ДЭЛХИЙНийгмийн

Г.Мурадов: Украинд явуулж буй ажиллагааны хэлбэрийг өөрчлөх цаг болсон

Сүүлийн үед Украины талаас Крым руу пуужин харваж, буун дуу таслахгүй дайралт хийх болжээ. Үүнтэй холбоотойгоор Крымын Ерөнхий сайдын орлогч Георгий Мурадов Украинд явуулж буй “Цэргийн тусгай ажиллагаа”-ны хэлбэрийг өөрчлөхийг эрх баригчдадаа уриалжээ.

“Миний бодлоор одоо цаг нь болсон. Украин зөвхөн Крым бус, Запорожийн АЦС, Каховскийн Усан сан, ОХУ дахь цэргийн бус байгууламж, Донецк, Луганск дахь энгийн номхон иргэд рүү халдаж байна. Энэ нь Украины бандерчуудыг алан хядагчдын шинжтэй болгохын зэрэгцээ манай улсын зүгээс тэдний эсрэг явуулж буй цэргийн тусгай ажиллагааныхаа хэлбэрийг өөрчлөхийг шаардаж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

ОХУ Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааныхаа хүрээнд зөвхөн цэргийн зориулалттай байгууламжуудад цохилт өгөх бодлого баримталж байгааг өөрчлөхийг Георгий Мурадов санал болгосон байна. Тэрээр хэлсэн үгдээ “АНУ, Украин, УАЦЭ-ийн зүгээс Крымын эсрэг төлөвлөгөө бэлтгэж, хэрэгжүүлэхээ мэдэгдэж байгаа энэ үед бид мөн бодлогоо өөрчлөх ёстой” хэмээн онцлон тэмдэглэжээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
2022-08-24 09:29

фэйсын дийлэнх хэрэглэгчид украйны цэргийн ажиллагааг "дайн" гэж томёолоод байгаа. Одоо жинхэнээсээ "дайн" болгох боломжтой болчлоо.

Эмээ
Эмээ
2022-08-24 13:20

Дайнч болохоор болчихлоо, яанадаа

Зочин
Зочин
2022-08-24 23:36

Крым эргээд Украиндаа ирэх нь цаг хугацааны асууд�##� болж байна.Тэр цагт хэн ч биш болно гэдгээ мэдрээд энэ нөхөр чацга �##�даж байна.Орос руугаа очиж тариан т�##�байд ажиллаж амиа зогоох бэлтгэлээ эртнээс бодсон нь дээр бахаа.

Зочин
Зочин
2022-08-25 21:51

МОСКВА, ЛЕНИНГРАД ГЭЭД ОРОСЫН ХЭДЭН ТОМ ХОТЫГ ЦӨМДӨӨД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА

Зочин
Зочин
2022-08-25 21:52

ОРОСУУД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ УНГАС БОЛСОН

Bat
Bat
2022-08-26 04:20

Odoo oros dainaa hii ukriane dabarch ba

Back to top button