Нийгмийн

НИТХ-аар машины дугаараар хязгаарлах асуудал ярихгүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан 2022.09.07 буюу өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар тэгш сондгойгоор автозамын хөдөлгөөнд оролцуулах тухай асуудал хэлэлцэхээр товложээ гэх мэдээлэл гараад байсан ч хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад ороогүй байна. Хуралдаанаар:

-Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга

-Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга

-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай

-Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай

-Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай

-Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай

-Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

-Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

-Бусад асуудал хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-07 13:34

Маш зөв байна. Ийм ядарсан аргаа барсан асуудлыг иргэдийн хурлаар хэлэлцэж болохгүй. Машиныг дугаар нь хязгаарлах нь буруу. Сумьяабазар гэх нөхөр гараж нураахаа болио. Мөн машин зорчих замаа л зас өргөтгө. Чадахгүй бол үнэнээ хэлээд ажлаа өг.

Холбоотой мэдээ

Back to top button