Машинаа журамлуулсан иргэн цагдаагийн байр луу хоёр удаа бууджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 5-ны өдрийн 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах тус сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр луу “Мотоциклтой этгээд том буугаар хоёр удаа буудсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ш” гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр луу “Карбин” маркийн галт зэвсгээр хоёр удаа буудаж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тухайн этгээд буудлага үйлдсэн галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилжээ.
Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд дээрх этгээд нь 2022 оны есдүгээр сарын 5-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг түр саатуулаад байсан юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх:
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Onohgui muu umhii jandaarmuudiig
Цөстөй л авын хүү бна
Тэгийшдээ тэснэ тэснэ гэхэд яаж удаан тэсэхвдээ Б, Лхагва сүрэн гуайн хэлсэн үг бгаа шүү эргээд нэг харчихаарай
Одоо бүүр ийм дээрээ тулсан нь сайны ёр биш шүү
Ингэж байгаад хүн амьтан ончихвол ямарч шийдэлд хүрэхгүй өөрөөө хохироод өнгөрнө. Үнэхээр ингэтэл нь хүмүүсийн тэвчээрийг барж байгаа ч бид уужуу байж ухаанаар хандах хэрэгтэй. М�##�уудтай м�##� шиг хандаж болохгүй
Өмөөрч байгаа юм биш үү гэхдээ ингэж л бидний тэвчээрийг барж байна
Мундан з�##�уу
Үхсэний нь цөстэй аавын хүү байхав,архины х�##�уун тэнэгийн хар гай,ийм юмнуудыг нийгмээс тусгаарлаж байх хэрэгтэй
uhsen atsniih ni tsos baihawdee, adgiin archaagui arhichin l bn, shorond ni hataaval taarna.
Yugsen ch ug ym yasan ch hunii muud durtai jandaaramb ve dee harin chamaig onson bol chi tsagdaa geed guij bgada xaxa