Ярилцлага

Б.Солонго: Би трансжендер хүмүүсийн стандартыг өндөрт тогтоосон, тэднээс тунаж үлдэх нь цөөн

“Трансжендер” тодотголоор олонд танигдсан Б.Солонготой ярилцлаа.

-БИД ТРАНСЖЕНДЕР ГЭДЭГ НЭГ НЭРИЙН ДОР БАЙГАА Ч ТУС ТУСЫН АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮС-

-Саналыг маань хүлээж авсанд баярлалаа. Хамгийн сүүлд хэвлэлд хэзээ ярилцлага өгөв? Үүнээс яриагаа эхэлье.

-Ер нь ярилцлага өгөх дургүй болж дээ. Ярилцлага өгдөг үе маань дууссан. Б.Солонго гэж хэн бэ, трансжендер гэж ямар хүмүүс байдаг вэ гэдгийг Монголчууд өнөөдөр хангалттай мэддэг болсон. Би дуучин байгаагүй, жүжигчин байгаагүй. Цэвэр өөрөө өөрийгөө бүтээсэн хүн.

-Сүүлийн үед нөгөө л Трансжендер гэдгээс арай өөр дүр төрхөөр хүлээн зөвшөөрөгдөөд байх шиг?

-Иргэд саяхан болсон үйл явдал мэтээс авахуулаад Солонго гэдэг хүнээс өөр олон трансжендер хүмүүс байдгийг мэддэг болж эхэлж байна. Өмнө нь бол “Хаан бууз”-д транс хүн зодоон хийлээ л гэвэл намайг гэж ойлгодог байсан. Анзаартал, би өөрөө ч ийм их трансжендерүүд байдаг болсныг мэдээгүй явж байна.

-Бусад трансжендер хүмүүсээс зай барин амьдарч байна уу даа гэж харагддаг?

-Зайгаа барьж байгаа. Хамт авахуулсан зураг дээрээс хараад л тэдэнтэй намайг нэгдмэл гэж ойлгодог, “Трансжендерүүд” гэдэг нэг байгууллагын тэргүүн юм шиг л хардаг. Би тэдэнд “Хулгай зэлгий битгий хий, хүн чанартай” бай гэдэг шаардлагыг тавьдаг, загнах үедээ загнадаг. Тэгэхээр л хүн дарамталсан хэрэгт орчих нь олонтаа. Эцсийн эцэст өнөөдөр трансжендерүүд асуудал тарьвал хувь хүнд нь биш надад хамаатуулж ярьдаг болчихсон. Би өөрөө өөрийнхөө тэмцэл зүтгэлээр энэ байр сууриа олж авсан хүн. “Та нарын үйлдэл миний нэр хүндэд сэв суулгаж байна” гэж би шударга хэлдэг.

Бид “Трансжендер” гэдэг нэг нэрэн доор байгаа хэдий ч, тус тусын амьдралтай, өөрсдийн жимээр алхаж байгаа хүмүүс. Энд сайн гэхээс саар хүмүүс нь илүү. Нийгэмд хамгийн их зориг зүрх гаргасныхаа төлөө би сайн муу бүхэнтэй нь холбогдож явахыг хүсдэггүй. Гэхдээ одоо зарим нэг зүйлийг хаяж, орхиж сурч байна. Тэртэй тэргүй сенсацитай байж гэмээнэ л би Солонго юм биш үү.

Энэ бүх хугацаанд хий дэмий ярилцлагууд өгч, олны танил болоогүй. Үүний ачаар л өнөөдрийн ажил төрөл маань бүтэмжтэй явдаг. Улам л нийгэмд зөв үлгэр дууриал болъё, түүчээлье гэж зорьж явна. Сүүлийн үед худалдааны бизнест хүч үзэх санаатай том ажил эхлүүлээд байна. Гурав, дөрвөн охидуудад ч гэсэн ажил олгогч болоод, цалин олгоод явж байна гэдэг миний хувьд амжилт.

-Илүү өөртөө төвлөрдөг болоо юу даа гэж санагдаж байна.

-Тийм дээ, зөөлөн нь хатуугаа гэдэг зарчмаар л явж байна. Өмнө нь “Нэгийгээ үзнэ дээ” гэсэн бодолтой амьдардаг байлаа. Үнэн юм гэдэг үнэн л байдгаас хойш аливаа зүйлд хүлээцтэй, зөөлөн хандахыг эрхэмлэдэг болсон.

Хамгийн сүүлд, “Солонго Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүнийг хориулчихлаа” гээд л баахан ярилаа шүү дээ. Би тэр асуудалд хүлээцтэй хандсан, ямар ч гомдол мэдүүлээгүй. Харин н.Дамдинсүрэн гэдэг трансжендер хүн цагдаад гомдол мэдүүлсний улмаас Босоо хөх Монгол ТББ-ын даргыг барьж, хорьсон юм билээ.

Би Монгол улсын иргэн хүний хувьд Босоо хөх Монгол ТББ-ын үйл ажиллагааг дэмждэг. Хуулийн дагуу, зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа бол ямар ч байгууллагыг дэмжинэ. Би хэрдээ үндсэрхэг үзэлтэй хүн, эх оронтой минь холбоотой ямар ч эмзэг асуудал дээр огшино шүү дээ. Тийм учраас хүмүүс аль болох хэн нь хэн бэ гэдгийг ялгаж ойлгодог болоосой гэж бодож явна. 10, 20 трансжендер охин байлаа гэхэд хэд нь хоёр долоо хонох вэ, хэд нь гурван долоо хонох вэ гэдэг эргэлзээтэй. Над шиг өөрийгөө хэнээс ч гуйхгүй аваад явчих нь байхгүй шүү, 100 хувийн баталгаа өгье.

-ЯАГААД БИ ОЛОНД ТАНИГДСАН БАЙДЛАА АШИГЛАН НИЙГМИЙГ ЗӨВ ЗҮЙЛД УРИАЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ-

-Алс хэтийн төлөвлөгөөнүүд тань улам томроод байна уу даа?

-Миний ээж насаараа жаахан хүүхдүүдтэй харьцсан, сэхээтэн гаралтай хүн байдаг. Тийм ч учраас би ээжийнхээ ажлыг үргэлжлүүлж, асрамжийн газар байгуулна гэсэн зорилготой явж байна. Ээж маань баярлаг. Хүүхнүүд хүүхдээрээ далайлгаж над руу дайрдаг, “Би бол чиний хажууд эх хүн” гэдэг. Ямар хүн өсгөж, хүмүүжүүлж байна вэ гэдэг чухал асуудал болохоос хүүхэд төрүүлнэ гэдэг байгалийн л жам. Намайг асрамжийн газар байгуулна гэхээр олон хүн шоконд орох байх. “Амьтны хүүхдүүдийг өөр шигээ болгох нь” гээд л ярина. Яагаад би олонд танигдсан байдлаа ашиглан нийгмийг зөв зүйлд уриалж болохгүй гэж. Ер тийм л хүн байхыг хүсдэг болсон.

-Арваад жилийн өмнө хамгийн анх “Трансжендер” гэж өөрийгөө зоригтой зарлан гарч ирж байсан үетэйгээ одоо өөрийгөө харьцуулбал?

-Тэр үед эрэгтэй бие хаатай ч байлаа. Эрч хүчтэй ч байлаа. Гадаад байдлын хувьд ч, дотоод зан чанарын хувьд ч Солонго яаж өөрчлөгдсөн билээ. Уншдаг, сонсдог хүмүүс маань сайн мэдэж байгаа гэж бодож байна. Тухайн үед олонд танигдахыг илүүтэй хүсдэг, сенсацинд дуртай талдаа /инээв. Сурв/ хүн байлаа. Ярилцлага авъя гэсэн сэтгүүлч бүр дээр гүйгээд очдог...

Одоо бол ахуй амьдралд ойрхон, бусдыг зөв зүйтэй зүйлд уриалсан, мөн бусдад чадах чинээгээрээ тусалдаг хүн болохыг хүсэж байна. Бизнес эмэгтэйн дүр төрхийг бүтээхээр зорьж байна. Өөрийн зорьж буй зүйлийнхээ 10 хувьд л хүрсэн гэж хэлнэ. Би залуу хүн. Алдаж онодог, алдаа бүртээ баярладаг. Хүн алдах гэж л энэ хорвоод ирдэг шүү дээ. Өнөөдрийг хүртэл хийсэн сонголтууддаа харамсдаггүй.

-Хонг Конгд биеэ үнэлж байна гэсэн тайлбартай бичлэг бас нэлээд түгсэн. Тэр хэзээний, ямар учиртай бичлэг юм бэ?

-Тэр бичлэг дээр өмссөн даашинзыг харахад хоёр, гурван жилийн өмнө болсон үйл явдал байгаа юм. Саяхных юм шиг л сенсацилсан шүү дээ. Хүнд мэс ажилбарын ард гарчихсан, хөөрөл ихтэй байхдаа Хонг Конгийн нэг ЛГБТ бааранд сууж байгаад гарсан. Тэгэхэд дотор зураг аваад байсан хоёр залуу араас дагаад гарч ирсэн. “Та трансжендер юм уу? Хүйсээ солиулсан уу?” гэж асуухад нь сэтгэл хөдлөлөөрөө ганц, хоёр үйлдэл хийчихсэн маань бичигдчихсэн байна билээ. Биеэ үнэлсэн зүйл огт байхгүй.

Энэ бол миний эхлүүлэх гэж байгаа бизнесүүдтэй холбоотой атаархал, атаархлаас үүдсэн гүтгэлгийн шинжтэй, санаатай үйлдлүүд. Энгийн биш, трансжендер хүмүүс энэ бичлэгийг зориуд сайт, пэйжүүдэд өгч, “тараагаад өгөөч’ гэж гуйсан байна лээ. Намайг буцаагаад өөрсдийнхөө жижигхэн ертөнц рүү татаж оруулах гэсэн өчүүхэн л үйлдлүүдийн нэг жишээ байсан.

Би өмнө байсан хэн нэгний нэрийг зээлдэж амьдраагүй. Трансжендер бүсгүйчүүдийн стандартыг өндөрт тогтоож гарч ирсэн маань үнэн. Одоог хүртэл надаас илүү гарах хүн алга. “Солонгоогийн дугаарыг 80 мянгаар зарна” гэж байхтай ч таарч байлаа. Эд чинь бүгд миний нэрийг л зээлдэж амьдраад байгаа юм биш үү.

-БУСДЫН ИТГЭЛИЙГ ДААЖ АМЬДАРНА ГЭДЭГ ШАЛ ӨӨР ОЙЛГОЛТ ШҮҮ-

-Төрж, өссөн гэр бүлийнхээ хувьд та хүлээн зөвшөөрөгддөг болсон уу?

-Манай гэр бүл намайг 100 хувь ойлгодог болсон. Ийм хэцүү цаг үед үрээ гээд ойлгож чадаж байгаа гайхамшигтай гэр бүл. Би өөрөө ч олонд үлгэр дууриал болж танигдсан учраас бусад хүмүүс гэр бүлийнхэнд маань, “Хүүхдээр чинь бахархаж байна шүү, мундаг байна” гэж хэлдэг болсон. Залуу насныхаа эрч хүчээр нийгэмд танигдаж, тодорхой хэмжээнд нөлөөлж чадсан гэж хардаг. Одоо миний бизнес амнаас ам дамжсан маркетингаар маш сайн урагшилж байна.

-Энэ их амбиц, хүсэл тэмүүлэл хэдий насанд тань бүрэлдэж бий болсон юм бэ?

-Би багадаа айхтар шартай хүүхэд байсан. Хүүхдүүд намайг, “Охин Билгүүн” гээд дуудчихвал ээж, аав дээр нь давхиж очоод, “Цагдаад хэлнэ шүү” гэж айлгадаг байв. Хүүхэд л байж дээ, юмны наад цаадахыг сайн мэдэхгүй. Гэхдээ хүүхэд наснаас минь л энэ бүхэн бүрэлдсэн. Тоглохдоо хүртэл бизнесийн нүдээр хардаг, өөртөө ашиг унагачихдаг хүүхэд байсан.

Би ЛГБТ төвөөс нэг ч удаа тусламж гүйж үзээгүй. Бусад хүмүүст ямар хууль үйлчилдэг вэ, түүнд би ч мөн адил захирагдах учиртай гэдэг зарчмаар хэнд ч ялархаж, хэнээс ч 1000 төгрөг гуйлгүй амьдарсан. Олон хүмүүст, “Энэний ард хэн байдаг юм бол? Хэн тусалж, дэмжээд байдаг юм бол?” гэсэн бодол бий. Хүний итгэлийг дааж, бусдад аз жаргал мэдрүүлж, түүнээсээ кайф авна гэдэг шал өөр амьдрал шүү. Хэнийг ч шантаачилж, дарамталж байгаагүй. Олон хүний итгэлт хүн нь би. “Трансжендер” гэдэг утгаар нь намайг дэмждэг, итгэдэг хүн Монголд нэг ч байхгүй. Хувь “Солонго” гэдэг хүнд л итгэдэг юм.

-Гаднаасаа дүрэлзсэн, эрч хүчтэй харагддаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэр баргийн хүний гаргахааргүй тэсвэр, хатуужлыг гаргаж явахад тань ганцаардсан, сэтгэл хямарсан үе олон уу?

-Эхэндээ гадагшаа их уйлдаг байлаа. Унагасан нулимс бүрээ ирээдүйн сайн сайхны төлөө, үнэ цэнтэй байсан гэж боддог. Харин сүүлдээ дотогшоо уйлдаг болсон.

Манай нийгэм өөрөө асуудалтай, үнэхээр асуудалтай байна шүү дээ. Трансжендер битгий хэл энгийн эмэгтэй хүн хүчирхийлэлд өртөж байна, тайван амьдрахад хүндрэлтэй байна. Ийм нийгэмд өөрийнхөөрөө, харц дээгүүр амьдарна гэдэг амар биш байсан. Гэхдээ үүнийгээ хэнд ч нялзааж, ялархаж байгаагүй. Маш их эрч хүч, эмоциороо өөрийгөө цэнэглэдэг. Гудамж замыг эгээ л загварын тайз шиг төсөөлж, өндөр өсгийт дээр гунхалзтал алхдаг.

-Ганцаардсан үедээ юу хийж тайвширдаг вэ?

-Би гэртээ нэг их хүн амьтан, найз нөхдөө оруулаад байдаггүй л дээ. Ганцаардсан үедээ гэртээ байж, шөл устай хоол хийж иддэг. Махаа хэрчээд л, ногоогоо арилгаад эхэлнэ. Гадуур хооллоход хүмүүс намайг хэдэн удаа, яаж халбагадахыг хараад суучихдаг. Би чинь гэрээ цэвэрлэнэ, элдвийн амтлагч сэлтгүй будаатай шөлөө хийгээд иднэ. Хүмүүс намайг гэрийн ажил хийдэггүй, бараг л гэрийн үйлчлэгч авч ажиллуулдаг гэж боддог байх.

Миний баримталдаг зарчим бол хүний итгэлийг алдахгүй явах. Магадгүй, гэр бүлийнхээ итгэлийг бага зэрэг алдсан байх аа. Хүү төрүүлчихсэн, арай өөр ертөнц хүлээж байсан болов уу. Гэхдээ би түүнээс илүү амьдралыг бүтээж, бусдын төлөө үнэ цэнтэй, сайн сайхан амьдарснаараа гэр бүлийнхээ ачийг хариулна. Ийм нийгэмд намайг хүлээж авсан гэр бүлдээ маш их баярладаг. Ээжтэйгээ ээж, охин хоёр шиг амралтын өдрөөр шоппинг хийнэ, баяр ёслол болгоноор баярлуулахыг хичээнэ.

-Ганцаардал гэснээс, найзуудтайгаа гадуур хэр гардаг вэ?

-Би чинь залуу хүн, шоудмаар байна ш дээ /инээв. Сурв/ Энд тэндхийн бааранд ороод эрэгтэй найзуудтайгаа юм яриад сууна. Харин хүмүүс зураг дараад л, “нөхөр нь” гээд тавьчихдаг. Ийм учраас Монголд сайн найзуудтайгаа гарахад тэднийгээ эргээд эрсдэлд оруулчих гээд байдаг учир гадагшаа их уулзалт, болзоо хийдэг дээ.

-30 НАС ГАРТЛАА БӨГЖ СОЛИЛЦОХГҮЙ-

-Хүн бүрийн танаас сонирхож явдаг хоёр сэдэв бий л дээ. Эхнийх нь найз залуу, нөхрийн тухай асуудал...?

-Би юм хийж бүтээмээр байна. Хүнтэй үерхэхээр найз залуус маань миний бүх юмыг хорьдог. Битгий сенсацид өрт, битгий ярилцлага өг гэх мэтээс л эхэлнэ.

Ер нь маш олон ярилцлага өгч байсан ч, ингэж хувь хүнийхээ асуудлыг уудалж байгаагүй юм байна. Нэлээд их юм хийж бүтээчхээд, ард нь гарсан хойноо далайн эрэг дээр  хэвтэнгээ өнгөрсөн бүгдээ дүгнэж харахыг л их хүсдэг юм. “Над руу ингэж дайрч байхад би ийм болгож чадсан”, “Хүмүүсийн ийм буруу ойлголтыг би ингэж залруулж чадсан”, “Нэг ч гэсэн хүнд өөрийнхөөрөө, зоригтой амьдрах урам зоригийг би өгч чадсан”, “Би ийм зүйл хийж бүтээж, тэдэн хүнд ажил олгогч болж чадсан” гэх мэтээр дүгнэж суухдаа л иймэрхүү асуудал ярихтайгаа болох байх даа.

Надад дурлаж байсан ганц л хүн бий. Түүнтэйгээ хамт амьдарч байгаад, одоо хоёр тийш болсон. Намайг сонирхож, шохоорхдог байсан нь олон. Тэр гэхдээ хайр мөн үү, биш үү? Над шиг ийм өгөгдөлтэй /инээв. Сурв/ бүсгүйд эр хүн татагдах юм байна аа. Дотно харилцаанд орж, шохоорхож байсан хүмүүс бий бий. Хүн бүрийн амьдралд л ийм зүйл бий.

Гэхдээ цаашдаа хайр дурлалын асуудалд их нухацтай хандана гэж бодож байгаа. 30 нас гартлаа би бөгж солилцохгүй. Хийж, бүтээснийхээ дараа л нөхөр, сүүдэр яримаар байна.

-Таны хувьд хайр гэж юу юм бэ? Амьдралдаа хэнээс хамгийн их хайрыг мэдэрч байв?

-Хайр бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв шүү дээ. Эд материалын биш, цэвэр зүрх сэтгэлийн асуудал.

Эргээд бодоход, ээжээсээ би хамгийн их хайрыг авсан. Багадаа ээжээсээ хөтлөөд л цэцэрлэг рүүгээ явж байсан тэр цаг мөч хамгийн гайхамшигтай, үнэ цэнтэй санагддаг. Ер нь эхийн хайрыг юутай зүйрлэх юм бэ? Тэр найз залуучуудын бэлэг сэлт, уучлаарай, би юутай ч зүйрлэхгүй.

-Ирээдүйд бөгж солилцох хүнээсээ юуг нь хамгийн их харна гэж бодож байна?

-Намайг ямар эрэгтэй хүн татдаг гээч? Хоёр эр хүн байлаа гэхэд, “Өө сайн уу найз аа, яасан ийсэн” хэмээн ам хуурайгүй чалчиж байг, нөгөө нэг нь дуугүй, дөлгөөхөн сууж байг. Би дуугүй, дөлгөөнийг нь сонгоно. Тийм хүн миний анхаарлын төвд орно, түүнийг ойлгомоор, ярилцмаар санагдана.

Миний хийж буй зүйлийг тусалж дэмждэг, намайг бүх л түвшинд ойлгодог байж чадвал илүү үнэ цэнтэй байх болов уу. Ер нь нэлээн сайхан бие хаатай, царай зүстэй л хүн сонирхоно. Гэхдээ миний баримжаа бол дөлгөөхөн, нэг тийм гоё залуу. Өнөөдрийг хүртэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, ийм хэмжээний нөлөөллийг бий болгохын тулд ямар их зүйл золиосолсон билээ. Үүний хариуд бурхан сайхан хань ижил заяах байх байх гэж бодож сууна /инээв. Сурв/.

-ЖАРГАЛ НЬ ИЛҮҮДСЭН ХҮМҮҮС Л ЭХ ОРНОО МУУЧИЛДАГ БАЙХ-

-Хүмүүсийн сонирхдог хоёр сэдэв бий гэж ярьсан. Үлдсэн нэг нь таны хүйсээ солиулсан эсэх асуудал.

-Хүйс солих мэс засал миний мэдэхийн тав, зургаан төрөл байдаг. Тэдгээр нь тус бүрдээ өөр үнэ өртөгтэй. Миний хувьд хүйс солиулах мэс ажилбарынхаа эхний шатыг маш амжилттай давчихсан. Одоо дахиад нэг шат дутуу байна. Тун удахгүй хийлгэнэ.

Би ямар машины эд анги биш дээ. Саяхан нүүр амаа янзлуулсан байж, өнөөдөр “Өө хүйсээ солиулъя” гээд гүйгээд очиж болохгүй шүү дээ. Бие хаа эдгэрэх хугацаа, зүрх маань дийлэх эсэх гээд олон асуудлыг харгалзаж үзнэ.

-Ер нь хэдэн шаттай үргэлжлэх мэс ажилбар юм бол?

-Энэ хоёр дахийгаа хийлгээд л дуусна. Би хамгийн өртөг өндөртэйг нь хийлгэж байгаа. Зүгээр шээсний сүв суулгуулчихаад “Хүйсээ солиулсан” гэж ярьдаг хүмүүс зөндөө байна. Хэн нэгний тусламжийг авснаас илүү өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөөр мэс ажилбар хийлгэвэл илүү биед наалдах болов уу гэж бодох юм. Нэг удаа унтаж хэвтээд мөнгө төгрөгийг нь өгье гэсэн саналыг нөлөө бүхий хүмүүс тавьдаг л байлаа. Би тэгж хүйсээ солиулмааргүй байна. Өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг өөртөө наана шүү.

-Таны дотоод сэтгэл эмэгтэй хүн. Хүйсээ солиулах ер нь хэр чухал шаардлагатай юм бэ?

-Би чинь нөхөртэй болно гэж ярьж байгаа хүн, залуу хосуудад сексийн харилцаа сайн байхгүй бол болохгүй шүү дээ /инээв. Сурв/. Секс гэдэг зүйлийг зүгээр нэг хэрэглээ биш, өндөр үнэ цэнтэй зүйл байгаасай гэж боддог. Эрдэнэтийн “Гокын” үйлдвэрийн нөлөө бүхий ажилчдын эхнэрүүд таваараа нийлчихээд надад хандаж байгаа. “Бид нар чамаас зөвлөгөө авмаар байна. Чи хоёр амьдралаар хоёулангаар нь амьдраад үзчихсэн учраас тэр асуудал дээр сайн зөвлөгөө өгч чадах байх, мөнгө төгрөг нь хамаагүй” гэж ярьсан.

Үүнийг ярихаар намайг бусад трансууд шигээ бөгс, бөөр ярилаа гэх байх. Уучлаарай, энэ талын мэдлэг дулимгаас болж ийм их хүүхэд абортонд орж, ийм их B, C вирус тараад байгаа юм биш үү.

-Өнөөдрийн Солонгод хамгийн дутуу мэдрэмж юу байна?

-Гэр бүл. Гэр бүлийн аз жаргал.

Манай нийгэм ийм зүйлийг хараахан бүрэн гүйцэт хүлээж авах болоогүй байна л даа. Сайхан цаг ирнэ гэж найддаг.

-Ихэнх бэлгийн цөөнх хүмүүс Монголд байхаас илүү ойлгодог, хүлээн зөвшөөрдөг орон руу явж амьдрахыг дээрд үздэг. Та яагаад тэгээгүй юм бэ? Хэцүүг нь мэдсээр байж өнөөдрийг хүртэл асар их доромжиллыг тэсэж амьдарлаа?

-Би Монгол оронд төрсөн, монгол хүн гэдгээрээ бахархдаг. Дайн дажин болдоггүй, байгалийн гамшигт үзэгдэл багатай, өргөн уудам газар нутагтай ийм газар төрсөн маань аз. Гадаадын орнуудаар явж байхдаа харьяалагдах эх оронгүй хүн гэж ямар өрөвдмөөр байдгийг ойлгосон. Дүрвэж зугтаад нэг орноос нөгөө рүү завиар явж байгаад завьтайгаа хөмрөөд амь насаа алдаж байна шүү дээ.

Монголд жаргалтай амьдрах боломж олон байна гэж хардаг. Харин жаргал нь илүүдсэн хүмүүс л эх орноо муучилж, элдэв болох бүтэхгүй зүйлээр нь хараадаг байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-10-02 08:39

Hamgiin muuhai nuhduudiug bitgii surrakchlaad baigaachee zavaarsan baliar novshnuud z##l tsaashaa Solongo ch geh shig

vo
vo
2019-10-02 09:20
Reply to  Zochin

asramjiin gazar gsg n u l bol.sul doroi huuhduudiig nogoo umndaa beldh bhoo yaanaa

irgen
irgen
2019-10-02 09:19
Reply to  Zochin

GOKn darga nariin avgai nar gj u gj bg um b.td nar bs trans bolh gd bg umuu haashaa um b.oilgosongui.

amjilt
amjilt
2019-10-02 11:55

hen baih ni ymar hamaatai ym bi huvidaa damjdeg Sokog

Amjilt husie egchee
Amjilt husie egchee
2019-10-02 15:38

My bodlooor ene huniig ymar mundag uhaantai emegtei we gh bodol torj bnoo. Busdiin yu gj heleh ni hamaague tanii zov gj bdoj bwal tanii zov shuu egch min. Ireduin amidrald ni sain saihan buhniig husie. Amjilt egchdee

zochin
zochin
2019-10-03 00:47

BUZAR BUZAR SHU BUZARTAI ZALUU

Zochin
Zochin
2019-10-03 08:24

Iim yum surtalchilj bichij yavdag setgvvlchid yamar nvdeer olj harj yamar saihniig hend oulguulah geed bgaan boldoo. Ene setgvvlchid hvvhed zaluuchuudad iim gaj zviliig surtalchilj baigaa ni niigmiig bohirduukah hvvhed zaluuchuudiig tatan oroltsuulah utgatai yum bishvv iim hvmvvsiig niigemd surtalchlaad baih shaardlaga baina uu?

Zochin
Zochin
2019-10-03 08:26

Iim yum surtalchilj bichij yavdag setgvvlchid bolimoor yumaa

Энх
Энх
2019-10-03 16:13

Гоё эмэгтэй шүү !????, сэтгүүлчид нь амжилт

Зочин
Зочин
2019-10-03 16:15
Reply to  Энх

Эможи тавьсан чинь анхаарулгын тэмдэг болчихож

Zochin
Zochin
2019-10-03 22:33

3 han say huntei manai ulsad ed nar shig ymnuud hereggui

Zochin
Zochin
2019-10-05 18:08
Reply to  Zochin

Gantshan Solongo l heregtei.ih saihan hvvhen shv haraad haraad hanashgvi seksdee sain bwal tegeel nasni jargal yum da.

Гутамшиг
Гутамшиг
2019-10-05 23:17

Энийг сурт�##�чилахаа болиоч ээ, гутамшиг .

Дэмждэггүй
Дэмждэггүй
2019-10-06 19:05

Ямар бэлгийн нүд нь сохорсон хүн энийг сайхан хүүхэн гэж хардаг бнааа

Sondor
Sondor
2019-10-06 19:51

Estoi tsarai aldchihsan baina suuliin yed uugaad baigaa yumuu yadaj baihad ene muuhai shar us bishee

Zochin
Zochin
2019-10-08 06:26

Enend ingej zoriud huvtsas umsguj ingej zurgiin awahuuldag Masktai humuus tsaana ni baigaa buur albaar ingej zurgiin awahuulaad. Heden tsaas uguud sain doromjilchih gesen baih te haha. Engiin hun baisan bol yahaw Trans arai bishee haha. Ardiin namiin heden yumnuudtai untdag bailgui. Ard ni baigaa yumnuud heden ueree yaduu tarchig zowlontoi ger buleeree yawaarai ged eruuchiyoo. Tavan bogdiinhon uu? Eswel ter zodolddog huchinddeg jujugchin bachka yu? Haha

Uka
Uka
2019-10-27 10:58

Manai site tv-d biye unelegch nariig surtalchildag bolson ymu? Gaduur bichleg ntr ni yvaad bhad l ene ymnaas yriltslaga avaad zuragtaar gargaad baihiin. Ystoi gaihaltai ymaa nuguuduh ni bur uuriiguu tugs goo saihan ged bodtson . Iimerhuu ymnuudiig bitgii surtchilaachee. Ta nart enenees uur yriltslaga avah hun oldohgui bga ymu!!!

MatFuse
MatFuse
2020-02-05 11:49

Cephalexin Severe Side Effects http://abcialisnews.com - Cialis Xl Pharmacy Vip Cialis Levitra Informazioni

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 09:29

Cheap Flovent http://viacialisns.com/# - cialis Baclofene Mylan Cialis Amoxicillin Suspention Dosage For Cat

StevSlarie
StevSlarie
2020-02-10 01:33

How To Use Propecia http://abuycialisb.com - п»їcialis Zithromax For Skin Infections order cialis online Propecia Engorda Receta Medica

Neurontine
Neurontine
2021-10-11 16:26

Can You Take Naproxen With Prednisone

what does propecia do
what does propecia do
2021-10-30 21:54

Preis Cialis Tadalafil

Cialis
Cialis
2021-11-05 01:21

Propecia Mercafutbol

Cialis
Cialis
2021-11-08 03:39

Acquistare Kamagra Miglior Sito

viagra bob dole
viagra bob dole
2021-11-08 12:27

Efficacite Su Propecia

Stromectol
Stromectol
2021-11-11 02:37

Propecia Molestia Testicular

Viagra
Viagra
2021-11-13 21:00

What Cephalexin Looks Like

buy prednisone overnight delivery
buy prednisone overnight delivery
2021-11-15 09:46

Safe Way To Byi Viagra Online

order priligy online usa
order priligy online usa
2021-11-16 12:40

cialis for women

discount cialis
discount cialis
2021-12-06 09:57

Medicament Cialis Performance

gabapentin for sleep
gabapentin for sleep
2021-12-07 19:15

Does Amoxicillin Activate Tick

Холбоотой мэдээ

Back to top button