Нийгмийн

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдсангүй

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид мэдээлсэн.

Өчигдөр бид ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахтай холбогдож тодруулга мэдээлэл авахад "Сорьц Улаанбаатар руу ирж яваа. Хариу нь 12 цагийн дараа гарна. Сэжигтэй тохиолдол болох 26 настай эрэгтэй нь тарвага агнасан, гараа эсгэсэн гэсэн. Суганы булчирхай нь цочсон, халуурсан гэх шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй тохиолдол гэж үзсэн. Одоо халуун нь буурчихсан байгаа гэсэн. Тусад нь тусгаарлаад буй. Мөн ойрын хавьтал болох 18 хүнийг тусгаарлаж, тухайн аймгийн ЗӨСТ голомтын халдваргүйжүүлэлт хийсэн. Сэжигтэй тохиолдол болох малчин Цээл сумынх" хэмээсэн юм.

Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарсан эсэхийг 2022.08.24-ний 09.10 цагт тодруулахад "PCR шинжилгээний хариу сөрөг гарсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-24 09:50

САЙН Л БИЗ ЗААВАЛ ИЛРЭХ ЁСТОЙ БИШ АШТАЙ ЮУ ДАА

Зочин
Зочин
2022-08-24 10:01

Ashgvi deee

Холбоотой мэдээ

Back to top button