Нийгмийн

Хөгжлийн банк: 79 хүнд холбогдох хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлээгүй байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй.

Тэгвэл эдгээр хүмүүст холбогдох хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болсон гэх мэдээллүүд гарсан юм. Харин үүнийг эх сурвалжаас тодруулахад "Хөгжлийн банкны хэрэгт холбогдох хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Уг хэрэгт нийт 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй бөгөөд тэдний дотор УИХ-ын нэр бүхий 4 гишүүн байгаа юм.

Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button