“BOOM”: Дэлхий бөхийсөн монгол авьяас, Э.Амартүвшин

Хэдийнэ дэлхийн хүмүүн болсон дуурийн дуулаач Э.Амартүвшин өчигдөр Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ. Тэр сүүлийн жилүүдэд “сонгодог” хотуудаар, сонгодог дуурьт гол дүрүүд бүтээж байна.
Э.Амартүвшинг зочид буудлын зааланд бэлтгэл дуулахад, дэргэд нь ажлаа хийж байсан цэвэрлэгчид өөрсдийн мэдэлгүй дороо нам зогсон сонсож байсан тухай түүхийг сонсож байв.
Монголд эрэгтэй дуурийн дуулаач олон бий ч түүн шиг олон улсын хэмжээнд бүрэн үнэлэгдэж, уригдах хэмжээнд авьяас чадвараа хүлээн зөвшөөрүүлсэн нь цөөхөн. Э.Амартүвшинг гадаад ертөнцөд шагшин магтаж, нэр алдар нь түгж байгаа.

Харин эх орондоо үнсүүлж, 36 насандаа Ардын жүжигчин цол хүртсэн түүний талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж, ээлжит “BOOM” булангаа бэлтгэлээ.
Э.Амартүвшин Сүхбаатар аймгийнх, өдгөө 36 настай. 25 насандаа МУГЖ болсон бол 36-тайдаа МУАЖ цол хүртлээ.
Тэр багадаа дуугүй, чимээгүй хүү байсан ба хонины бэлчээр дээр дуулдаг байжээ. Тавдугаар ангид нь түүний авьяасыг анзаарсан багш нар “Дуулахгүй бол сургуулиас хөөнө шүү” гэж айлгаад, тоглолтод оролцуулж байжээ. Тэр тайзан дээр нэг гараад л задарсан гэдэг.
Мөн багаасаа л дуучин болно гэдгээ мэддэг хүү байв. Тэр “Би багадаа монгол гэрт “Гавьяат жүжигчин Амартүвшин!” гэж зарлаад, ганцаараа дуулдаг хүүхэд байсан. Коршокон дээрээ сууж байхдаа ч гингэнээд дуулдаг байсан. Дуучин болно гэдгээ л мэдрээд байсан байх” гэж дурсжээ.
Тэр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаанд оролцон хоёрдугаар байр эзэлж, үзэгчдийн нэрэмжит шагнал авсан нь 2011 он юм. Үүнээс хойш дэлхийн нэр хүндтэй олон тэмцээнд тэргүүн, дэд байруудыг эзэлсэн.
Э.Амартүвшин дэлхийн тайзнаа Ж.Вердигийн “Риголетто” дуурьд Риголеттогийн дүрийг бүтээдэг. Риголеттод 40 хол гарсан дуучид дуулдаг бичигдээгүй хууль үйлчилдэг ч Э.Амартүвшингийн хоолой чадмаг нийцдэг. Тэр өнөөдрөөс 10 жилийн өмнө, 20 гаруй настай байхдаа л Риголеттод дуулж байлаа.
Дэлхийн алдарт Плачидо Доминго түүнд “Би чамайг энэ насандаа Риголеттог дуулж чадах болов уу гэж айж байсан. Маш сайн дуулсанд баяртай байна, бас гайхаж байна” гэж хэлж байсан.
Э.Амартүвшин нэгэн ярилцлагадаа “Лучиано Павароттийн зэрэгт хүрэх л миний зорилго. Тэр замдаа гарчихсан яваа гэж боддог” хэмээн ярьжээ.
Мөн “Бусдын атаархал, хар санааг мэдэрнэ гэдэг таагүй. Гэхдээ томыг харж зорилгоо тодорхойлсон учраас жижиг зүйлст анхаарлаа хандуулахыг хүсдэггүй” гэж ярьсан нь тэр асар их өрсөлдөөнөөс цойлсныг илтгэдэг.
Э.Амартүвшин “Хүн өөрийгөө тоож байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдад үнэлэгдэнэ” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баяр хүргэе улам амжилт
delhii buhiisen ch geh shig. bitgii ingej soliorch baigaach m#lnuudaa. delhii amdardgaaraa l amdarch baina
Дэлхий бөхийсөн л гэсэн үг. Дуурийнхан европт очоод амжилт гаргаж чадв�##� ... Өлгий нутаг нь. Маш их үзэгчтэй байдаг. Дуурийн од болно. Эсвэл болсон байна.
Chi muu amjiltgui nus ooroo chadaad gants ym hiicheed hutsaach
Баяр хүргэе авьяастан минь
Delhii yugaa medhev demiirch uguh ymaa ingeed soliorood savaad eheldgiin
Amidraldaa gants udaa europe-in orond taizan deer garah buu hel, uzegchin suudald suu suuh bitgii hel, teatrinh ni gadnaas gants udaa harj uzcheed huts davjaa tenemel mini
delhii yuch medegdehgui ungurh blgu
БАРХИРАА БОЛ ОЛ
Гайх�##�тай төрмөл авьяастай з�##�ууд урлагийн �##�тан шар зам өлзийтэй байхыг ерөөе. Эх орныхоо нэрийг дэлхийд олон жил дуурсгаарай. Амжилт, аз жарг�##�ыг хүсье.
Угаасаа атаарх�##� байна. Харин атаархаж байна уу эсвэл үнэхээр миний сул т�##�ыг шүүмжилж байна уу гэдгээ ялгах хэрэгтэй.
МЭДЭЭЖ МУНДАГ Л БАЙЛГҮЙ. ТЭГЭХДЭЭ ДЭЛХИЙ БӨХИЙГӨӨД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. СҮҮЛИЙН ҮЕД ЭНД ТЭНД ДАЛАЙН ШУУРГА, ЦУНАМИ БОЛООД БАЙСАН, ДЭЛХИЙ БӨХИЙЖ МӨХИЙСӨН ЮМ БАЙНА.
МОНГОЛЧУУД ДЭЛХИЙ БӨХИЙЛНӨНӨ, ДЭНЖ ХОТОЙЛГОЙГОНО, ДЭЛХИЙ АЛМАЙРУУЛНА, ...... СОНИН ГАРУУД ШҮҮ.
Хөөрүү зан тэнэгийн шинж