БОЛОВСРОЛНийгмийнНИЙСЛЭЛ

МСНЭ: Ж.Соронзонг Монголын сэтгүүлчдээс уучлал гуйхыг албан ёсоор шаардаж байна

МСНЭ-ээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулсан асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өнөөдөр Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон үйлчлэгч эмэгтэйгээ өрөөндөө зодсон тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тус асуудлаар Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон тайлбар өгсөн. Энэ үеэрээ сэтгүүлч С.Будрагчааг  ядуу тарчиг, эцэггүй өссөн, эх нь архичин хэмээн доромжилсон нь багш хүний хувьд байж боломгүй үйлдэл хэмээн шүүмжлэлд өртөөд байна.

Түүнчлэн сэтгүүлч С.Будрагчаа тэргүүтэй сэтгүүлчид ярилцлага, мэдээлэл авахаар тус сургууль дээр очоод цагдаа нар болон тус сургуулийн багш нарт зодуулж, техник хэрэгслээ булаалгасан асуудал үүсээд байна.

Энэ асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлэхдээ "Ж.Соронзонг Монголын сэтгүүлчдээс уучлал гуйхыг албан ёсоор шаардаж байна. Учир нь өнөөдөр тэр хүний амнаас Монголын сэтгүүлчид бохир заваан болсон, худалдагдсан, шантаажчин болсон гэх үгс олон удаагийн давтамжтай гарсан" гэлээ.

Мөн МСНЭ-ийн гишүүн Б.Ууганбаяр хэлэхдээ "Өөрсдийнх нь өгөх гэсэн зүйл таалагдахгүй болохоор сэтгүүлчдийг гутаах, мөнгөөр юу ч хийхээс буцахгүй хүмүүс гэх мэтчилэн дур зоргоороо аашилдаг болсон байна. Сэтгүүлчдээ хамгаалахын тулд бид байнга ажиллана. Гэхдээ нийтлэг эрх ашгийг хамгаална. Бидний үйл ажиллагаа явуулахад учирч байгаа саад бэрхшээл юу байна, мэдээлэл олж авахад ямар саад бэрхшээлтэй тулгарч байгаад анхаарна. Хэн нэгэн сэтгүүлчдийг шантаажчин гэж орилдог, доромжилдог байдлын эсрэг зогсоно. Энэ мэт аашилсан хүмүүсийг холбогдох байгууллагуудад өгнө. Энэ нь олон нийтийн мэдэх эрхийг маш ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа сэтгүүлчдийг нэг хүн дайрч доромжилж болохгүй" гэв.

Сэтгүүлч С.Будрагчаа “Манайх Ж.Соронзон захирлын хэлдэг шиг ядуу зүдүү айл байгаагүй ээ. Ээж минь намайг хорин насандаа төрүүлж сургууль соёлын мөр хөөж би эмээ өвөөтэйгөө өссөн. Өвөө минь Унгар улсад дээд боловсрол эзэмшсэн, усны мэргэжилтэй сэхээтэн хүн байлаа. Эмээ маань туг нэгдэлд номын санч хийдэг хүн байсан. Би номон дунд өссөн хүн. Тэр үед эмээ өвөө маань өндөр ч тэтгэвэр авдаг бас “топ” хийсэн малтай айл байсан. Ээж минь архичин биш. Хөдөө уул уурхайн компанид тогооч хийдэг. Шударга өөрийн хөдөлмөрөөрөө тууштай ажиллаж байгаа хүн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зояин
Зояин
2022-09-06 18:48

Зөв зөв

Зочин
Зочин
2022-09-06 19:13

otgonbaataraa tv5d bas anhaaruulah heregtei,

Зочин
Зочин
2022-09-06 20:42

Setguulchid negdej ene buzriin avgaigaas salah heregtei shuu!!! Ene bas l avilgaliin esreg temtsej bgaa neg helber um

Зочин
Зочин
2022-09-06 21:26

"шантажчин сэтгүүлчид" гэж нэрлэгдэх болсон ш##тгаан нь сэтгүүлчид өөрсдөөсөө. 1 үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эврээ гэж...

Зочин
Зочин
2022-09-06 22:37

Uuruu huniig bolhoor ger buleer ni aluurchin ...ynz bureer olon niiteer tsatsaj baij ,hunii ugend ymr ih zewuutsene we!!!! shuuheer gem buruutai ni togtoogdoogui bhad chi ch bas huniig gutgeed ywj bgaagaa uuruu oilgoosoi huldvv zaluu.....setguulch guia

Зочин
Зочин
2022-09-07 07:09

baliar awgai z##lahgui hanaj tsadaagui blhr zuuraldaad z##lj chadahgui bnu haana ch ene buzar awgaig ajilluulahgui bolgo dawarsan buzar awilgchin awgai

Зочин
Зочин
2022-09-07 07:40

Тэгвэл Бүдрагчаа-г 3-р сургуулийн сурагч, тэдгээрийн эцэг эх болон тус сургуулийн багш нараас уучл##т гуйхыг шаардаж байна. Соронзон багш та 2-ын асууд##д тэд буруугүй шүү!!!

Zochin
Zochin
2022-09-07 08:05

Za yarishiigaa...

Иргэн
Иргэн
2022-09-07 08:23

СЭТГҮҮЛЧИД ШАНТААЖ ХИЙЖ АМЬ ЗУУЛГА ХИЙЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН.

Зочин
Зочин
2022-09-07 11:38

Үнэн шүү дээ. Шантаажчин мөнгө нэхдэг, худлаа ярьдаг болсон ш дээ. өнөөдөр сэтгүүлчид хамгийн ёс зүйгүй хүмүүс болсон. Улс төрчдийг дарамт##ж мөнгө аваад сурцан новшнууд... Энхамг##ан сайдаа сэтгүүлчид бэлтгэдэг сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг нь ш##гаарай

Долгор
Долгор
2022-09-08 18:49

Амь насаараа дэнчин тавьж ажил хийдэг хүмүүсийг доромжлоод байв## ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх хүн олдохгүй болно шүү.

Ззззз
Ззззз
2022-09-08 20:27

Сэтгүүлчид өөрсдөө яагаад тэгэж хэлэх болов гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй.Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухавдээ.Та нарт буруу их байгаа байхдаа

Зочин
Зочин
2022-09-09 15:53

Зөв зөв

Зочин
Зочин
2022-09-11 01:26

Новшийн шантаажчин Бүдрагчаа гэх энэ б##иар з##ууг өөрийг нь харин шүүхэд өгөх .хэрэгтэй. Сургуулийн байрлуу оройн цагаар х##даж гадаад багш нарыг фашист, бидний хүүхдүүдийг луйварчдын хүүхдүүд, эцэг эхчүүийг нь авилгачин гэж хэлснийг мөн сургуулийн нэр хүндэд санаатайгаар х##дсан гэж. Соронзон гэж хүнтэй хувийн өс хонзонтой бол гэрийнх нь гадаа очиж боорлоно биз. Бидний хүүхдүүдийг энэ муу заваан з##уу түлхэж хавчиж унагааж хажууд нь зүй бус үг хэллэг хэлдэг хэн бэ. Одоо бүгдээрээ харин энэ з##ууг шүүхэд нь өгцгөөе. Хүүхдийн эрх хаана байна

Холбоотой мэдээ

Back to top button