ВИДЕО КОНТЕНТ

Л.Хасарын Хасуй: Франц руу аавыгаа авч явахын тулд номыг нь хэвлэлтэд шилжүүлсэн. Хэцүү үедээ уншиж "ярилцана"

Миний эрх 

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их гараг эрхсийн хязгааргүй огторгуйн гэрэлт од нь байх болно

Эмээ нь хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи их далайн дундаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их далай, ай савыг цалгитал дүүрсэн

Ус нь байх болно

Эмээ нь тэр их далайн ай сав нь цалгих 

Усны давалгаа нь байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр хоосон ертөнцийн

Хоосон нь байх болно

Эмээ нь тэр хоосон ертөнцийн

Ертөнц нь байх болно.

Эл шүлгийг бичсэн залуу, халуун зүрхэн өмнө минь сууж байна. Түүнийг Хасарын Хасуй гэдэг. Та бүхний мэдэхээр дотночлон танилцуулбал, тэр Бавуугийн Лхагвасүрэн агсны ач, яруу найрагч Л.Хасар агсны хүү юм. Эгшиглэнт хэлтний орон гэгддэг Францад цөмийн физикч мэргэжлээр суралцдаг. Энэ жил их сургуулийн хоёрдугаар ангид орно. Амьдралд нь тохиосон их хагацлын ард асуулт асууна гэхээс хоолой эвлэхгүй мэт санагдавч одоо л ярилцах ёстой гэж дотоод хүн ятгана. Өнгөрсөн даваа гарагт “Тарган муур” хэмээх жазз клубийн тайзнаа шүлгээ уншихтай нь таарч, ярилцах санал тавьсан минь энэ. Бид түүний өвөө, аавын амьдарч, уран бүтээлээ туурвиж асан өрөөнөөс ярилцлагаа эхлэв.

Ярилцлагын эхэнд “Өвөө минь бурхан болчхоод энэ өрөөнд найм хоног байсан. Аав минь ч сүүлд суугаад ажлаа хийж байсан” гэх нь тэр.

ВИДЕО:

“ААВ НЬ ҮХНЭ, БЭЛЭН БАЙГААРАЙ”

-Энэ өрөөнд сууж байхад тэд дэргэд чинь байгаа юм шиг, байж байсан эрчим нь мэдрэгддэг үү?

-Өвөө цаанаас чинь хараад л байгаа биз дээ /арын зураг руу заагаад инээв/. Саяхан даа, нэг шөнө би ганцаараа хоносон юм. Гэрт юм дуугараад  болдоггүй. Би тэр үед өвөө юм уу, аавыг л явж байна гэж бодоод тайвширсан.

-Аавгүй өдрүүд зүрхэнд хэр хүндээр мэдрэгдэж байна?

-Үхлийн дараа хүн болгоны харилцаа, ертөнц гээд юмс шал өөр болдог юм шиг санагдаж байна. Аав минь намайг Францад байхад бурхан болсон. Багаас минь л “Аав нь удахгүй үхнэ, аав нь их залуугаараа үхнэ” гээд л сэтгэл зүйг минь бэлтгэдэг байж. Бэлтгэлтэй байсан болоод ч тэр юм уу би огт нулимс унагаагүй. Энэ үед нэг л юм их тус, хань болсон. Дээшлээд буй нулимсыг тамхи л хорьж, тусалдаг юм байна.

-Тэгэхээр саяхнаас тамхи татаж сурсан гэсэн үг үү?

-Үгүй ээ. Францад байхдаа гэрээсээ гарч татдаг байсан. Тэгэхэд аав “Гарч татахгүй, гэртээ татаач” гэдэг байсан сан. 

-Ааваасаа хол, хүний нутагт хэдэн жил амьдарчхав?

-Франц бол уран зохиолын орон. Тэр ч утгаараа аавын сэтгэлийг татсан байх. Анх гэр бүлээрээ очиж байсан. Тэнд 13 жил амьдарч байна. Үүний 10 жил нь аавтайгаа хамт байж. Бидний хамгийн сүүлийн уулзалт гурван жилийн өмнө...

Аав, ээж нь залуудаа...

-Тэгэхээр Монголдоо гурван жилийн дараа ирж буй гэсэн үг үү?

-Тийм ээ. Гурван жилийн дараа ирж байна. Хол байгаа хэдий ч аавтайгаа байнга л утсаар ярьдаг байсан. Гэхдээ ирж уулзаж чадаагүйдээ, ер нь хүн бүх талаар нь бодож харамсдаг юм билээ.

Би шашин шүтлэггүй, мухар сүсэгт итгэдэггүй хүн байсан. Аавыгаа нас барахаас тав хоногийн өмнө муур зүүдэлсэн юм. Тас хар, ногоон нүдтэй муур намайг ирж харчхаад явсан. Аавд зүүдээ ярихад “Зүгээр ээ, миний хүү. Муур зүүдлэх сайн байдаг юм” гэж байсан сан.

-Хүмүүс үхлээ мэдэрдэг юм шиг санагддаг. Жигтэйхэн үг, захиас хэлээд эхэлдэг. Аавтайгаа сүүлд ярихад чамд ямар нэгэн юм захиж хэлсэн үү?

-Бид бүх юмаа л ярьдаг байсан, найзууд шиг дотно. Түүнээс биш элдэв сургаал надад айлдаж байгаагүй. Одоо ингээд бодох нь ааваасаа сонсож байсан хамгийн үнэтэй, үнэн үг “Аав нь үхнэ ээ, бэлэн байгаарай”.

-Үг хэлж амжаагүй хүмүүс зүүдэнд ирэх нь олонтоо. Аавтайгаа зүүдэндээ уулзаж байна уу?

-Хоёр долоо хоногийн өмнө бодолдоо л... Би Зайсан толгой дээр сүр уугиулж, эрх эргүүлээд сууж байсан юм. Уг нь бол би бодлоо ургуулж чаддаггүй хүн. Харин тэр өдрийн бодолд өвөө, Д.Пүрэвдорж гуай, аав гурав хамт сууж байсан. Д.Пүрэвдорж гуай Х.Хасуй байна гэж өвөөд хэлээд л. Тэд ширээн дээр сууж байсан. Аав доошоо хараад л. Д.Пүрэвдорж гуай миний насыг асуучхаад “Яасан бага юм” гээд надад цагаан өд өгсөн. Яагаад цагаан өд өгснийг нь мэдэх юм алга.

Тэр өвөөгийн хайртай ач хүү. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн Б.Лхагвасүрэн гуайн оролцсон дугаарын үеэр Х.Хасуй гаднаас гэнэтхэн орж ирээд өвөөдөө үнсүүлдэг дээ. Зургаан жилийн дараах уг уулзалтын үеэр эрхэм найрагч ач хүүгээ “Миний хүү бөх болно оо. Дэлхийн дэвжээнд барилдахад дээлийнх нь захыг нь мушгиад суух өдөр ирэх байх аа” хэмээж байсан сан. Тэр өвөөгийнхөө сэтгэл дотор нь завилаад суучихсан байсан энэ итгэлийг тээж явдаг эсэх, яруу найрагчийн зам мөрөөр явахаар шулуудсан эсэх гээд олон асуултад одоо хариулт өгөх болно.

ФРАНЦ-МОНГОЛЫН ГҮҮР БОЛОХ...

-Аавынхаа номыг хэвлэлтэд шилжүүлсэн гэж сонслоо. Хэчнээн шүлгийг нь эмхэтгэв?

-“150 гаруй шүлэгтэй “Бурханы нулимс” нэртэй ном. Шүлгүүдэд нь огт гар хүрээгүй. Гар хүрэх ч эрхгүй. Үг, үсгийн алдааг нь нягтлаад уржигдар хэвлэлтэд шилжүүлсэн. Аав арван шүлэг бэлдчихсэн байсан. Түүний хамгийн эхэнд “Бурхан уйлж байна” гэх шүлэг байсан юм. Аавын ихэнх шүлгээс гуниг үнэртдэг учир номыг нь “Бурханы нулимс” гэж нэрлэсэн. Уг нь бол бурхан гэх үгэнд тийн ялгалын нөхцөл залгахаар А үсэг гээгдэнэ. Гээчихээр Бурхан гэдэг үг дутуу юм шиг харагдаад, санагдаад байсан тул А-тай нь биччихсэн. Ээж бид хоёр энэ сарын 31-нд Франц руугаа буцна. Тийш явахаас өмнө хэвлэлтээс гарчих байх аа.

БУРХАН УЙЛЖ БАЙНА

Хэн нэгэн хаана хэзээ ч юм

Бурханыг гомдоосон байна

Хүн төрөлхтөнийг үзэн ядаж

Бурхан уйлж байна

Цурхиран уйлж байна

Шунал тачаалд

Мансуурсан нүд нулимсгүй

Шунал тачаалд

Мансуурсан уруул хуурай

Хатаж гандсан

Тал шиг

Хүн төрөлхтөн дээрээс

Бурхан цурхиран уйлж байна

Бурханы нулимсаар хүмүүс

Бузар булай

Буртагаа угааж байна

Бурхан цурхиран уйлж байна

Бороо орж байна…

-Шүлэг бүтээлийг нь цуглуулахад хэр хэцүү, хүндрэлтэй байв?

-Хаа сайгүй л хайлаа. Үндэсний төв номын сан орлоо. МҮОНРТ ч орсон. Ихэнх шүлгүүд нь дэвтэр дээр байсан. Тэдгээрээс нь сонгож, боосон. Аав номоо хэвлүүлнэ гэж ярьж байсан юм.

-“Тарган муур”-ын тайзнаа шүлгээ уншихыг тань сонслоо. Уран зохиолын хүрээнийхэн бичдэг гэдгийг тань мэдээд ихэд баяртай байгаа санагдсан. Хэзээнээс шүлэг бичиж буй вэ?

-Багаасаа л. Долоон настайдаа “Сар” гэж шүлэг бичиж байсан. Өвөө минь шүлэг бичих дэвтэр авч өгч билээ.

-Өвөөдөө, аавдаа бичсэн шүлгүүдээ уншуулдаг байв уу?

-Уншуулдаг байсан.  Өвөө шүлгүүдийг минь уншчихаад их баярлаж, үзэг өгч байлаа. Би тэгэхэд 14-тэй байсан юм.

-Тэр үзэг одоо бий юу?

-Одоо ч гэсэн хэрэглэдэг. Бэх соруулаад л, хичээлээ хийнэ.

-Тэд бичсэн шүлгийг тань уншаад зөвлөгөө өгдөг байв уу?

-Аав “Миний хүү мундаг шинжлэх ухаанч болно” гэдэг байсан. Харин жаахан халамцахаараа “Миний хүү зохиолч болно” гэдэг байсан сан.

-Өвөө тань “Дэлхийн дэвжээнд барилдахад дээлийнх нь захыг мушгиад суух өдөр ирнэ байх аа” хэмээн бөх болно гэдэгт тань их итгэдэг байсан тухайгаа ярьсан байдаг. Ийн итгэхийн хажуугаар бичиж чадна гэдэгт тань итгэж, үзэг, дэвтэр хүртэл авч өгдөг байжээ. Та ингэхэд одоо жүдогоороо хичээллэж байгаа юу?

-Өвөө их онгироод хажууд сууж байсан хүндээ “Хүү ингэж бичиж байна” гэж хэлж байсныг сонсож байсан юм. Одоо бол би жүдогоор огт хичээллэхгүй байгаа.

-Одоо нийт хэчнээн шүлэгтэй вэ. Ном боох бодол бий юу?

-4-5 дэвтэр шүлэгтэй. Сэтгэл санаа, гутралын, амьдралын хэмнэлийн, нэг огтлолцлын үед бичиж байгаа. Ирэх жилээс номоо гаргах бодолтой л. Харин энэ жил Чарль Бодлерын “Хиймэл диваажин” гэх ном хэвлүүлнэ. Орчуулгын бүтээл. Орчуулгын ажил маань 70 гаруй хувьтай яваа.

-Ном орчуулж буй гэлээ. Тэгэхээр өвөө болон аавынхаа ном бүтээлийг Франц хэл рүү удахгүй хөрвүүлээд эхлэх бололтой...

-Тэр цаг удахгүй ирнэ байх аа. Франц-Монголын гүүр болохыг л хүсэж байна.

Ямартай ч аавынхаа хийж байсан ажлуудыг гүйцээнэ. Аав өвөөгийн гар бичмэлүүдийг цэгцэлж ном боох гэж байсан. Тэгэхээр амралтаараа Монголдоо ирээд 1-2 жилдээ нэг, нэгээр нь цувуулж л ном болгох байх.

-Өвөө тань өдрийн тэмдэглэл бичихийг зөвлөдөг байсан тухай хаанаас ч юм уншиж байсан юм. Одоо тэмдэглэлээ бичиж байгаа юу?

-Өдөр болгон бичиж байгаа. Ихэвчлэн мэдэрч буйгаа бичнэ.

Үхлийн дараа хүнд дурсамж, зураг үлддэг. Бичдэг хүнээс бол бичсэн “юм” нь үлддэг. Энэ гурваас хамгийн үнэ цэнтэй нь бичсэн “юм”. Яагаад гэхээр тэр хүний гаргаж чадаагүй сэтгэл нь ч дэвтэр дээр гарчихсан байдаг.

-Ямар нэгэн байдлаар аавыгаа эндээс авч явмаар санагдсан болоод л явахаасаа өмнө номыг нь хэвлүүлж буй юм байна гэж бодлоо. Хэцүү үедээ уншиж ярилцах гэж, зэмлүүлэх гэж...

-Тийм. Та яг зөв бодож. Францад очоод ганцаардсан, хэцүү үедээ нээж уншаад аавтайгаа ярилцахыг хүссэн.

-Өвөөг тань, аавыг тань бичгийн хүн учир таныг ч бас зохиолч, яруу найрагч болно гэж боддог байсан байж магад юм хүмүүс. Цөмийн физикчээр суралцах нь өөрийн тань сонголт байв уу, эсвэл...?

-Би багаасаа л шинжлэх ухааны чиглэлээр сурна гэж мөрөөддөг байсан. Зургаатайдаа өгч байсан ярилцлагаа Үндэсний төв номын сангаас саяхан олж үзсэн. Зургаахан настай хэрнээ математикийн хичээлдээ сонирхолтой,  энэ чиглэлээр явна гэж ярьсан байна лээ. Тэгэхээр би багынхаа л хүсэл, сонирхлыг дагаж, Францын Страсбургийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр суралцаж буй хэрэг. Магистр, доктороо ч гэсэн энэ чиглэлээрээ хамгаална.

Хилийн цаана 13 жил амьдарсан гэхэд монгол хэл нь эвдрээгүй. Аялга ч сонстсонгүй. Үүний гавьяаг тэр яг юутай холбон тайлбарлахаа үл мэдэх. Би лав хувьдаа удмын ген, багадаа өвөөтэйгөө ойр өссөн зэрэгтэй нь холбон бодов. Уншиж байгаа юм хүнд айхавтар нөлөөлдөг, тиймээс өөрийгөө алдахгүйн тулд сонголтоо л зөв хийх хэрэгтэйг тэр залууст онцлон хэлж байв. Ийн хэлсний учир гэвээс Монголд сүүлийн үед хэвлэгдэж буй уран зохиолын номын 50-60-иад хувь нь хятад болохыг, хятад зохиол уншсаар сүүлдээ хятад вааранд дурлаж буйгаа нэгэн зохиолч эрхэм түүнд хэлжээ.

Ярилцлагын төгсгөлд тэрбээр цээжин аглагт буй өвөө, аавынхаа тухай дурсамжаас уудлав.

  • Өвөөтэй толгойгоо нийлүүлж унтдаг байсан. Тэр л хамгийн гоё дурсамж. Шөнөжин юм яриад л. Намайг ийш, тийш их дагуулж явдаг байсан сан. Хамгийн сүүлд лагерь дээр од хараад сууж байсан мөч хэчнээн сайхан гээ.
  • Хамгийн гоё дурсамж гэвэл өглөө босоод аавынхаа  оймсыг өмсүүлж өгч байсан минь л. Аав минь нуруунаасаа болоод өөрөө оймсоо өмсөж чаддаггүй байсан юм.

Түүний байнга сэтгэл дотроо өлгийдөн, санаж явдаг үг бол өвөөгийнх нь хэлсэн  “Хүн шиг хүн болоорой”  гэх. Энэ үгийг тэр насаараа бодож явна хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-25 08:22

Мундаг хүү бна шүү амжилт

Зочин
Зочин
2022-08-25 08:30

SAIN SANAJ YWAHAD SANASAB BUHEN BUTNE DEEEE. URAN BUTEELD NI MASH TOM AMJIL HUSIIII

Дэвээжаргал
Дэвээжаргал
2022-08-25 08:38

❤️

Зочин
Зочин
2022-08-25 08:54

Мундаг уха�##�аг удам з�##�гасан авьяаслаг хүүд эрүүл анх аз жарг�##� амжилт бүтээлийг хүсэн ерөөе!

Зочин
Зочин
2022-08-25 08:54

Баярл�##�аа дүүд.бөх болох юм бн гэж бодож байсан чинь удам гэж энэ дээ...гээл ороод ирж шүү .амжилт...

Зочин
Зочин
2022-08-25 08:55

Бүлт, бүлт үсэрсэн хөөрхөн хүү вэ? Яг өвөө, аав шигээ

Зочин
Зочин
2022-08-25 08:57

Ямар сайхан ярилцлага олж уншиваа...Сэтгэл дүүрээд сайхан болчих шиг...Улам ихийг бүтээгээрэй

Зочин
Зочин
2022-08-25 09:06

Мундаг хүү шүү.Амжилт хүсье

Шүрээ
Шүрээ
2022-08-25 10:51

Ёстой мундаг , ухаантай хүү байна.

Зочин
Зочин
2022-08-25 11:00

Б.Лхагвасүрэнгуйан ач хүүдээ олондоо тустай дэмтэй яваарай гээд билэгшээж өгсөн нэрээр бага хүүгээ бодон бодон Хасуй гэж нэрлэсэн ???? Олондоо тустай, эх орондоо элэгтэй з�##�уус болоорой ????????

тиймээ
тиймээ
2022-08-25 13:37

Өвөө аав хоёрынхоо шийрийг хатаах авьяастай бас эрдэм мэдлэгээрээ бол давах з�##�уу байна, нээрээ хятадын ном олширч цаад т�##�аасаа зориуд тэтгэж байна ном кино хоёроо хятадын засгийн газар их анхаарч бн

Зочин
Зочин
2022-08-25 13:57

Ямар сайхан юм уншчихав ааа ❤️

Зочин
Зочин
2022-08-25 17:26

Харамс�##�тай нь , " амьдарч байсан өрөөндөө өвөө нь ч юм уу үзэгдээд , чимээ гаргаад байдаг болчихсон " гэчих шиг - энэ хүү ... бурхаан - арай ч үгүй байгаа даа ...

Эерэг бай
Эерэг бай
2022-08-26 13:49
Reply to  Зочин

Тэгж хэлээгүй ккккк.Заваан сөрөг дуракууд.

Зочин
Зочин
2022-08-25 17:59

Баярл�##�аа????

Зочин
Зочин
2022-08-25 18:15

Өвөө нь хэдийгээр агуу хүн байсан ч, архаг тамхичин байсан. Аав нь үргэлж баагуулаад л суудаг байсан, Одоо хүү нь бас тамхи татдаг гэнэ.......Өөр юмаар уйтгараа дарж болно доо, бас л богино наслах вий дээ,дүү минь,тамхиа хаяж ээжтэйгээ урт удаан амьдраарай.

Зочин
Зочин
2022-08-27 09:35
Reply to  Зочин

Чи тамхи татдаггүй ариухан амьтан юм байна. Тэглээ гээд юугаараа гийгүүлсэн юм. Толгой, ухаан хоёр чинь энэ хүүгийн хаана нь ч хүрэхгүй гэдэг нь бичсэн комментаас чинь харагдаж байна.

Зочин
Зочин
2022-08-25 20:57

мундаг хүүд амжилт хүсье

Зочин
Зочин
2022-08-25 23:45

mundag hvv bnada

Зочин
Зочин
2022-08-26 00:28

Үхэл хагац�##� эрт орой байх зүйл эморол гуниг дээр тоглолт хийсэн з�##�уу нэгээр нэмэгджээ. Хорвоотой зарг�##�дах биш попорсон өрөвдүүлсэн гуниг царайлсан з�##�уус минь ирээдүйдээ итгэлтэй амьдарцгаа

Зочин
Зочин
2022-08-27 09:42
Reply to  Зочин

Тэнэг минь попрох гэж болохыг мэдэхгүй байж бүү цэцэрх. Энэ хүү сурв�##�жлагчийн асуултанд л чин сэтгэлээсээ хариулж, бодсон санасан юм, хийж бүтээх зорилго л ярьж байна. Чи өөрөө хоосон толгой, эсвэл атаархуу нөхөр байна.

Иргэн
Иргэн
2022-08-26 05:13

Ухаантай л хүү юм даа.

Чанцаа
Чанцаа
2022-08-26 06:26

ХасуГ бөх болж төрийн д�##�бааг мандуулах нь гэж л бодож өнгөрсөн. Удмаа мөнхөлсөн хүн болох нь дээ.

Зочин
Зочин
2022-08-26 06:50

Сайхан хүүд амжилт хүсье

Зочин
Зочин
2022-08-26 07:25

Амжилт хүсьё. Чаднаа дүү .

Зочин
Зочин
2022-08-26 08:22

ёстой л найрагчийн үргэлжлэл ухаантай хүү юм .

Үлэмж
Үлэмж
2022-08-26 09:00

Мундаг хүү байна амжилт хүсэе

талархагч
талархагч
2022-08-26 11:23

т�##�архагч

талархагч
талархагч
2022-08-26 11:23

Сайхан зохиолч төрөх нь дээ гэж бодогдлоо амжилт хүү минь

Зочин
Зочин
2022-08-26 13:42

Мундаг өвөө аавын хүү ухаантай даа миний дүү Амжилт бүхний дээдийг хүсэе Эрүүл энх байж өвөө аавынхаа хүслийг гүйцээгээрэй

Зочин
Зочин
2022-08-26 14:12

Зовлон хүнийг хэрсүүжүүлдэг. Алдартай Өвөө, Аавын хүү гайх�##�тай зохиолч болох байхаа. Багаасаа зовлон үзэж хэр үүжээд ярих хэлэх нь хүртэл уха�##�аг юм байна. Ирээдүй нь гэрэлтэй байна. Эмээ, ээж хоёрыгоо жаргаагаарай хүү минь. Сайхан ш/у-наар мэргэжил эзэмшээд амжилттай ажиллахыг ерөөе.

Зочин
Зочин
2022-08-26 15:01

Өвөөгийнхөө, аавынхаа үргэлжлэл шүү дээ. Аз жарг�##�, эрүүл энхийг хүсье. Зөвхөн өөрийнхөөрөө гэрэлтээрэй.

Золоо
Золоо
2022-08-26 22:04

Сайхан ухаантай хүүгийн үйлс нь үргэлж өөдөө байг ээ.Сурлагын өндөр амжилт ерөөе.

Zochin
Zochin
2022-08-26 22:25

Үнхээр мундаг хүү байнаа.баярл�##�аа

Зочин
Зочин
2022-08-26 23:07

Мундаг хүү бнаа. Хүн шиг хүн яваарай хүү минь

Зочин
Зочин
2022-08-27 10:02

Цэвэр цэмцгэр явж бгаарай үс толгойгоо сайхан угаагаад цэмбийж яв.

Алтанцэцэг
Алтанцэцэг
2022-08-27 10:56

Ёстой гоё ярилцлага үзлээ. Лхагвасүрэн гуайг бурхан болоход ойр дотны нэгнээ �##�дсан мэт их гуниг харуус�##� төрж билээ. Өвөөгийнхөө аавынхаа үргэлжлэл сайхан уха�##�аг хүү бна амжилт ерөөе

Зочин
Зочин
2022-08-27 11:52

Зөндөө л уйллаа.

Зочин
Зочин
2022-08-27 15:18

Yag uvuu yarij bgaan Mundag huu bna

Занданшатар
Занданшатар
2022-08-28 12:28

Б. Лхагвасүрэн бол агуу найрагч байсан.
Л. Хасар маш муу найрагч, олигтой шүлэг бүү хэл ганц олигтой шүлгийн мөр ч үгүй хүн шүү дээ.

Х. Тэргэл: З�##�уу явахад юм бүхэн өнгөлөг, з�##�уу бүсгүйн уруулын будаг өнгөлөг
Р. Эмүжин: Хонгор з�##�уу чинь даашинзыг минь тайч, хориглож байсан ч уруул дээр минь үнс
Ц. Хулан: Зүлгэн дээр гэрээ байр зүгээр нэг амьдрахсан
гэдэг ч юмуу сэтгэлд үлдсэн ганц ч мөргүй найрагч аа.

Одоо хүү нь гээд бас шүлэг бичих, яагаад зүгээр тайван амьдарч чаддаггүй улс вэ

Зочин
Зочин
2022-08-28 15:27

Сайхан хүүд урам бүтээлийн өндөр амжилт хүсье

Пүүжээ
Пүүжээ
2022-08-29 11:27

Эрхэм хүндэт дүүдээ сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
2022-09-02 20:39

Сайхан хүү, ухаантай, гүн гүнзгий сэтгэлгээтэй юм.

ХАХА
ХАХА
2022-09-03 21:27

БҮХЭЛДЭЭ ЖҮЖИГЧИН ХУДАЛ ГЭР БҮЛ

Дамбийн Дашдондов
Дамбийн Дашдондов
2023-03-12 17:34

Сонирхолтой сайхан ярилцлага болжээ. Оюуны бядтай, сэтгэлийн хаттай, авьяасын одтой хүү юм байна. Ярилцагч хоёр дүүд улам их амжилт ерөөе

Холбоотой мэдээ

Back to top button