ИРГЭД: Тэгш, сондгойгоор явуулах журам үргэлжилбэл хоёр машинтай болно

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн замын түгжрэлийг бууруулах зорилгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан. Улмаар энэ шийдвэрээ үргэлжлүүлэх саналтай байгаа талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлээд байгаа юм. Мөн түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ журмыг сунгах саналыг энэ сарын 9-нд НИТХ-аар хэлэлцэхээр болсон.
Тэгвэл энэхүү асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.
Авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулсан нь зарим иргэдийн хувьд хүндрэлтэй байгаа аж. Тодруулбал такси үйлчилгээнд явж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн орлого тасарчээ. Мөн үүнээс гадна хэрвээ энэ шийдвэр үргэлжлэх юм бол хоёр машин худалдаж авахаас өөр аргагүйд хүрэх гэнэ.

Иргэн Г.Жанчив: Энэ журмыг дэмжихгүй байна. Одоохондоо ийм байгаа ч гэсэн цаашдаа хоёр машинтай болно шүү дээ. Тэр тусмаа тээвэрлэлтэд явдаг хүмүүс нэг хоног ажиллаад л амарна гэхээр юугаар амьжиргаагаа залгуулах вэ дээ. Би эмнэлгийн хоол цай зөөдөг учраас их хүндрэл учирч байна. Тэгш сондгойгоор явуулах журам үргэлжилбэл ахиад нэг машин худалдаж авах болно.

Иргэн Ц.Содном: Яг энэ долоо хоногтоо ийм журам хэрэгжүүлж байгааг нь бол дэмжиж байна. Харин цаашдаа үргэлжлүүлэн сунгана гэвэл дэмжихгүй. Ажил гарахаар машин их хэрэг болох юм. Алхах гэхээр холдоно. Автобусны хүрэлцээ нь маш муу шүү дээ.

Иргэн А.Жаргалсайхан: Дэмжинэ. Түгжрэлгүй сайхан байна. Би хотод нэг их байдаггүй болохоор битгий түгжрээсэй гэж бодсондоо дэмжиж байна.

Иргэн С.Ганболд: Түгжрэл бага байгаа нь сайн хэрэг хэдий ч таксинд явж амьжиргаагаа авч явдаг хүмүүс өнгөрнө шүү дээ. Долоо хоногийн дөрвөн өдөр гэртээ байхаар хэн үр хүүхдийг нь тэжээх вэ. Аль эсвэл ахиад нэг автомашин худалдаж авах уу, яах юм бүү мэд. Түгжрэл бууруулах арай өөр ухаантайхан гарц шийдэл олбол зүгээр сэн. Яах вэ, ид үед нь ийм арга хэмжээ авах бол зүгээр. Цаашдаа сунгавал олон ч айл өрх хэцүү байдалд орох байх.

Иргэн Б.Түвшинтөгс: Дэмжиж байна. Цаашдаа сунгаасай. Түгжрэл л буурч байвал ямар ч асуудалгүй амьдарч болно биз.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таксинд явдаг хүмүүс тэгээд яах юм бэ? Ямар ажилд оролтой биш дээ!!!
Hotod 2 s deesh mashintai humuusiin tatvariig ni nemchih. Tur tumur nuuree haruulah heregtei.
Tahsind yavj bgaa nuhduud bol zugeer l deeremchid. Km ahiulj helne za sogtuu humuus suuval segsruuleed l amid uldvel ih yum bno
ЭНЭ ЖУРМЫГ МАШ ИХ ДЭМЖИЖ ДӨРВӨН МӨЧӨӨ ӨРГӨЖ БАС БООВОО БОСГОЖ ДЭМЖИНЭЭ.ХОЁР МАШИНТАЙ БОЛОХ БАЯН ХУЛГАЙЧУУДЫН СЭТГЭЛИЙН ЧИН ЗОРИГ МЭДНЭ. ТАКСИНД ЯВДАГ АЦНУУДАА ӨӨР ЮМ СЭТГЭЖ ХИЙГЭЭЧ ЗАМ ДЭЭР ГАР ӨРГӨСӨН ХУЛГАЙЧУУДЫГ ЗӨӨГӨӨД АМЬДАРДАГ ТЭНЭГ ЮМАА ОЛИГТОЙ Ч ҮЙЛЧЛЭХГҮЙ МАШИН НЬ БОХИР ӨӨРӨӨ ШИВЭР ТАМХИНЫ БОХЬ АМНЫ ҮМХИЙГЭЭРЭЭ УТНА.ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХ ХОХЬ ЧИНЬ ГЭРТЭЭ БООВОО СААГААД ХЭВТЖИЙ ЭНЭ ЖУРМЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛ САРААР ТУРШ СУМЬЯАБАЗАР ЧИ БРАВО ЧИНИЙ ГЭГЭЭН ОЮУН ТУНГАЛАГ БАЙГ.МАШИНЫ ОН ЗААЯ 2018 ОНООС ХОЙШХИ МАШИНЫГ ХОТ ДОТОР ЯВАХЫГ ЗӨВШӨӨРӨӨД БУСДЫГ НЬ ХОРЬ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ХУЦАХ УУ? ТААНУУД ИНГЭЖ ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ БУСАД БҮХ МАШИНАА ХОГ ДЭЭР АВААЧИЖ ХАЯ АЦНУУДАА
Ха ХА босгох ч �######�гүй л�##�арууд угаасаа �######�ныхоо хэмжээнд сэтгэх юм да
Тэгш сондгойгоор явуулах нь зөв.Бас нэг гэр бүлд хэдэн машин байгаагаар нь тооцож 2 оос дээш машинтайгхүмүүсийг машины тоогоор нь татвар өндөр тогтоох МАЯГААР тогтоож болно..Одоогийн бүртгэл хувь хүн дээр явдаг журмыг өөрчлөж гэр бүлийн хүрээнд бүртгэх журам хэрэгжүүлэх хэрэгтэй.Согтуугаар , мөн 2оос дээш зөрчилтэй жолоочийн эрхийг удаан хугацаагаар хасах.Насжилттай машинд өндөр татвар тогтоох , хүний амь настай холбоотой бол насаар нь эрхийг нь хасах, явцын дунд буруу жолоодлоготой машиныг хориглох .1-р эгнээг бүрэн чөлөөлөх хэмжээнд хэвшүүлж нийтийн тээврийг �##�ь болох хурдтай зорьчдог болгох .хот хоорондын ачааны машиныг шөнөөр саадгүй гаргадаг болгоа зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Zuv zuv demjine. Tugjrelgui mash hurdan hugatsaand anlaa amjuulj bna