Авлигын хэрэгт холбогдсон ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдыг ажлаас нь чөлөөлжээ

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлига авсан гэж буруутгаж, ажлаас нь чөлөөлсөн байна. Тус явдал нь Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д гарсан хамгийн том авлигын хэрэг юм.
Ивановыг 1 сая рублийн (36.5 сая төгрөг) хахууль авсан гэж сэжиглэж байгаа хэмээн ТАСС агентлаг мэдээлжээ. Түүнийг албаныхан мягмар гарагт /2024.04.23/ баривчилсан байна.
Тэрбээр гэм буруутай гэдэг нь тогтоогдвол 15 хүртэлх жилээр хорих ял сонсож магадгүй юм. Ивановыг зургаадугаар сарын 23 хүртэл цагдан хорино гэж Москвагийн шүүх Телеграм хуудас дээрээ мэдээлжээ.
Түүний өмгөөлөгч Денис Балуевын хэлснээр Иванов энэхүү хэргийг давж заалдаж байгаа бөгөөд цагдан хорих шийдвэрийг гэрийн хорио болгож өөрчлөх хүсэлт шүүхэд гаргасан байна.
Иванов нь 2016 оноос хойш Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллажээ. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгун ойрын холбоотон гэгддэг. Оросын Батлан хамгаалах яамны сайт дээр Ивановыг дэд сайд хэвээр байгаа ч ТАСС эх сурвалж дурдан түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 саяас их эргэлдэж буй юм байгаа байх.