Нийгмийн
Бусдын гар утсыг хулгайлсан 63 настай этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Лангуун дээр байсан гар утсаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 39 настай эмэгтэй “А”-ийн эзэмшлийн iphone 13 загварын гар утсыг 63 настай эрэгтэй “Б” гэгч хулгайлан авч зугтсан байжээ.
Уг этгээдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АХМАД ХУЛГАЙЧ БАЙНА НАСЫГ НЬ БОДООД СУЛЛААРАЙ