УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хаяанд ирж, хаа сайгүй горилогчид тойрог нь тодорхойгүй ч тойглох ажлаа хийгээд тун завгүй. УИХ-ын гишүүд нь ч хуралдаа суухгүй, ирц нь бүрдэхгүй байнгын хороодын хурал нь ирц бүрдэхгүй, Төрийн ордон эл хульхан байгаа энэ өдрүүдэд хэн хэн нэр дэвшихээр горилж байгаа нь анхаарал татсан сэдэв юм. Ялангуяа эрх баригч МАН доторх намын томчуудын хувиарлалтаас олон зүйл шалтгаална.

Хэдийгээр МАН-ын экс дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон ч түүний нам доторх нөлөө арилаагүй гэдгийг энэ удаагийн сонгуульд горилогчдоос харж болно. МАН-аас хэн хэнийг жагсаалтад оруулах, хэн хэнийг тойрогт нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй вэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар шийднэ гэсэн үг.  Бид энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “сойж” байгаа горилогчдыг онцолж байна.

Ерөнхийлөгчийн хувьд тойрогт өөрийн туслах, зөвлөх, төрсөн дүүгээс эхлээд олон хүн сойж байгаа бөгөөд намын жагсаалтад ч хэд хэдэн хүн багтаахаар улс төрийн хөшигний ард яригдаж буй.

У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр

Хамгийн их анхаарал татаж буй горилогч бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр. У.Отгонбаярын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд зүүн бүст нэр дэвшихээр тойргоо тойглож яваа. Тэрбээр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажилладаг бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар зөвлөхийн ажлаа хийх нэрээр тойргоо усалж, сумдаар тойрж яваа. Ерөнхийлөгч өөрөө ч Хэнтий, зүүн бүс чиглэлээс гаралтай, УИХ-д дөрвөн ч удаа сонгогдож байсан учраас тойргоо дүүдээ “бэлэглэж”, улс төрийн ургийн мод үргэлжлүүлж байна хэмээн шүүмжлүүлж буй.

ҮАБЗ-ийн дарга Ж.Энхбаяр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз Ж.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгууль өнжиж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсны дараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдсон байдаг. Өмнө нь 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогдож, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд хийж байсан. Тэрбээр одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй. Ерөнхийлөгч энэ удаад УИХ-д өөрийн төлөөллөө оруулахдаа Ж.Энхбаярыг ирэх парламентад сонгогдох, бүр УИХ-ын дарга болгох тохироотой нэр дэвшүүлж буй хэмээн улс төрийн хүрээнд яригдаж буй. Ж.Энхбаярын хувьд ҮАБЗ-ийн даргын ажлаа өгөөд, Төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

У.Хүрэлсүхийн цэргийн, багийн найз гэгддэг Г.Сайханбаяр түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь Батлан хамгаалын сайдаар томилогдож, Л.Оюун-Эрдэнийн үед нь сайдын албаа үргэлжлүүлж буй. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жил Архангай аймагт нэр дэвшинэ хэмээн цэргийн наадам зохион байгуулж,  юм л бол Архангайг зорьдог байсан бөгөөд энэ удаад тойрог томорч, Архангай, Баянхонгор, Өвөрхангайн хангайн бүсэд өрсөлдөхөөр яригдаж буй.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэдэг. 2016-2020 онд Б.Батцэцэг Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаад У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход Гадаад харилцааны сайдаар дэвшин томилогдсон байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон ч У.Хүрэлсүхийн хэд хэдэн сайдыг хэвээр үлдээсний нэг нь Б.Батцэцэг. Б.Батцэцэгийн хувьд мөн л хангайн бүс буюу Арханхангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилж буй. Түүнийг намын жагсаалтад орох, нийслэлийн тойрогт нэр дэвшүүлэх яриа гарч байсан ч Баянхонгор, Архангай, Өвөрхангайд нэр хүнд нь гайгүй байгаа учраас ийнхүү тойрогт нэр дэвшүүлэх тохироо хийгдсэн гэх мэдээлэл бий.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын  хүү С.Лүндэг У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас нь хамт ажиллаж, шадар туслах, зөвлөхийн ажлыг нь хийж яваа. Өнгөрсөн дөрвөн жил аавынхаа төрсөн нутаг Төв аймгийг тойглож, битүүхэн нэр дэвших бэлтгэлээ хангаж байсан ч тойрогт томорсон учраас түүний нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байсан юм. Гэвч тэрбээр Төв, Дархан, Сэлэнгэ аймагт Ж.Энхбаяртай хоршиж, горилж яваа.  С.Лүндэг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажилладаг бөгөөд тойрог руугаа үе үе явж, сонгуулийн бэлтгэлээ хангасаар байгаа гэх.

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хэд хэдэн зөвлөхөө сонгуульд “сойж” байгаа бөгөөд тэдний нэг нь эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай. Баянхонгор аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж удаан хугацаанд явсан ч тойрог томорсон учраас Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий. Д.Даваадалайгийн хувьд МАН-д элсээд удаагүй, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдоод удаагүйг нь зөвхөн Ерөнхийлөгчийн ивээлд орж, нэр дэвших хүсэлтэй яваа гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярыг олон нийт баялаг бүтээгчдийн холбоогоор нь сайн танина.  Угтаа Ч.Даваабаяр Ардчилсан намын гишүүн байсан ч намын удирдлагатайгаа таарамжгүй харилцаатай байсаар ийн Ерөнхийлөгчийг У.Хүрэлсүхийг түших болсон. Ч.Даваабаяр 2012 онд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр яригдаж байсан, АН-ын үед МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан хувьдаа телевиз, сайттай. Түүнийг энэ удаад орон нутагт бус хотын тойрогт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр

Ө.Золбаярын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь түүний хэвлэлийн албанд ажиллаж байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.  Сэтгүүл зүй, тэр дундаа телевизийн салбарт олон ажил жил ажилласан, туршлагатай Ө.Золбаяр Өмнөговь аймгийнх. Тиймээс ч тэрбээр энэ удаад говийн бүст нэр дэвшихээр горилж буй.  Говийн бүс буюу 7-р тойрог  Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймаг юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан

Т.Мөнхсайханы хувьд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Эрүүл мэндийн сайдаар нь ажиллаж байгаад хамт огцорсон бөгөөд ингэхдээ УИХ-ын  гишүүн болох тохироогийн сайдын албаа өгч, Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажилласан.  Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан,  “цагаан халад”-аасаа ч салдаггүй Т.Мөнхсайхан энэ удаад Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон.

Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх З.Мэндсайхан

У.Хүрэлсүхийн үед түүний танхимд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад түүний Засгийн газар огцоход хамт ажлаа өгсөн байдаг. Түүний дараа хэсэг хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад саяхнаас Ерөнхийлөгчийг түшиж, түүний квотоор нэр дэвшихээр горилж буй. Т.Мөнхсайханы хувьд Ховд аймгийн угшилтай бөгөөд тус тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ эртнээс хангасан ч тойрог томорч, 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт нэр дэвшихээр яригдаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-25 15:49

БЗС-ийн хулгaйч нар эдэн дотор хэд хэд байна. Ард түмний боломжийг хулгaйлдаг ийм хүмүүсийг иргэд сонгохгүй.

Цогяг
Цогяг
2024-04-25 19:07

Муухайбаяр АРДЫН хүүхдүүд амь эрсдэхэд тоодоггүй хүн дээ

Цогяг
Цогяг
2024-04-25 19:12

Үр хүүхэд танил т�##� долигногч нараа баг болгожээ

Зочин
Зочин
2024-04-25 21:30

Миний хамгийн их хүндэлдэг хүн бол Ж. ЭНХБАЯР. Ж. ЭНХБАЯР УИХ - д БАЙХ ЁСТОЙ ХҮН ШҮҮ

Зочин
Зочин
2024-04-26 08:45

Ж. ЭНХБАЯР ЁСТОЙ АТГАСАН ГАР ШИГ ЦЭГЦТЭЙ САЙХАН ХҮНДЭЭ ҮНЭХЭЭР ХҮНДЭЛДЭГ. ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ БОЛСОНООР МОНГОЛ ОРОН ҮНЭХЭЭР ЦЭГЦТЭЙ БОЛЖ БАЙНА МАШ БАЯРТАЙ БАЙДАГ ШҮҮ. МИНИЙ БОДЛООР ШИЖГЭНЭСЭН 50 ЗАЛУУ БАЙХАД Л МОНГОЛ ОРНЫГ МИНЬ ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРГЭЖ МОНГОЛЧУУД ТОЛГОЙ ӨӨДРӨГ ЦОГ ЗОЛБООТОЙ ИТГЭЛ СЭТГЭЛТЭЙ ХАНГАЛУУН ТОГТУУН АМЬДРАХ ЮМ ШҮҮДЭЭ ЯГ ЭД НАР ШИГ ЗАЛУУЧУУД МОНГОЛЫГ ӨНГӨЛНӨӨ ИТГЭЖ БАЙНА ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА АМЬЖИЛТ

zochin
zochin
2024-04-26 14:05
Reply to  Зочин

Aяяяяяяяяяяяяяяя

Зочин
Зочин
2024-04-26 08:52

МАН ДАХИН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЁСТОЙ ҮНЭХЭЭР ЯЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ШҮҮ...... ЕР НЬ УЛС ОРОН, ХОТ, СУУРИН, ДҮҮРЭГ, ХОРОО, АЛБАН БАЙГУУЛАГА, ТӨР ЗАХИРГАА, ГЭР БҮЛ, ХУВЬ ХҮН, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД, ХӨГШИД, НАСТНУУД, АЛБАН ТУШААЛТНУУД ХАА ХААНАА БҮГД ЦЭГЦТЭЙ, ЁС ЗҮЙТЭЙ БАЙХАД БҮХ ЮМ ЧИГ ГОЛДИРГОНОДОО ОРДОГ ЖУРАМТАЙ ЮМ ШҮҮДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ ҮНЭХЭЭР МУНДАГ ТӨРИЙН ТЭРГҮҮН УЛСЫН ЭЦЭГ ШҮҮ. ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОНД ХЯЗГААРГҮЙ БАЯРЛАДАГ. ЭНЭ ХҮН АЙЛ ГЭРИЙН ЭЗЭН ШИГ АЛСААР НЬ ЁСТОЙ УГЛУУРГААР НЬ ЭМХЭЛЖ ЦЭГЦЭЛЖ БАЙГААГАА ХАРАХААР ҮНЭХЭЭР НҮД БАЯСАЖ, СЭТГЭЛ СЭТГЭЖ БАЙДАГ ШҮҮ.

Зочин
Зочин
2024-04-26 09:05

Ер нь одооны з�##�уучууд ЯААААГ ЭМЭГТЭЙЛЭГ ШИНЖТЭЙ МАШ МУУХАЙ ХЭЛНЭ ХАЗСАН, ГАРАА НАХИЛЗУУЛСАН МАШ МУУХАЙ БОЛСОН ШҮҮДЭЭ. ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ЭР НӨХРӨӨ ХАЙРЛАХ ХАЛАМЖЛАХЫГ БҮҮ ГАЗАР ДОР ХИЙЧИХСЭН АРХИ УУНА ТАМХИ ТАТНА ӨӨР ЭР ХҮНТЭЙ САЛТАГНАНА, ЭР НӨХРӨӨ ЗОДНО ГЭЭД АЛЬ МУУ МУУХАЙГ МАНАЙ ЗАЛУУЧУУД ХАЛДВАРТАЙГААР ДАГАДАГ БОЛСООН. ОДОО ЭНЭ ЗАЛУУСЫГ ААВ ЭЭЖ ЭМЭЭ ӨВӨӨ АХ ЭГЧ НАР НЬ ХЭЗЭЭЧ ЗАЛЖ ЗАЛРУУЛЖ СУРГАЖ ТЭГШИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ЗАЛУУСЫГ ЭР ЭМГҮЙ ЦЭРЭГТ АРМИД ТАТАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. ТЭР Ч БҮҮ ХЭЛ ЦЭРГИЙН ХУГАЦААГ 2-3
ЖИЛ БОЛГОЖ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ЭНЭ МУУХАЙ ЭВДЭРХИЙ ЗАЛУУСЫГ ГАНЦХАН АРМИ Л ХҮМҮҮЖҮҮЛНЭ ӨӨР ХЭН Ч, ХЭЗЭЭ Ч ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ. ОДОО ЯАЖ БАЙНА ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ҮГИЙГ АВАХГҮЙ БҮҮР ЭЦЭГ ЭХЭЭ ХҮРТЭЛ АЛЖ БАЙНА. ХАНЬ ИЖЛЭЭ ЗОДОЖ НҮДЭЖ БАЙНА АЛЖ БАЙНА, ҮР ХҮҮХДЭЭ БАЛБАЖ АЛЖ БАЙНА, ЭМЭЭ ӨВӨӨГӨӨ ЗОДОЖ АЛЖ БАЙНА МӨН АСРАМЖИНД АВААЧИЖ ХАЯЖ БАЙНА ИЙМ БАЙЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ЭЭЭ ХЭН НЭГНИЙ МААНЬ ХҮҮХЭД ЭНЭ ЗЭРЛЭГҮҮДТЭЙ СУУЧИХВАЛ ЯАНАА. ҮГҮЙ ЭЭЭ
ТИЙМ БОЛОХООР ЦЭРЭГ АРМИ ҮНЭХЭЭР ЭР ЭМ ЭВДРЭНХИЙ ЗАЛУУСЫГ СУРГАНА БҮҮ ӨМӨӨР ХЭЗЭЭ Ч БҮҮ ӨМӨӨР ХАЙР НЬ ДОТРОО ХАЛ НЬ ГАДНАА ГЭЖ ХҮҮХДҮҮД ЧИНЬ ХҮЛЭЭЦТЭЙ, ЦЭГЦТЭЦ, ХҮНЛЭГ ИРГЭН БОЛЖ ХӨГЖНӨӨӨ. АРМИЙГ БҮҮ МУУЛ ХҮМҮҮС ЭЭ

Зочин
Зочин
2024-04-26 18:44

Ямар олон сармагчинтай юм бэ? Ухна хүүк

Зочин
Зочин
2024-05-18 11:44

ЯААААДГИЙН БҮГД ГАРААСАЙ ДЭМЖИЖ БАЙНА ХҮРЭЛСҮХ ХЭЗЭЭЧ БУРУУ ЗҮЙЛ ХИЙХГҮЙ ЭЭ. ЭД НАР Ч УЛС ТӨРД САЙН НУХЛАГДСАН ҮНЭХЭЭР МУНДАГЧУУД БАЙНАДАА МИНИЙ ХУВЬД ҮНЭХЭЭР БАЯРТАЙ БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button