ЭДИЙН ЗАСАГ

Нээлтээ хийсэн ч терминал баригдтал ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ төмөр зам

Товч агуулга:

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 233 км үргэлжилсэн төмөр зам тавих төслийн ажил дуусаж, өнгөрөгч баасан гарагт /2022.09.09/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг замын нээлтийг хийсэн.

Уг замын нээлтээр "Ашиглалтад орлоо" гэх тодотгол хэрэглэгдсэн ч БНХАУ-тай солбилцсон төмөр замын терминалаа бариагүй учир уг зам "мухар" байдлаар хэсэгтээ ашиглагдахгүй юм.


Дэлгэрэнгүй:

Монгол Улс түүхэндээ анх удаа Өмнийн говьд төмөр зам тавьсан нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд асар өндөр хүлээлт үүсгэж байна. Уг зам нь 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдахдаа сүүлийн арван жил улс төрийн хүрээний маргаан дагуулсан сэдвүүдийн нэг байв.

Гэвч уг замыг яг хэдийд ашиглаж эхлэх нь тодорхойгүй юм.

Учир нь, манай улс Гашуунсухайт дахь төмөр замаа БНХАУ руу шууд нэвтрэх нарийн царигаар бариагүй. Улс төрийн маргаан дагуулсаар он удсан уг асуудал явсаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д хийгдсэн айлчлалаар солбилцлын цэгээ тохирох шийдэлд хүрсэн байдаг.

Ингэснээр, БНХАУ-ын талаас нарийн цариг, Монгол Улсын талаас өргөн цариг явж, хоорондоо огтлох хилийн шугамын бүс үүсгэж, тэндээсээ дамжуулан ачих тээврийн сүлжээ үүсгэхээр яригдаж буй. Уг ажлын ТЭЗҮ бүр 2015 онд гарч байсан гэгддэг ч эдүгээ хоёр талаас дахин ярилцах процесс явж байгаа юм.

Төмөр замын нэгдсэн терминаль барих ажлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК хариуцан хийхээр болж, “Ложистикийн нэгдсэн төв” хэмээх шинэ нэгж байгуулсан талаар бид ӨМНӨ нь мэдээлж байв.

Өнгөрөгч хавар "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" компаниуд хамтарч, Тавантолгой ордоос 246 км, БНХАУ-ын хилээс 0.6 км-ийн зайтай чингэлэг тээврийн 30 га талбайг хамарсан терминалыг байгуулсан.

Үүнийг томсгож, авто зам, төмөр замыг хамарсан 100-200 га талбай бүхий НЭГДСЭН ТЕРМИНАЛЫН ТАЛБАЙ-г байгуулахаар зорьж буй. Уг газар нь хоёр улсын хилийн тусгай бүсэд хамаарах бөгөөд төмөр замын терминалиас гадна дүүжин тээвэр, конверь систем тэргүүтэй жолоочгүй машин нэвтрүүлэхээр зорьж буйгаа "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК онцлон мэдээлдэг.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-12 08:35

Энэ их ачаа зөөхөд мухар зам нэмэр муутай баймаар юм. УИХ дахиж мухар " зам " бүү тавиасай.

Зочин
Зочин
2022-09-12 10:33

гацаасаны хүчинд хамаг баялгаа зөөгөөд дуусчихаагүй байгаан биш үү

Зочин
Зочин
2022-09-12 10:38

Odooo tgehdeeee yay gehuudeeeeeee

Зоч
Зоч
2022-09-12 10:51

Өргөн царигаар бариулсан баттулга,удаанжарг#### 2-ын б####аг,үгүй ч юм уу баттулгыг дэмжигчидын б####аг гэвэл яаж байна-тэд л баттулгыг дэмжээгүй бол ингэж гацааж зориглохгүй байсан биз.Одоо нарийн цариг руу шилжүүлэх байгууламж барих хүртэл дахиад 2-3жил хүлээнэ.Манай ажил нэг иймэрхүү

Холбоотой мэдээ

Back to top button