ТАНИЛЦ: Орон нутаг руу шилжиж, 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавих шаардлага
Урьдчилсан байдлаар орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг танилцуулж байна.
-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
-Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
-Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
-Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
-Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
-Барьцаалбар үйлдэх;
-Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
Банкнаас тогтоосон бусад шаардлага;
Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.