Энтертайнмент

Монголд анхны хувийн статустай оркестр байгууллаа

Монголын анхны хувийн статустай "Анир" поп оркестрийг байгуулжээ. "Анир" студийн үүсгэн байгуулагч Б.Алтанхуягийн санаачилгаар бий болсон тус оркестр 40 хүний бүрэлдэхүүнтэй.

Тэд үйл ажиллагаагаа танилцуулах тоглолтоор эхлүүлэн Монгол Улсын Их хурал, Засгийн газар, салбарын Яам, Агентлаг, Нийслэл, Дүүрэг, Элчин сайдын яам, олон улсын байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, соёл, урлагийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд, төлөөллүүдийг урьж, сонирхуулжээ.

Хөгжмийн бүх төрлийн бүтээлийг мэргэжлийн түвшинд олон улсын стандартын дагуу бүтээх боломжтой “Анир” поп оркестр ирэх сард албан ёсны нээлт болгож анхны тоглолтоо хийх аж.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ю.Силантевийн удирддаг байсан юм уу Пол Мариогийн оркестор шиг тогловол илүү гоё болно доо

Холбоотой мэдээ

Back to top button