Нийгмийн

"Хангарди" ордны барилгыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ

Нийслэлийн төр захиргааныхан ажиллаж байсан "Хангарди" ордны барилгыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Тодруулбал, хувьчлах дуудлага худалдааг ирэх аравдугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагт хийх тов гарсан байна. Дуудлага худалдааны анхны үнэ нь 79 тэрбум төгрөг бол дэнчингийн хэмжээ 7.9 сая төгрөг байна.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг 2021 ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгсөн. Үүний дагуу хотын захиргааныхан өнгөрсөн оны 12-р сарын 25-наас эхлэн нүүж эхэлсэн.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто  замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаан төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор  төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс хотын захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэсэн нь энэ юм.

Гэтэл түгжрэлээс сэргийлж төрийн үйлчилгээний байгууллагыг нүүлгэсэн гэх хэрнээ Хангарьд ордны суларсан байрыг бүр их ачаалалтай, олон нийт үйлчлүүлдэг Дээд шүүхэд өгөхөөр яриа хэлэлцээр хийж буй гэх мэдээллийг УДШ-ийн тамгын газрын дарга С.Заяадэлгэр төсвийн байнгын хорооны хурал дээр ирэх оны төсвийн танилцуулгын үеэрээ хэлж, ам алдсан юм.

Харин энэ асуудал шүүмжлэл дагуулсан учир эл тохироогоо ийн цуцалж, зарахаар болсон бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 14:39

Уг нь хотоо яармаг руу нүүлгэх биш харин өвөрхангай аймгийн бүрд сумын ширээ цагаан нуур руу эсхүл хархорин сумын нутаг руу нүүлгэх хэрэгтэй байсан юм. Гэхдээ мөдхөн ийм штйдвэр гаргах байх гэж төр засагтаа найдаж байна. Нийслэлээ холхон нүүлгнж байж л түгжрэл шийдэгдэнэ.

Зочин
Зочин
2022-09-20 14:44

Хангарьдыг улсын дээд шүүхийг байр болговол их тохиромжтой. Улсын дээд шүүх дээр нэг их олон хүн орж үйлчлүүлэхгүй. Учир нь шүүхийн шинэчлэлийн багц хуулиар хянадтыг журмаар гаргасан гомдол бүрийг шүүх хур�##�даанаар хэлэлцэхээ больсон.

Зочин
Зочин
2022-09-20 14:53

Сумьяабазар даргад дараах сан�##�ыг хүргэе. Нийслэлийн иргэдэд үйлчилдэг байгууллагын �##�ба хаагчдыг ажлын цагаар сург�##�тад суулгахыг хоригломоор байна. Мөн ажлбн цагаар ур�##�даан тэмцээн зохиомооргүй байна. Мөн ажлын цагаар хур�##� семинарт суулгамааргүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ус сувгийн удирдах газрын харьяа усны тооллуур бат�##�гаажуулах лаборатори сург�##�ттай гээд бүтэн өдөр ажиллахгүй иргэдийг чирэгдүүлсэн!!!!!!!

Зочин
Зочин
2022-09-20 17:28

Ямар хямдхан юм бэ хэдэн мөнгөтэй нөхөд хуйв�##�даж бгаад авчих юм бна доо

ard
ard
2022-09-20 22:08

хуц л�##�руудаа улс юмаа зарж байна маргаашиинхаа мах гурила�##� бод

Зочин
Зочин
2022-09-21 06:02

Бас л нэг байгууллага орно. Зогсоол байхгүй. Түгжирэл. Яах гэж нүүлгэж яармагт түгжирэл үүсгэв. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчичлөгдөхгүй. Яах гэж нүүлгэ. Төрийн үйлчилгээ цахим болж бна.

иргэн
иргэн
2022-09-21 08:28

Ингэж үргүй зард�##� гаргаж тоглож суухаар гэр хороололд тус бүрт нь Сайхан х�##�а�##�тай болгоод өгөсөн бол болох байлаа .төвийн шугамтай холбосон бол - одоо утаа униар овоолсон баас бохир гэхгүй сайхан байсан юм даа .!!!!!!!!Толгойн мөнгө үрэх авах -�######� нь хүүхэн болсон бүтээлүүд ор хэрэггүй юмнууд З�##�цагаа!!!!!!!! ядуугаас ядуу!!!!!!!өр зээлэндээ баригдсан худ�##�аа хулгайч баячууд !!!!!!!!!!!!

Zochin
Zochin
2022-09-21 22:48

Yaarmagt bur ch ih tugjreltei bolj bna daa..

Холбоотой мэдээ

Back to top button