Заалтууд: Үндсэн хуулийг Цэцэд, Цэцийг УИХ-д өгөв
УИХ-ын ээлжит бус чуулганаар нийт гурван хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэхдээ өглөө нь анхны төслийг ТББХ-гоор оруулж, өдөр нь чуулганы хуралдаанаар шууд эцэслэн батлав.
Энэ бол Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэх үүднээс өөрчилж буй хуулиуд. УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан есөн гишүүнтэй ажлын хэсэг дээрх нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслүүдийг боловсруулсан.
Өөрөөр хэлбэл, түүхэнд анх удаа Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрхэн "хууль ёсны" болгохоо спикер Г.Занданшатар ийм аргаар бодсон.
Гэтэл хоёр анхаарал татах сэдэв бий болов.
Нэгдүгээрт, "Үндсэн хуулийн заалтыг Цэц хүчингүй болгосон тохиолдолд ингэнэ" гэж процесс дэглэсэн заалт баталсан нь Цэцийн эцсийн шийдвэрийг УИХ хэлэлцдэг болов.
Хоёрдугаарт, Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Цэцийн хянан хэлэлцдэг маргааны нэгд албан ёсоор орууллаа.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ЦЭЦЭД ӨГЛӨӨ
Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөхдөө 13.1.1-т "Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт" хэмээх үг нэмсэн. Ингэснээр Цэц дахин Үндсэн хууль, ҮХНӨ-ийн тухай мэдээллийг хянан ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖТОЙГ хуулиар зоож өглөө. Өдгөө "Цэцийн хянан шийдвэрлэх асуудалд Үндсэн хууль орохгүй" гэж үзэн маргаж байгаа. Энэ хийг дүүргэжээ.
Гэвчиг Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр биш угтаа Үндсэн хууль байх учиртай. Цэц бусад хуулиудыг Үндсэн хуульдаа нийцсэн эсэхийг хянаж үздэг байтал Үндсэн хуулиа өөрийг нь хянадаг, шүүгч шинжтэй бүтэц болж хувирав. Ингэснээр ирээдүйд ч Үндсэн хуулийн зүйл заалтыг авчирч мэдүүлбээс хүчингүй болгоод байж болох нөхцөл байдал үүсжээ.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэц нь хамгаалдаг. Харин өдгөө түүнийг хамгаалах механизм сулрав.
ДАВХАР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ УИХ-Д ӨГЛӨӨ
Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль ба ҮХНӨ оруулах журмын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа. Ингэхдээ "Хэрэв Цэц Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болговол ингэнэ, ингэж хэлэлцэнэ" гэсэн журам, процесс оруулж баталсан.
Тухайлбал, УИХ-аар ийм асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ, нэг гишүүн 5 минутаас илүүгүй хугацаагаар асуулт асууна гэх мэтээр оруулж өгчээ.
Дараа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд "Хэрэв Цэц Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгосон бол Үндсэн хуулиа ийм журмын дагуу өөрчилнө" гэж шинэ журам нэмсэн байгаа.
Эдгээр нь зүгээр л алба буюу процесс нэмсэн төдий. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр ЭЦСИЙНХ буюу УИХ ч халдах эрхгүй зарчим үйлчилж байдаг. Гэтэл гаргасан тогтоолыг нь хэлэлцээд явах ийм дэг процесс нэмснээрээ УИХ Цэцийн шийдвэрийг эсэргүүцэх, бойкотлох бололцоо үүснэ. Өөрөөр хэлбэл, Цэц УИХ-аас үл хамааран Их суудлаа хуралдуулах байв ч гаргасан дүгнэлтийг нь оруулан хэлэлцдэг журам баталлаа.
Ингээд харахад тарьсан балгаа цэвэрлэх, хамгаалах гэж хуулиуд өөрчилсөн нь хууль зүйн үзэл санааны том зөрчлүүд дагууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэц татвар төлөгчдийн мөнгөөр ц�##�инждаг . Ард түмний эрхийг хааж боох юм бол бид энэ хүмүүсийг ц�##�инжуулах хэрэггүй биз дээ ?Хэтэрхий иргэдээ басан доромжилж байна .
Үнэхээр утгагүй байна .Хуулийг дандаа өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн засч байдаг .ЭНЭ ОДОО ДЭНДҮҮ БИШ ГЭЖ ҮҮ.МАНААЧ НЬ ЯДАЖ ХУЛГАЙЧ ,ЛУЙВАРЧИН,ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ,ЖУДАГГҮЙ, АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТНҮҮД БАЙСАН ГЭЖ ҮҮ.Энэ МАН гэж хаан юмуу заан юм уу БУРХАН юм уу.....
ҮХЦ - эх орон ард түмнийхээ сэтгэлд нийцсэн шийдвэр гарга . Ард түмнийхээ эрх ашгийг боймолж болохгүй ...
Haaduul chini ugsen huiwaldsan odoo ard tumen huwi zayandaa ezen bolj temtseld negdeh eswel muhuh 2 zamiin uulzwar deer bid bn
Эрхэм ерөнхийлөгч та энэ асууд�##� дээр анхаарлаа хандуулах цаг нь юм биш үү
Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг байхаа доошоо уих д өгөөд яахуу
Цэц эрхээ хэтрүүллээ, хариуцлага хүлээлгэвэл таарна
Энэ улс орныг бүрмөсөн байхгүй болголоо доо хөөрхий. Цаг нь болсон юм байлгүй дээ. Ийм дампуу юм байх гэж. Эрх барьж байгаа намын хэдэн нөхөд л идэж уух юман дээр очиж байв�##� энэ улс орон юу болох нь хамаагүй юм шиг байна ? Ийм �##�иа с�##�бадай гэж байх уу? МАН - үнэхээр ёс суртахуунтай улс орноо боддог нам байсан бол ийм юм хийхгүй л байсан .Эд нарын хувьд ирээдүйг бодсон юм �##�га. Өнөөдөр л зулгаах юм олдож байв�##�...