Нийгмийн

Имартын хамт олон “Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд бяцхан иргэдээ баярлууллаа

Имарт ХХК 2016 онд анхны салбараа нээсэн цагаас эхлэн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэдийг дэмжих үйл ажиллагааг  тогтмол зохион байгуулдаг.  Баянзүрх дүүрэгт нийт 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдгаас 800 гаруйн нийгмийн зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүд юм.  Эдгээр хүүхдүүдэд “Итгэл найдвараа хуваалцъя”  аяны хүрээнд хүүхэд багачуудаа баярлуулах зорилгоор  өвлийн өвгөнөөр дамжуулан шинэ жилийн бэлгийг бэлэглэлээ.

Түүнчлэн Имартын хамт олны бэлтгэсэн бэлгийг  байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд гэрт нь хүргэсэн байна.

Хүүхэд бүхэн хайраар цалгиж, эрүүл энх, инээд хөөрөөр дүүрэн байг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x