УЛС ТӨР

Яаманд нь хулгай ороход цагдаад ханддаггүй сайд

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан яаманд нь хулгай орж, хуурамч дипломтой холбогдох баримт бичгүүд алга болоход цагдаад дуудлага өгөөгүй болж таарав.

Тодруулбал, Л.Энх-Амгалан сайд өчигдөр /2020.09.06/ яаманд нь хулгай орсон хэмээн мэдээлсэн. Гэвч Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "БШУЯ-наас хуурамч дипломтой холбоотой материалууд алдагдлаа" гэх дуудлага ирээгүй гэсэн мэдээлэл өгсөн юм.

Салбарын бодлого хариуцсан яамд төрийн хамгаалалтай тусгай бүс. Үүдэндээ хамгаалалтын ажилчидтай. Үнэхээр хулгай орсон бол Төрийн тусгай хамгаалалтынхан юу хийж байсан бэ. Яагаад цагдаад мэдэгдээгүй вэ. Ер нь БШУЯ-нд хулгай орсон нь яг бодитой юу. Эсвэл салбарын сайдын худал попролт уу.

Хэрэв үнэн байсан бол Л.Энх-Амгалан сайд цагдаагийн байгууллагад хандалгүй, яагаад мэдээлэл хийх үеэрээ яриад зогсож байгаа юм бэ гэх зэргээр олон тодорхойгүй асуултууд үүсч байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Алуулчих вий дээ.Ичсэн хүн хүн ална гэдэг шүү...Болгоомжтой байгаарай...Зөв юмны төлөө зоригтой хөдөллөө дөө...

Зочин
Зочин

Мэдэгдсэн байх. Танай хуудсанд итгэхэд бас бэрх. Боловсрол муу эрх хүүхэд хов зөөж буй мэт хэт гутаах маягаар бичдэг тул.

Зочин
Зочин

Хулгайч нь дотор нь ажилладаг хшн байх

Зочин
Зочин

Бүхэл бүтэн яаманд хулгай орсон гэхээр гайхмаар.Битүү камертай байж таарна.Тэгээд ч хүний бичиг баримт нууцлалын зэрэгтэй сейфэнд цоожтой байдаг байлгүй, зүгээр л хулгайч ороод ширээн дээр бсн юмыг хулгайлаад гараад явна гэж үү.Дотроосоо мэддэг нь авч таараа, харуул хамгаалалттай, камержуулсан улсын яамнаас жирийн хүн аваад явчихаагүй нь мэдээж.Дэлгүүр хүртэл ганц талх хулгайлсан хүнийг камер шүүгээд олчихдог болсон цаг.

Зочин
Зочин

Ганц боловсрол биш бусад газруудаар хуурамч дипломтой хүн их бгаа.Бүгдийг нь шалгах хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Хуулийг нь нь гууль болгосон, Төрийг хулгайч нараар дүүргэсэн газрыг бий болгосон нь Монгол Ардын Нам.

Зочин
Зочин

Төрийн албаны гэх том гүзээтэй 4нүдтэй богино өмдтөй баацганасан хэдэн бацаануудаа одоо нэг шалгачихвал ч ..

Зочин
Зочин

Ээ яаанаа булихай нь илрчихгээд хулгайлаад аваад явжээ???? энэ ямар их луйвар булхай авилгал хээл хахуул зөрчилийн дунд ард иргэд нь амьдардагын хар жишээ юмдаа

Зочин
Зочин

Боловсролын яамны хэсэг ажилтны тусламжтай л диплом хийдэг байсан байх, олон салбарт ийм байсан гэдэгт итгэж байна даа. Мэдээж ажиллаж байсан хүмүүс дотроосоо л матeриалаа устгаж байгаам ш дээ. Цэгцлэх хэрэгтэй, зөв зөв

Зочин
Зочин

Дотроосоо л хулгай хийж бгаа.булхай нь илрэх хүн бн.

Зочин
Зочин

Өө бүр амар амар яамаар хүртэл холбоотой олон жилийн бугшсан хорт найруулга байгаа юм байна да ганц Боловсрол биш бусад байгуулагуудад зөндөө байгаа до сайн шалгах хэрэгтэй Энэ жолооний үнэмлэхийг бас шалгамаар л байгаан Түгжрэл 50% буурна до бусад салбар энэ Энх амгалангаас жишээ авах хэрэгтэй сайн ажилж байгаа шүү Амжилт хүсье

Зочин
Зочин

Ямар муухай хулгайч нар вэ улсаас мэргэжилгүй байж мөнгө саагаад байсан бна сайд ёстой болгож өглөө зөв сайдынхаа ажлыг үргэлжлүүлж хийлгэх ёстой байхаа

Зочин
Зочин

Багш нарыг хуурамч дипломтой л гээд байх юм тэр хуурамч дипломыг хэн нэгэн сургуулийн захирал л хуурамчаар олгосон байгаа тэр хуурамч бичиг баримт олгоод байгаа нөхдүүдийг илрүүлж арга хэмжээ авах ёстой юм бишүү. Хуурамч диплом олгоод үйлдвэрлээд байгаа хүмүүсийг ил болгосон нь цаашид хуурамч диплом хэвлэгдэх нөхцөлгүй болох юм бишүү

Зочин
Зочин

хэн тийшээ орж хулгай хийх вэ дээ дотроосоо л хамгийн их айсан хүн авч дээ

Зочин
Зочин

Хуурамч диплом яамаар дүүрэн бий
Тэд хэзээч боловсролын салбарт зөв шийдвэр гаргадаггүй шалтгаан нь

Зочин
Зочин

Үнэн зөв яваад сургууль төгсөөд дараань ажлын байр олдохгүй байгаа залуус их байгаад байдаг. Энэ хуурамч новшнуудаас л болдог хэрэг л дээ.Эд нар явж байж л ажлын байртай болно доо

Зочин
Зочин

Бүх төрийн албан хаагчдыг шалгасан нь зөвдөө

Зочин
Зочин

Бүх салбарыг шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

дээрээс нь дарамталсан л даа одоо энэ сайд энэ талаар нээх юм ярихгүй амаа хамхина

Зочин
Зочин

todorhoii dotroosoo

Del
Del

дээр дооргүй бүгд хулгайч нууц юм байхгүй

Зочин. Худал хэлэх хулгай хийгчийг үл хүнлэгч .
Зочин. Худал хэлэх хулгай хийгчийг үл хүнлэгч .

Хуурамч дипломтой гээд л байх нь авч байгаа хүн нэлээн зардал гаргаж байж л авсан байж таарнадаа өгч байгаа хүмүүс чинь өгч байгаа нь нэлээн гараа хүндрүүлж байж өгсөн байх талтай тиймээс өгч мэддэг хүмүүсээ хамтран ажиллаж байгаатай нь мэдэх нь гол асуудал байх шиг л харагдаж байхымдаа дотроосоо хулгай хийгч байгаа нь мэдээжийн л асуудал байж , одоогийн тэр 720 гаран диплом авсан хүмүүс байгаа биздээ Амьдралд ажил хийхийн тулд аргаа барсан асуудлууд гаргажээ ажиллагч нар маана.энэ чинь газар авсан асуудлыг илчилж байгаа нь сайн хэрэг байнадаа..

Холбоотой мэдээ

Back to top button