УЛС ТӨР

Б.Энхбаяр: Ц.Нямдоржид сэтгүүлчдийг чагнаж, тагнасан асуудлаар Эрүү үүсгэсэн ч…

Хуульзүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар хэд хэдэн ноцтой асуудлыг дэлгэн ярьсан юм.

Тэрбээр “Ц.Нямдорж сайдын сэтгүүлчийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх асуудал бий. Нэлээд дуулиан болсон.Тагнуулын байгууллагын хүрээнд яригдаж, өөрөө бас тайлбар өгсөн байх. Тагнуулын байгууллагаас Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг хууль бусаар чагнасан асуудлаар Эрүү үүсгэсэн байдаг.

Миний ойлгож байгаагаар, Эрүүгийн цагдаагийн газрын 2-3 нууц мэдээлэл цуглуулдаг төлөөлөгч нар дээр хэрэг үүсгэсэн гэж бодсон. Тэр хүмүүс зөвхөн Эрүүгийн цагдаагийн газрын даргын даалгавраар гүйцэтгэх ажиллагаа хийдэг. Гүйцэтгэх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн байдаг.

Гүйцэтгэх ажиллагаагаар авагдсан мэдээ баримтууд нь Ц.Нямдорж сайд дээр байсан. Ц.Нямдорж сайд бааварлаж байгаад хүн амьтанд үзүүлчихсэн юм шиг байгаа юм. Тэр нь баригдаад, Ц.Нямдорж дээр хэрэг үүсгэгдсэн гэж би ойлгосон. Энэ хэрэг шалгагдаж байх үеэр Эрүүгийн цагдаагийн газрын дарга П.Энхбаяр гэнэт өвчнөөр нас барчихсан. Гүйцэтгэх ажилтнууд тэр хүний заавраар ажиллаж байсан. Гэтэл тэр хүн нь нас барчихсан. Тэгээд хэрэг нь гацчихсан”  гэж ярьжээ.

АСУУДЛЫГ САНУУЛВАЛ, Ц.Нямдорж сайдыг 2018 оны дөрөвдүгээр сард нэр бүхий 9 сэтгүүлчийг ар гэрийнхэнтэй нь хамт тагнаж, чагнасан асуудлаар Тагнуулаас байгууллагаас шалгаж эхэлсэн талаар мэдээлэгдэж байв. Гэвч  уг асуудлаар Ц.Нямдорж “Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагнах үүрэг өгөөгүй. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан л гэнэ. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй” гэсэн тайлбар өгч байв.

УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНД “Ц.Нямдорж сайдад нэр бүхий сэтгүүлчдийн дансны мэдээлэл хүртэл хүртэл очсон. Тагнуулын байгууллага сэтгүүлчдийг тагнасан асуудлаар Ц.Нямдоржид эрүү үүсгэсэн ч тэр тохиролцсон” гэх асуудал яригддаг билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
7 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
You
You

Ene said asan uneheer huuliin ondor medlegtei. Zehztei yarij bn lee. Shudarga, hun bn. Iim humuus iig ih hurald oruulah yumsan. Tegeed huuli zuin said bolgochih yumsan. Tegehgui bol arai l denduu bolj bn shuu. Zaluu min amjilt husie. Ene ercheeree ajilladag yum shuu.

jjj
jjj

ene mundag zaluu yum aa demjij bna

Зочин
Зочин

ene durak uuruu alban tushaalaas multranguut neeh ih shudarga bolj gene. manangiin jinhene buunii nohoi shudee.

247
247

Энхбаяр гэдэг энэ з####уу чинь харин овоо дорвин Түгжэл үү ааан.

Зочин
Зочин

Буугаагүй байхдаа л шүүмжилдэг байлаа Нямдорж сайдыг. Шударга з####уугийн амыг барих гэж сайд нь өөрөө санаачилж засгаар оруулж ажлаас нь х####сан даа

247
247

Энхбаяр гэдэг энэ з####уу чинь харин овоо дорвин Түгжэл үү ааан.

LesOrdiff
LesOrdiff

Levitra Pills For Sale [url=http://ggenericcialisle.com]Buy Cialis[/url] Keflex 700 Mg Buy Cialis Kamagra For Sale Dublin

MatFuse
MatFuse

Zithromax Ok With Alcohol http://cialisir.com – cheap cialis online Compra Kamagra Buy Cialis Health About Biz

LesOrdiff
LesOrdiff

Prezzo Cialis E Viagra http://viacialisns.com/# – Cialis Comprare Il Cialis canadian cialis Get Fluoxetine

Back to top button