ДАТАГРАФИК

Инфографик: Сарын дотор амьд малын ханш 5-100 мянгаар буурчээ

"Эмээлт" зах дээр амьд малын үнэ буурчээ. Бид 2022.08.26-ны өдрийн ханшийг сарын өмнөх сарын мөн энэ өдрийн ханштай харьцуулан дараах инфог бэлтгэлээ. Сарын хугацаанд амьд малын ханш хэрхэн буурсныг дараах инфог тоглуулж, харна уу.

Инфог бэлтгэхдээ тоон мэдээллээ ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах-109" мэдээллийн төвөөс авсан болно.

Дээрх инфогоос эм ямаа, эр хонь, үхэр, тэмээний ханш огт өөрчлөгдөөгүйг харсан байх. Харин эр ямааны үнэ өмнөх сараас 30,000-р, эм хонь 25,000-р, төлөг 5000-р, адуу 50,000-р, сарлаг 100,000-р нэмэгджээ.

Үүнийг тооцоолохын тулд хэлбэлзэлтэй байгаа үнийн дүнгүүдийг нэмж, хоёрт хуваан дунджийг гаргасан. Жишээ нь: Сарлагийн ханш

  • 2022.08.26 нд 900,000-1,400,000
  • 2022.07.26 нд 1,000,000-1,500,000 байжээ.

Малын ханш сарын хугацаанд 5,000-100,000 мянгаар буурсанд хоёр хүчин зүйл нөлөөлсөн байж болох.

Нэгдүгээрт: аймгуудад малын шүлхий өвчин бүртгэгдээд буй

Хоёрдугаарт: УОК, ХХААХҮЯ-наас өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудыг зарласан юм.

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button