Нийгмийн

Прокурор яллагдагчаар татах тогтоолыг засварласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгаж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 5 хэргийг шүүхэд шилжүүлж, 7 объектод нэгжлэг хийжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд дотор икс тайлан гаргаж өгснийхөө хариуд 120 сая төгрөгийн хахууль авсан татварын байцаагч, уурхайгаас 200 сая төгрөгийн хахууль авсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл болон яллагдагчаар татах тогтоолыг засварласан прокурор зэрэг албан тушаалтнуудын хэрэг байгааг АТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор “Г” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ... дугаартай “Б”-д холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрч “А”-ийн мэдүүлгийн тэмдэглэл болон “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолын огноог засварласан гэх хэрэгт холбогджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button