УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Та нар завсарлага авчих, гуйж байна

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "69.4 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй. Гадуурхагдах учиргүй. Үндсэн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж юу гэсэн үг юм бэ. Д.Ганбат, Ж.Батсуурь нарын яриаг сонсоод, энэ нь цаанаа захиалгатай гэж ойлголоо. Захиалагчийг нь олох ёстой юм биш үү. Та нар захиалгүй л юм бол ҮХЦ-ийн есөн гишүүнийг дуудаж авч ирээд огцруулж байх ёстой. Бид ингэж тусгаар тогтнол, ардчиллаа үгүй хийж болохгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ та нар завсарлага авчих, би үнэхээр гуйж байна. Монголын тусгаар тогтнолд асар хор хөнөөлтэй. Дараа нь юу ч болж мэднэ. Тиймээс гуйж байна. Ээлжит бус чуулган зарласан гэхээр та нарыг үнийн өсөлт, ард түмний ахуй амьдрал ярих гэж байгаа юм байна гэж ойлгосон.

Үндсэн хууль гэдэг бол ард түмэнтэй байгуулсан гэрээ. Яагаад бид суурь зарчмыг эвдэх гээд байна вэ. Би үнэхээр айж байна. Энэ хаанахын хэний захиалга вэ. Хэдэн гишүүн сайд болох асуудал биш. Энэ бол маш том асуудал" хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд: ҮХЦ-ийн өмнөөс бид хариуулаад байх нь тиймхэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-24 15:55

үнэн шүү

Зочин
Зочин
2022-08-24 17:20

Дампуурлын эхлэлийг тавьсан өвгөн жомбо бол өөрөө шүү.

иргэд
иргэд
2022-08-24 17:36

Очер дугаар харг�##�захгүй нэн даруй тараах татан буулгах газар УИХ гэдэг нь үнэн юм байна

Холбоотой мэдээ

Back to top button