Нийгмийн

ТОДРУУЛГА: 2022.08.17-ны байдлаар 86 мянган хүүхэд цэцэрлэгт элсэхээр бүртгүүлжээ

Л.Энх-Амгалан сайд энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана орхихгүй гэдгээ мэдэгдсэн. Ийн мэдэгдснийх нь маргаашнаас буюу наймдугаар сарын 10-наас цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн. Элсэлтийн бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулаж буй юм.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байдаг. Тэдгээрээс 2022.08.17-ны өдрийн байдлаар хэд нь цэцэрлэгт элсэхээр бүртгүүлээд буй БШУЯ-наас тодрууллаа.

Ингэхэд "Өнөөдрийн байдлаар 86 мянган хүүхэд цэцэрлэгт элсэхээр бүртгүүлээд байна. Бүгд e-mongolia.mn цахим системээр бүртгэлээ хийлгэж буй. Цахимаар бүртгүүлэх боломжгүй болон чадахгүй байгаа иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэгийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандаж байгаа. Ажлын хэсэг e-mongolia.mn руу нэвтрэхэд нь тусалж буй" гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button