Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа

АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.

Сүүлийн хуулийн төсөл нь “ByteDance” компанийг БНХАУ-ын засгийн газартай холбоогоо таслахгүй бол АНУ-д тус аппликейшнийг хориглох талаар байсан билээ. Тэдгээр хуулийн төслийн багц дээр Сенатын танхим мягмар гарагт санал хурааж 79:18 харьцаатай дэмжсэн.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2024.04.24/ тэдгээр хуулийн төслүүдэд гарын үсэг зурав. TikTok тус хуулийн төслийг батлагдахаас өмнө аппликейшныг нь хоригловол 170 сая Америк хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчинө гэж мэдэгдсэн юм.

Одоо хууль батлагдсан тул “ByteDance” компани TikTok-ийн АНУ дахь хөрөнгөө 9 сарын дотор (3 сараар сунгах боломжтой) худалдаалах шаардлагатай боллоо. Хэрвээ заасан хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол TikTok-ийг АНУ-д хориглоно.

TikTok-ийн захирал Шоу Жи Чю “Бид итгэлтэй байгаа бөгөөд шүүх дээр та бүхний эрхийн төлөө тэмцэнэ. Баримт болон Үндсэн хууль бидний талд байгаа, тийм учраас бүү санаа зов, бид хаашаа ч явахгүй” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button