Сурвалжилга, Нийтлэл

ТӨМӨР ЗАМЫГ ОЙЛГОЁ: “14 жилийн гацаа” арилахын өмнө юу, юу өрнөх вэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын баг “14 жил саатсан нүүрсний экспортыг гацаанаас гаргалаа” гэж мэдээлсээр БНХАУ-аас ирлээ. Гацаа арилтал, өөрөөр хэлбэл нүүрсээ ачааны машинаар биш галт тэргээр, тонн тонноор нь экспортолдог болтол дахиад ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ. Мөн ямар хэлэлцээр, дүрэм журам, хууль тогтоомж үүнд үйлчлэх вэ. Шинэ зүйл үү, эсвэл хэдий нь тодорхой болчихсон байсан сэдэв үү.

МЭДЭГДЭЛ БА МЭДЭЭ: ХУУЧИН СЭДВИЙГ ШИНЭЭР ХӨНДӨЖ, МЕССЕЖ ШИДСЭН НЬ

Таван толгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын БНХАУ-ын талаас хилд тулгаж барьсан төмөр замтай “уулзах” солбилцлын цэгийг уг нь эртэд тохирсон байдаг. Энэ тухай 2021 оны намар Засгийн газрын гишүүд мэдээлж, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэвлэлд ярилцлага өгч байлаа. Гэвч саях айлчлалын хүрээнд хамгийн эхэнд цацагдсан мэдээлэл дотор энэ багтсан. Мөн үүний хамт Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомт дахь төмөр замын солбилцлын цэгийг тогтлоо гэж мэдээлсэн.

Атал яг БНХАУ-ын Засгийн газартай хамтарсан мэдэгдэлдээ зөвхөн сүүлийн хоёрыг дурдаад, Гашуунсухайт-Ганцмодоо орхисон кэйсийг анзаарууштай. Өөрөөр хэлбэл саях айлчлалаар шинэ хоёр боомт дахь төмөр замын солбилцлын цэгийг голчлон ярьсан гэх логик уншигдаж буй. Албажсан процесс нь. Иймд “14 жилийн гацааг арилгалаа” гэсэн мессеж шидэхдээ оны өмнө тогтчихсон, Гашуунсухайт-Ганцмодын цэгээ хамтатган мэдээлсэн өнцөг харагдана.

Түүнчлэн, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын солбилцлын цэгийг 2016 онд тохиролцон, протоколд гарын үсэг зурсан байдгийг онцлох хэрэгтэй. Саях уулзалтаар зөвхөн албажжээ. Өөрөөр хэлбэл бүгд өмнө нь дипломат хүрээндээ тохирчихсон байсан асуудлууд. Харин Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох дөхөж буй цаг үед тохируулан, солбилцлын цэгүүдийг айлчлалын хүрээнд зориуд хөндөн албажуулж, дотооддоо ч эерэг агуулгатай мэдээлэл цацсан гэж ойлгогдож байна.

АСУУЛТУУД: СОЛБИЛЦЛЫН ЦЭГ, АЧАА БУУЛГАХ ТЕРМИНАЛ ГЭЖ ЮУ ВЭ

Улс төрийн өнцгөөс ийм үйл явц өрнөсөн бол яг бодит ойлголт авах тухайд цөөнгүй асуулт урган гарч болно. Солбилцлын цэг гэж юуг хэлээд байна вэ. Манай талаас өргөн, БНХАУ-ын талаас нарийн цариг бүхий төмөр зам баригдсан. Энэ хоёрын уулзах цэгийг хэлээд байна уу. Уулзах цэгт ачаа сольж буулгах терминал байгуулж таарна. Тэр нь манай хилийн гадна байх уу, дотор уу. Дотор байвал БНХАУ талаас тодорхой хэмжээний урттай нарийн царигт төмөр зам манай хил рүү орж ирэх үү гэх мэт.

Юун түрүүнд хоёр төмөр зам шууд утгаараа уулзахгүй гэдгийг тэмдэглэх нь зүй. Энгийнээр тайлбарлавал, энэ бүтээн байгуулалтын хүрээнд хоёр улсын хилийг төмөр замаар “сэтэлж” байгаа. Тэгэхээр энэ сэтэлгээний цэг яг хаана байх нь дипломат хэлэлцээний хүрээндээ анхаарал татах асуудал юм. Үүнийг солбилцлын цэг хэмээн нэрлэж байгаа бөгөөд “Төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг” гэх нь арай тохиромжтой нэршил болохоор байгаа юм.

Тэгвэл, өргөн царигаар баригдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын замтай “уулзуулах” терминал аль нутаг дэвсгэрт байх вэ гэдэг нь анхаарал татна. Үүнийг Польшийн Варшав хотноо төвтэй Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага буюу ОСЖД-ийн дүрмээр зохицуулдаг. Энэ байгууллагад манай улс урд хөршийн хамт гишүүнээр элссэн байдаг тул холбогдох дүрмийг дагана. Дүрмээр бол, ачаа буулгах терминалыг илгээгч талд барих ёстой аж. Гэхдээ нутгийн гүнд биш, хил дээр. Үүгээр бол терминал хил дээр баригдах бөгөөд ачаа буулгах процесс нь манай талд хийгдэнэ гэсэн үг.

Энэ хүрээнд БНХАУ-ын талаас нарийн цариг бүхий төмөр зам манай хилийг нэвтэрнэ. Нөгөө талаар хил дээр баригдсан терминалынхаа хүрээнд манай талаас өргөн цариг бүхий төмөр зам ч БНХАУ-ын хил рүү тодорхой хэмжээнд нэвтрэх онцлогтой байна.

Тэгэхээр, солбилцлын цэгээ тохирсон, манай талаас төмөр замын бүтээн байгуулалтаа дуусгаж буй тул одоо яаралтай терминал барьж, байгуулах ажлыг шуурхайлах хэрэгтэй болоод байгаа юм. Дээрх мэдээллүүдийг үндэслэж харвал, терминалын ачаа буулгах хэсэг нь манай талд баригдана гэдэг нь ч ОСЖД-ийн дүрмээр, хэдий нь тодорхой болчихсон асуудал аж.

БНХАУ-тай төмөр замын царигийн зөрүүтэй Вьетнам, Казахстан зэрэг орнууд байдаг бөгөөд мөн ОСЖД-ийн дүрмээр ачаа буулгах терминалаа барьж, байгуулсан байдаг.

“ЭТТ” ХК 200 ГА ГАЗАРТ ТЕРМИНАЛ БАРИХААР БОЛЖ,  ХОЛБОГДОХ НЭГЖЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Тэгвэл, солбицлын терминалыг хэн байгуулах вэ. Үүнд “Эрдэнэс таван толгой” ХК нэрлэгдэж байна. Тус компанийн зүгээс терминал байгуулах судалгааг хийснээс гадна санхүүжилтийн хувилбаруудаа ярилцаж байгаа аж. БНХАУ-ын талтай хамтарч барих хувилбарыг ч хэлэлцэж байгаа гэх. Үүнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцэслэх ажил хүлээгдэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан барьсан чингэлэг тээврийн терминалуудыг өргөтгөх замаар 200 га газарт уг солбилцлын терминалын бүтээн байгуулалтыг хийх төлөвлөгөө гарчээ. Төсөвт өртгийг эх сурвалжууд мэдээлэхгүй байгаа бөгөөд ямартай ч “Эрдэнэс таван толгой” ХК энэ чиглэлийг хариуцаж ажиллах нь. Энэ хүрээнд тус компанид “Ложистикийн нэгдсэн төв” хэмээх шинэ нэгж байгуулагджээ.

Мөн тус терминалын ТЭЗҮ 2015 онд гарсан байдаг талаар “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлсэн юм. Тэр Таван толгой-Гашуунсухайт чиглэлийг 270 км төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж ажилласан. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

Н.УДААНЖАРГАЛ: БИД ТӨМӨР ЗАМАА БАРЬЧХААД НҮҮР БАРДАМ ОЧЛОО

-Царигийн зөрүүтэй төмөр замын ачаа солилцох механизм өдгөө анхаарал татах сэдэв боллоо?

-Үүнийг Эрээн-Замын-Үүдийн боомт хэрхэн ажилладаг, тэр зарчмаар гэж ойлгох боломжтой. ОСЖД байгууллагын дүрмээр зохицуулагдана. Олон нийтэд хэрвээ цариг нь таарч байсан бол манай галт тэрэг БНХАУ-ын газар нутгаар шулуун яваад, далайн боомтод хүрэх байсан мэт ойлголт бий. Манай галт тэрэг уг солбилцлын цэгийн хүрээнд, тогтоосон газартаа хүрээд буцна. Үүнээс цааш тус орны ложистикийн системд хамааралтай процесс болдог.

-Тэгэхээр үйл явцуудад шинэ сэдэв ховор, зарчим, дүрмийнхээ дагуу үргэлжилж байгаа гэж ойлгогдож байна?

-Тийм. Төмөр зам барих үйл явц л дотоодын асуудал байсан. Бид барьсан. Одоо үүнээс цааших нь хоёр улс дипломат яриа хэлэлцээний хүрээнд яригдах асуудал. Ерөнхий сайд хийх ёстой ажлаа хийх ёстой түвшиндээ гүйцэтгээд ирж байна. Өмнө нь бид төмөр замаа ямар царигаар барихаа шийдээгүй, шийдсэн ч хараахан барьж дуусаагүй байсан тул асуудлыг энэ хэмжээнд хөндөх бололцоогүй байсан.

-Солбилцлын терминал баригдаж дууссанаар ямар хугацааны дараа нүүрс экспорт “гацаа”-наас гарах вэ?

-Нүүрс өнөөдөр ч тасралтгүй гарч байна. Гагцхүү автомашинаар. Олон сая тонн нүүрсийг автозамаар тээвэрлэн экспортолдог манайх шиг улс дэлхий дээр байхгүй л дээ. Тонн тутамд нь 40 ам.долларын зардал гардаг байсан, өнөөгийн цаг үед хэд дахин нэмэгдчихлээ. Төмөр зам ашиглалтад орсноор энгийн үеийн 40 ам.доллар 8 болж буурах юм. Өөрөөр хэлбэл 32 ам.долларын зардал уурхайд шингэнэ. Мөн нүүрс аман дээрх биш хилийн үнээр борлуулагддаг болно.

-Терминалын бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?

-Хил дамнасан байгууламж нь байгалийн онцлогтой газар нутагт баригдана. 2015 онд ТЭЗҮ гарсан байдаг. Бид энэ удаад төмөр замаа нүүр бардам барьчхаад БНХАУ-ын талтай холболтын цэгээ ярьж байна. Одоо хил дамнасан байгууламж, терминалаа ярина. Өөрөөр хэлбэл бид дотоодын маргаандаа цэг тавьсан.

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын хүрээнд хамгийн ихдээ 28 метрийн өндөртэй гүүр ч баригдана. Энэ төмөр замыг 100 жил ашиглана, их хэмжээний жинтэй галт тэрэг үргэлж явна. Иймд гүүр даацтай байх ёстой. Үүний тулд тулгуур баганууд газрын гүн рүү 20-30 метр суух шаардлагатай. Бэхжилтийн хугацаа нь дор хаяж 24 сар байдаг. Энэ мэт бүтээн байгуулалт хийгдэнэ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өргөн, нарийн царигийн асуудал л мэтээр ойлгогдсоор ирсэн урт удаан хугацааны маргаан эцэслэгдсэн нь үнэн. Нэгэнт Монголын тал төмөр замаа барьж дууссан тул хилийн солбилцлын цэгийг тогтоох агуулгыг дипломат хэлэлцээний хүрээнд сөхөн албажуулцгаалаа. Яг Гашуунсухайт-Ганцмод боомтын солбилцлын цэгийн тухайд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ шийдэл гаргасан гэгддэг. Улмаар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээг үргэлжлүүлсэн.

Ямартай ч өмнөх Засгийн газруудын өдий хүргэсэн төсөл Л.Оюун-Эрдэнийн үед солбилцлын цэгээ олж, ачаа буулгах терминалаа барих хэмжээнд үргэлжлэх нь. Яг айлчлалын хүрээнд яригдсан төмөр замд холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газраас удахгүй өгөх хүлээлттэй байна. Улмаар цаашид терминал барих ТЭЗҮ, санхүүжилтийн асуудал сөхөгдөж, эдийн засаг – улс төрийн шинэ анхаарал татах сэдвүүдийн жагсаалтыг зүй ёсоор тэргүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-09 09:11

ene buh zuil neg tiish ni shiidegdeesei mongol ulsiin hugjiliig gatsaaj bui tom zuiliin neg dee

Зочин
Зочин
2022-02-09 09:12

umnu ni boloh yumnuud ni buur duurchee odoo zugeer l ene tumur zamaa shiidcheesei

Зочин
Зочин
2022-02-09 09:14

eniig l zuv shiidcheesei

Zochin
Zochin
2022-02-09 09:16

Ali divan gariin 40$ bsan. 8$ bolj buuna gedeg khir yndesleltei um boldoo. Ternees khoish uchnuun khugatsaa ungursun baikh um. Khamag umnii yne usuud baikhad uurchlugdduggyi 40$, 8$ -ov dee. Khudlaa shn poporson l ulsuud baikh um.

Зочин
Зочин
2022-02-09 09:19

ene odoo eniigee hiicheed baahan poproh baihdaa

Зочин
Зочин
2022-02-09 09:33

энэ төмөр зам шийдэгдчүүл уул нь олон юм болох гээд байгаам даа

Зочин
Зочин
2022-02-09 09:53

төмөр замыг нэг тийш нь болгож байгаа нь сайхан л юм байна

Зочин
Зочин
2022-02-09 12:28

Өргөн т/з барьж уха�##�аг шийдвэр гаргасны ач холбогдол ашиг нь харагдаж бна. ....

gunsen
gunsen
2022-02-09 15:05

zamiin uud .ereenii achaa shiljuulen achih ashiglaltiin albnii ajil bl olon ulsiin hemjeend batlagdaj yvsen barag 70 jiliin tuuhtei ajillagaa ym , suuliin ued l manai ih medegchid ih idegchidiin samarsan bodlogiin nuluuguur manaih tudiigui olon ulsiin hevshsen achaa shiljuulen achih ajillagaa dampuurch bndaa trr termonal geed gadaad ner heregleed bgaa chin manaihaar bl zugaar l achij buulgah talbai shuudee ! ym ymand vadaad hrl dhuguulj uursduu hel yriagaa hurtel erliizuuleed bh shaardlaga bn uu?

Зочин
Зочин
2022-02-10 09:18

Энэ төмөр замаар нүүрс зөөж зүгширтэл 2 жил байгаа гэсэн нь үнэн юм байна. ДАНХ 7р сараас зөөчихсөн юм гуцаад л байсан уу даа

Зочин
Зочин
2022-02-10 12:33

Naad terminal deer ni tonn turamd 3-5$ avah gej l hoorondoo alaltsaad bsan biz de ter duussan turiin company hiij mungu ji ulsad yldene gej poprohgui yum uu

Zochinzochin
Zochinzochin
2022-02-10 20:48

Hil gaaliruugaa tavdiin bj baylagaa zuudiin bj umnugovi hanbogd dundgovi ulaanbaatar hoorondoo holbodoh uu undsen huulindaa zaatsan baylagiin ezed ard tumen chini huvi huvitsaa avah uu nuguu l 30 ger bul teerch uhetlee bayjaad udiin tsainii munguu tatvar tulluu gej surjigneed ydsan uls eh oron yduursan ard tumen heveeree l baih uu

АНГАРЗочин
АНГАРЗочин
2022-02-10 22:31

Монгу бид хүн шиг сэтгэж чаддагсан бол зөвхөн хятад руу нүүрс тээвэрлэх зориул�##�ттай төмөр замыг хятадынхтай адил царигтай барих байсан юм. Тэгвэл �##�ь �##�ь т�##�даа хавьгүй их ашигтай байсан.

Зочин
Зочин
2022-02-10 23:40

удаанжарг�##� гэдэг пионерийн удирдагчийг ш�##�гах хэрэгтэй. өөрийн хамаар�##� бүхий этгээдээр төмөр замын д�##�ан бариулж мөнгө угаасан.

Иргэн
Иргэн
2022-02-11 11:15

Хятадын т�##� термин�##�аа бариад монголоос ачуулсан нүүрс, зэсийн баяжм�##�ыг шууд хүлээж авсан бол монголын т�##�д зард�##�, үйл ажиллагаа багатай байж болох юм.

Зочин
Зочин
2022-02-11 21:06

Гүүр барина. Суурийн бэхжилт нь 24 сар буюу 2 жил гэнэ үү. Тeрмин�##� барих газар нь тодорхой бус, хэн ямар зардлаар, хэзээ барьж дуусгах нь бас тодорхойгүй л юм байна. Магадгүй EС ын зөвлөх Жонхуу бас 2 жил гацаах аргаа бодчихсон байх даа

Зочин
Зочин
2022-02-15 19:37

1

Зочин
Зочин
2022-02-15 19:39
Reply to  Зочин

1

Холбоотой мэдээ

Back to top button