгосон үнээр хэлцэл хийх нь Оюу толгой дахь бидний урт хугацааны ашиг сонирхол, төслөөс хүртэх үр шимийг шударгаар үнэлж чадахгүй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн хэлцэл хийх хүрээнд “Рио Тинто” талаас ямар үнэлгээгээ сайжруулах зэрэг ямар нэг хариу санал тавиагүй гэдгийг онцолжээ.

Харин энэ шийдвэрт “Рио Тинто” групп сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Мөн ташрамд, “Туркоиз Хилл Ресурсес” компани шийдвэрээ танилцуулсны дараа хувьцааных нь ханш 9 хувиар буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button