Нийгмийн

Монгол улсын Хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

САНХҮҮГИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ТООЦООЛОЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:

Гүйцэтгэх чиг үүрэг:

Монгол Улсын Хөгжлийн банкны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө, бодлогыг тодорхойлох, түүнд суурилсан жил бүрийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнах, дүгнэж үр дүнг үнэлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:
• Санхүүгийн удирдлага, статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
• Банк санхүү, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
• Excel, Tableau, PPT зэрэг программыг ахисан түвшинд эзэмшсэн;
• Санхүүгийн тооцоолол, судалгаа, анализ дүн шинжилгээ хийх ур чадвартай;
• Ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

• Төрийн албан хаагчийн анкет болон CV;
• Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
• Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
• Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих:

Цахим шуудан: [email protected]

Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.dbm.mn/news/1078

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button