УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулахад 2023 онд 586 тэрбум төгрөг төсөвлөнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонслоо.

Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.


Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглээд “Шинэ сэргэлийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцоллоо. 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ. Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга,  хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа.

Уулзалтад оролцогчид “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бодлого, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсээд Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийллээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарын санал хүсэлтийг судалж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа. Алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийллээ. Мөн төрийн бодлогыг бодит ажил болгоход дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэн хэллээ. 
“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-13 16:36

erguu har m#laa naadhaas chin idej uusen humuus tomtom har jeep avch unaad ulam tugjred bn, munguur bish bolovsroloor shiideech

Suma
Suma
2022-09-13 20:07

davhar zogsool sain shidej ogoorei mahan tolgoi baychudad zoriulj ajil hiichvee

ҮНЭН
ҮНЭН
2022-09-13 23:02

МАН Ч ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ШААХ НЬ ДЭЭ

Зочин
Зочин
2022-09-13 23:16

Үнэн идэж ханахгүй яасан өлөн

Зочин
Зочин
2022-09-14 10:21

Яг л дээр үед утаа бууруулна гээд ху�####�г байсан одоо түгжрэл гээд ху�####�г боллоо доо

Холбоотой мэдээ

Back to top button