Үс засуулбал өлзийтэй сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2022.09.10 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ХОЁР ХАР УЛААН БАР ӨДӨР
Аргын тооллын 9 сарын 10, Санчир гараг. Билгийн тооллын 15, Шувуун хошуут одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.