УЛС ТӨР

Г.Занданшатар: Өөрсдөө хамаг асуудлыг эхлүүлчхээд УИХ-ыг загнахгүй шүү

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. ҮХЦ-д гомдол гаргасан хоёр гишүүн дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Үндсэн хуулийн цэцэд бид нэмэлт мэдээлэл гаргахдаа "Давхар дээл"-ийг хэрэв ярих юм бол УИХ-ын гишүүнтэй тоотой уялдуулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ байр суурин дээрээ байх болно. Өнөөдрийн байдлаар Цэцийн шийдвэрийн үр дүнд 2019 оны нэмэлт өөрчлөлтийг хийхээс өмнөх шиг нөхцөл байдал өнөөдөр үүсчихлээ. 2019 онд 76 гишүүнтэй байвал давхар дээлтэй сайд дөрвөн байхад болно гэсэн зарчмаар л шийдвэрлэсэн байдаг. Гэтэл үүнийг Цэц их суудлын хуралдаанаараа байхгүй болгочихлоо. Одоо бүгд давхар дээлтэй болох юм уу. Тэгэхээр Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарах нь. Дараа дараагийн Засгийн газрыг байгуулахад асуудал үүсгэчихлээ. 76 гишүүнтэй тохиолдол бүх сайд "давхар дээл" өмсөх боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Үүнийг л хуулиндаа нийцүүлж, өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэхдээ гишүүдийнхээ тоог нэмэх хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Гайхалтай юм болоод байна. УИХ-д хууль дээдлэх зарчим гэж байна уу. Цэцийн гишүүдийг энд авч ирж шүүх тухай ярьж байна. 30 жилийн турш дан, давхар дээлээр барьцаалагдаж ирсэн улстөрийн жүжигт ҮХЦ цэг тавьсан шүү. 2019 оны ҮХНӨ-өөр дөрвөн сайд УИХ-ын гишүүн байна гэж баталсан. Монгол Улсын их хурал Ерөнхий сайдыг томилдог. Сайдуудыг томилдоггүй шүү дээ. 76 гишүүний тоог өсгөх асуудал яригдаагүй учраас та нар өнөөдөр Цэц рүү улайран дайрч байна. Хууль дээдлэх зарчим байна уу. Дан, давхар дээлийн сонирхол Монголын парламентыг 30 жил гацаалаа" хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Цэцэд гомдол гаргасан хоёр гишүүн өөр өөр байр суурь илэрхийллээ. Нэг нь дэмжээд, нөгөөх нь дэмжсэнгүй. Та хоёрын гаргасан мэдээллийн дагуу л бид нар өнөөдөр энд маргаан, мэтгэлцээн өрнүүлж байгаа шүү. Өөрсдөө хамаг асуудлыг эхлүүлчхээд УИХ-ыг загнаад байхгүй шүү" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-24 19:06

УИХ хийх ажилгүй болжээ. Одоо тарсан нь шулуухан.

Зочин
Зочин
2022-08-25 07:31

ЭНЭ ХҮН НАМ-ын гээд байгаа ДОРЖХАНД ГЭЖ НЭГ МУУХАЙ ТУУЧИЙ ШИГ ХАР ЭРЭЭН МОГОЙ УИХ-д СУУЧААД ХОРОО ЦАЦААД ЭРГЭЛДЭЭД БАЙХЫН ЯМАР АЙМШИГТАЙ МОГОЙ ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button