Харьцуулалт: Дараагийн "Соронзон"-г МАН-ын дүрээр үзэх вий

Ж.Соронзон үйл явдлын баатар болж байна. Түүн шиг олонд танигдсан, ЗГХЭГ-ын даргын үүрэгдэлтээр ажлаасаа буусан ЕБС-ийн захирал Монголын түүхэнд байгаагүй биз.
Хоёр өдрийн өмнө Ж.Соронзонг чөлөөлөх тушаал гарч, өчигдөр орой БШУЯ-ны ажилтнууд сургууль дээр нь очиж, сонсох ажиллагаа хийлээ. Дахиад л сошиалаар дүүрэн бичлэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургуулийн захирлыг өмгөөлж, уурсаж, нулимс дуслуулж буйг бид харлаа.
Сэтгүүлч С.Будрагчаа Ж.Соронзонд холбогдох зүй бус авир, авлигын асуудлуудыг дэлгэн тавьсан байдаг. Түүний цуврал нэвтрүүлгүүд баримтад түшиглэн хийгдсэний дээр нэг асуудлыг мухарлахаар тэмцэх гэдэг сэтгүүл зүйл үгүйлэгдэж буй хэв маягт зангидагдаж буй.
Ж.Соронзон нэг харваас сандал, суудалд удаан заларсан байдаг л хүмүүсийн нэг. Гэвчиг ЗГХЭГ, БШУЯ-наас урд гаран мэдэгдэл хийж, шийдвэр гаргасан ба эцэг, эхчүүдийн олон удаа хэрүүл, маргаан үүсгэж байгаа эдгээр дүр зураг өөр зүйлийг өгүүлнэ.
Юу гэвэл, төр барих ирээдүйн “Соронзон”-гуудыг яг ийм, гэхдээ арай том нөхцөл байдалд бид үзэх юм биш биз.
Нэг: Урт удаан засаглахуй
Ж.Соронзонгийн эхний онцлог, 1992 оноос хойш Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирлын албыг хашсан нь. Сургууль сайн менежменттэй, төгсөгчдийн боловсролын чанар өндөр гэдэг. Ж.Соронзонг сайн захирал, сайн менежер гэнэ. Гэвч тогтоол ус өмхийрдгийн адилаар 30 жил сургууль удирдахдаа тэр бүх “институт”-ийг өөрийн болгожээ.
Бид МАН гэдэг арай том “Соронзон”-г бэлдэж буй ч байж мэднэ. Тэд сүүлийн хоёр парламент дамжин засаглахдаа төрийн гурван өндөрлөгийг авч, хуулийг өөрсдийнхөөрөө засаж байна. Урт удаан засаглах хүсэл. Өнөөгийн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар урт хугацааны засаглал, эрх мэдлийн төлөө улс төрийн амбицаар нэгэнтээ зэвсэглээд буй.
Том төслүүд урагшилж, эдийн засаг сэргэж, тэд алга ташуулж болно. Атал Монголын төрд улам шигдэх зам нь засагдана. Ингэвэл ээлж дараагаар хашдаг, хэлэлцэж зөвшилцдөг зарчим унана. Урд Хятадын коммунист нам, хойно Владимир Путин ямар байна, яг тэр дүр зураг руу МАН гулсана.
Хоёр: Институтүүдийг хүчгүйдүүлэх нь
Ж.Соронзонгийн дараагийн онцлог, өмнөөс нь хуцах нохой ч сургуульдаа үлдээгээгүй явдал. Орос ч, монгол ч бүгд түүний талд. Нярав, нягтлан хэлснээр нь, багш, үйлчлэгч нар “За” гэвэл “Ёо”-гүй. Үйл ажиллагааг нь шүүмжлэх битгий хэл мэндийн зөрүүгүй өнгөрөхөөс эмээсэн тийм дотоод уур амьсгал.
“Үйлчлэгч захиралдаа зодуулжээ” гэсэн мэдээлэл гарсны дараа, тухайн үйлчлэгчийн ар гэр нь гэнэтхэн хэвлэлд яриа өгөхөө больж, “Манай ээж даралт өндөртэй, түүнээсээ л болсон байх” гэж дуугарав. Ж.Соронзон өөрөө “Надад тэр цэвэрлэгчийг өрөөндөө оруулаад зодох ямар ч шалтгаан байхгүй” гэж мэдэгдэв.
Шүүхийг хараат бус болгоё гэж гарч ирээд нөгөө гараараа Үндсэн хуулийн цэцээр тоглосон МАН-ын дүр зураг бас ижил. ХҮН-ын Т.Доржхандыг “ашиглаж”, Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгосноос эхлээд саяхан Үндсэн хуулиас “давхар дээл”-ийн агуулгыг хасах хүртэлх үйл явц. Одоо сайд нараа томилж, Засгийн газраа эмхэлчхээд, шинэ, халуун улс төрд бэлтгэж буй МАН. АН, ХҮН-ыг өвөртөө хийж, хяналтын институтүүдийг өөрсдийн талд ажиллуулж буй дүр зураг.
Гурав: Айдас ба шүтээн
Ж.Соронзон “Хүүхдүүдээ аваад зайлж болно шүү” гэж эцэг, эхчүүд рүү уурсдаг гэх. Хүүхдүүд нь хичээлээс хоцрох, үнэмлэх зүүхээ мартах бүрдээ торгуульдаг гэх. Торгууль нь ангийн багш нар дээр нь ч давхар бичигддэг гэх. Сургуулийн ба сурагч, эцэг эхчүүдийн нэн тэргүүний эрх ашиг биелэвч энэ цаанаа л нэг биш гэдгийг тэд дотроо мэдэрнэ.
Мөртлөө бүгд л Ж.Соронзонг өмгөөлнө. БШУЯ-ны гадаа жагсана. Бөөн үймээн, шуугиан гаргана. “Энэ сургууль жигдэрсэн. Тэр улсын сургуульд жонхуу идээд өсөж байгаа хүүхдүүддээ л анхаар” гэж нэг эцэг, эхийн төлөөлөл лүндэн буулгасан.
“Хог хураасны төлбөрөө яагаад нэмж болдоггүй юм бэ. Ачигчдад, бусад зардалд огт хүрэлцдэггүй юм байна?” гэсэн манай сэтгүүлчийн асуултад нэгэн хурган дарга “Нэмчихвэл МАН-ынханг л гэж зүхнэ шүү дээ...” гэж хариулжээ.
МАН залуужиж, бас ингэж өмгөөлөх чигтэй хөөрхий “намчин”-гуудыг дороосоо бэлтгэж буй нь ийм айхавтар. Яг л “МАН хүчирхэг байгаа цагт бид хоолтой. Тэд муулуулж, чичлүүлэх нь гайгүй бол бид ч яах вэ” гэх айсан, шүтсэн хийрхэл лугаа адил бууна.
УДИРДАГЧААС ХАМААРСАН УЛС БАЙЖ БОЛОХГҮЙ
Шууд харьцуулаад байгаа нь нэг ёсны хоржоон л доо. Гэхдээ эцэг, эхчүүд сургуулийг төчнөөн сайн гэж магтах мөртлөө 30 жил удирдсан захирал явахад ном ёсоор нь үдэн гаргаж чадсангүй дээ. Тэр БШУЯ-наас тушаал гарсан, гараагүй тэтгэвэртээ суух байсан. Үүний логик нь, “Соронзон явбал сургууль нурна” гэсэнтэй адил.
МАН явбал улс нурж болохгүй.
Нэг улс төрийн хүчин хэтийдэн хүчирхэгжих ийм урхагтай. Улс төр бужигнавч улсын амьдрал үргэлжилж, нар жаргаж байх ёстой. “Одоо болжээ. Улс чинь яах ч үгүй, улс төрийн хүчнээ л сольё” гэж иргэд нь хэлж чаддаг байх учиртай.
Одоо Ж.Соронзон шүүхдэх сурагтай. Нөхөр нь хуулийн салбартаа нөлөө бүхий гэдэг. Орос, Монголын хамтарсан 3-р сургуульд хэд хэдэн Засгийн газрын гишүүн, прокурор, өмгөөлөгч нарын хүүхдүүд суралцдаг гэдэг. ТУЗ-д нь НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир нар бий.
Гэтэл БШУ-ы сайд “Игзаар хүрч байна” гэж жиргээд л яамныхнаа “Тушаалыг нь бушуу бэлд” гээд шахчихдаг. ЗГХЭГ-ын дарга нь хэвлэлд “Ж.Соронзонг чөлөөллөө” гэж мэдэгдээд, мөн л “Тушаалыг нь хурдал” гээд шахна. Ийм сонин дүр зураг бас үзэв. Ирээдүйн Ерөнхий сайд, МАН-ын даргын амбицтай Д.Амарбаясгалан өөрийнхөө хожмын нэг хувилбарыг чөлөөллөө гэж сүржигнээ биш үү.
Үгүй байгаасай. Бага хөөрцөглөөсэй. Сошиалаар, популист хэв маягаар, бүх шийдвэр гаргах түвшин рүү хуруу дүрж буй энэ хөнгөмсөг улс төр МАН-ыг ирээдүйн “Соронзон” л болгох вий.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНын захиалгаар бичсэн хов базагчийн жиргээ л бна Соронзонд үйлчлэгч нэгэн ккк
МАН түгэдэж байна, хэний захиалгаар Бүдрагчаа ажиллаж Монгол коментийн 2 залуу асуудлыг талцуулж хөөрөгдөв .Хоёр талыг сайн шалгах байсан
Эцэг эхчүүд яагаад жагсаад байгаа юм бол?!
Ерөөсөө Соронзон захирал халагдах нь бүү хэл тэтгвэртээ ч гарахгүй гэж байгаа юм байналдаа!!!
Яасан орхиж болдоггүй суудал вэ.юунд ингэтлээ үхэлдэнэ вэ.шулам чинь.
Heg avgaig diilehgui turiig yamar tur gehev dee turiin chadamjiig hatuulj baina harin ter zahirald yamarch yos surthuun alga ene bol uzegdel bol manai niigmiin toli
Үүнд СоРонз сайндаа мундаг лаг мэнэжмэнт сайтайдаа 30 жил болсон биш.Удаах нь хүүхдүүд мундаг лагдаа сайн суралцдаг биш..Мөн улсын сургууль мөнөөсөө мөн. Ямар нэг Хувийн сургууль биш шүү.Тухайн цаг үед соц үед ах оросын хэл хэрэгцээтэй байлаа.Түүнээс үүдээд энэ сургуулийг 5-р хороолол дунд 2сургууль ашиглалтанд орсоны 1ийг орос хэлийг сургах сурах сонирхолтой хүүхдииг суралцуулах гэж орос школоор зааж эхэлсэн нээх орос улс байгуулаад эд хөрөнгө байшин барилгыг оросын өмч гэж байгаагүй..Ардчилалаас хойш дураараа дургиж өмч хөрөнгө завших луйварчингууд олшроод түүний 1нь энэ Соронзон нь киноҮйлдвээрийг идсэн ихэрСолонго ах шигээ самарч байна гэж харж байна.
Нөгөө бөөсний онигоо шиг юмаа. Яагаав нөгөө анагаахын оюутан ганцхан бөөсний тухай уншаад шалгалтанд ороод бүх л асуултыг яаж ийгээд бөөстэй холбож байгаад л бөөсний тухай ярьсаар байгаад багш нараа залхаадаг...... . Ямарч сэдвийг улс төржүүлж байгаад МАН тай холбож чаддаг нь үнэхээр гайхамшиг юмаа АН-ы тороллууд
Тэгээд яа гээд байгаан тэнгисээ
ЗГХЭГ ын дарга сургуулийн захирлыг ха лж солихдоо тулта л доошоо орох гэж Монголын төр сэтгүүлч харва л таа лагдах гэж юу ч хэлж болохыг харлаа. Нямдорж байсан бол хуультай улс манайх хуулиараа шийдэгдэнэ гэх бсан байх. Амарбаясгалан Нямка 2ын ялгаа яалтгүй харагдаж байна. Харин ч Соронзон нь зангарагтай зандраатай юм биш үү. Хариуцсан ажилаа хийхийг шахахыг өнөө цагт Соронзонгоос олж харлаа. Тэгээрэй хөө ингээрэй хөө гэдгийн цаана ажил унадаг цалгардаг гэдгийг өнөө цагын 80 оны төр баригч нар мэдэхгүй. Сошиолоор ажилаа хийдэг болж дээ.
Бүдрагчаа. Браво
Ердийн нь л нэг ЕБС -ийн том толгойтой, даварцан захирлын
асуудлыг юун том түвшинд тавьж сүржигнэдэг байнаа. ЗГ-т ЕБС-ын сургуулийн захирал лад ч байхгүй, төр засгаа битгий доош нь хийгээд бай даа Дарга нараа.
СОРОНЗОН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАЯ . ТЭР МОНГОЛИЙН БОЛОВСРОЛЫН СИСТЕМД ЯГ ЦЭДЭНБАЛ ФИЛАТОВА ШИГ АГУУ ЗҮЙЛ ХИЙСЭН ХҮН ЦАГ НЬ ИРЭХЭЭР САЙН ЗҮЙЛ ТОДРООД ИРНЭ.ЯГ ФИЛАТОВА ШИГ.
Энэ хэдэн эцэг эхчүүд нийт хүүхдүүдийн эрх ашгыг хамгаалахгүй.Энэ ээж аав нар өөрдөө хүүхдүүдээ захирч чадахгүй Болохоор энэ сургуульд оруулж зодуулж торгуулж хүн болгох зорилготой юм байна гэж ойлголоо.
nuhur n ch gh shg cainii hun im bishuu..dundaas n huuhed torson umu
Уншаад ойлгохгүй мангуу болжээ би. Соронзонгийнхэрэг МАН-г муулах шалтаг болоо юу? МАН хүчирхэг болсон нь сөрөг намын унхиагүйнх. Ардчилсан нийгэмд УИХ ЗГ--ын гишүүн г.мтөрийн өндөр албан тушаалтнуудын суудал бүгд хугацаатай. 1990 онд анх удаа 40-р сургуулийн захирлыг багш нарын саналаар дотроосоо сонгож байсан туршлага бий. Соронзон тэгж дотроосоосонгогдсон уу? МАН томилсон болохоор МАН тай холбоод байна уу? Одоо МАН-ыг удирдаж байгаа залуусыг үүгээр далимдуулж муулж болохгүй. Соронзон захирал тэтгэвэртээ гарах нас нь хэтэрчихсэн байхад шүүхээр заргалдахгүй биз ээ.
Uhen hatan ingej bh ch gej de. Muuhai zavaan avgai. Tsarai zus, bodol sanaa ni avah yumgui.
Соронзон захирлыг халах асуудлыг ЗГХЭГ хүртэл бужигнуулаад хүрээг нь томруулаад авлаа захирал та үнэхээр мундаг шүү. Энэ сургуулийн дараагийн захирлын суудал хэнд хэрэгтэй болсон нь үнэн утгаараа харагдаж байна. 10 сард 30 жилийн ойг хийлгэсний дараа тэтгэвэрт нь гаргана гэсэн үгэндээ сайдтан хүрсэнгүй дээ. Хальт хэлсэн нэг үгнээс гэнэт игзаар нь хүрээд халах тушаал гаргалаа. Энийг нь шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг анх удаа сайдын суудалд очсон Амарбаясгалан шуурхай шүүрч аваад Заригийн сайтыг уриад сенсааци болгон мэдээллээ. Энэ улс оронд энэнээс шуурхай хийх ажил их баймаар юм. Хүүхдүүд нь автбус унаандаа багтахгүй, нэг ангид 50-60 аараа хичээллээд, цэцэрлэгийн хүүхдүүд нь жонхуу шиг хоолонцор идээд, ард түмэн нь ядуугийн туйл болж өлсөөд,хөгшчүүл нь тэтгэвэрээрээ амьдарч чадахгүй туйлдаад замын түгжрэлээс болж хайран цагаа алдаад таны хийж өөрчлөх ажил их байна шүү. Салбарын сайдуудын ажлыг шүүрч авч хийж байгаа тул танд хамаарахгүй ажил гэж байхгүй тул ингэж бичлээ. Та энэ бүхэнд анхаарч ажиллаарай. Ажлаа сошиалаар хийдэг болов оо. Соронзонг чөлөөлдөг шиг хурдтай ажилламаао юм танай ЗГ.
Янхан ялж банди үнэд ордог цаг үе ирждээ хөөрхий.37 онд бүдрагчаа бсан бол их олон хүн нохойтож маанийн уншуулах байж
Орос, монгол, хойд солонгос, хятад зэрэг ази хүмүүс нэг хүнийг тахин шүтэх үзлээс салах ямар ч шинжгүй. Даргаас үхэж далдартлаа айдаг. Хэн нэг нь дарга болонгуутаа бусдаасаа маш хатуугаар өс хонзонгоо авдаг, бусад нь түүнээс гөл шаадаг уламжлалтай.
Хүүхдэд өгөх Торгууль шийтгэлийг мөнгөөр үнэлдэг улсын сургууль дэлхий дахинд бдаг юм уу? Өөр маш олон хүмүүжүүлэх арга бдгаас мөнгөөр нялх амьтадтай тооцоо хийнэ гэдэг нь бж боломгүй юм шиг!
MAN er ni yag soronzon shig avirlaj bgaa. Ene heden bandi nar ulsaar toglood duusgalaa
шүүх цагдаа дээдсүүд байлаа гээд яахын зүгээр л энгийн иргэдэдээ үйлчил ганц балай авгайд тархиа мэдүүлж бвал адгын улс болох бх даа энэ авгай арай дэндүү монголчуудыг дорожилоод бгаам биш үү
Со энэ сургуульд суралцах сурах эрхийг хазаарлаж өнөөгийн энэ муухай үүр уурхайг тавьсан энэ гэвэл 1-р ангид элсэлт авахдаа шалгалт авч (конкурс) тэнцсэн хүүхдийг шилж сургадаг болсон маш хатуу шалгалтыг давсан хүүхэд оюуны хомсдолтой биш нь тодорхой сэргэлэн цовоо хөөрхөнүүд яваандаа тэр дэг дарамтанд ноомой болно ЕБС-д сайнаас онц сурах боломжтой хүүхдийг ялгаад авсан юм чинь захын буриад багшаар хичээл заалгахад угнаасаа оюуны өндөр чадалтай монгол хүүхдүүд сургуулийн ерөнхий массыг өндөр байлгана ойлгомжтой.Нээх лаг багш захиралдаа бишээ.Харин ч монгол оюун ухааныг доош дараад дараад энэ шүү.Оройлсон цоройлсон мундагууд дуулдахгүй байна даа орос 3минь...Шилж авсан сурагч хүүхдүүд тэдний эцэг эхийн зүтгэл дээр тоглолт хийсэн зальт этгээд заирал.Энийг эцэг эхчүүд нь бүгд мэдэж байж жагсаад байгааг гайхна
Соронзонгийн үе өнгөрсөн. Тэтгэврийн насны авгайг тэтгэвэрт нь гаргаачээ.
ЭНЭ МУУ ДАВАРЦАН АВГАЙГ ДИЙЛЭХГҮЙ БСШУЯ ХӨӨРХИЙ ОДОО ОРОСУУД ЮУ ГЭЖ АЙЛДАХ ЮМ БОЛ ХУЦНАА ТААНУУД МИНИЙ ЗАХИРЛААР ОРОЛДООД БАЙВАЛ БЕНЗИНЭЭ НЭМНЭЭ ГӨЛӨГНҮҮДЭЭ ГЭХЭД МОНГОЛНУУД ЖА АХАА Л БИЗ ДЭЭ.СОРОНЗОНГИЙН ВАНТ УЛСЫГ НУРААХЫГ ЗАВДСАН БҮДРАГЧААД ЧИНГИСИЙН ОДОН ӨГӨӨРЭЙ
ер нь 6-18 насны сургуулийн хүүхдийг мөнгөөр торгоно гэж юу байсын ямар тэнэг чагванц вэ. Нөгөө хуулийн доктор профессор нөхөр цөхөр тэгж болохгүй гэж хэлдэггүй юм байхдаа зайлуул. Тэгээд торгуулийг хүлээн зөвшөөр төлдөг эцэг эхчүүдэд ч их л асуудал байна даа.