ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Хөтөлийн үйлдвэрийн захирал асан А.Шоовдор: Аж үйлдвэрийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэв үү

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн захирал асан А.Шоовдор тус үйлдвэрт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлуудын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Өдрийн мэнд хүргэе.

Хөтөлийн Цементийн үйлдвэрийн талаар үнэн бодит мэдээлэл өгч, дуугарах ёстой гэж намайг олон хүн шахаж шаардсан, болно бүтнэ гэсэн хүлээлттэйгээр харзнасан боловч шинэ удирдлагууд хэт нэр төр хөөцөлдсөөр үйлдвэрийн маань ирээдүйг бүрхэг болгочихлоо. Учир нь импортын цементийг нээлгэлээ, энэ бол дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд сүйрэл. Бид чинь дотооддоо 4 сая тн үйлдвэрлэх үйлдвэрүүдтэй боловч одоо 2 сая тн хэрэгцээнийхээ төлөө импортыг чөлөөлөхөөр дотоодын үйлдвэрлэгч нар зогсоход хүрнэ, дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг нь нэмүү өртөг Монголдоо үлдэнэ, түлш түүхий эд, цахилгаан эрчим хүч нийлүүлэгч зэрэг олон олон татвар бүрдүүлэгч аж ахуйн нэгж, ажиллах хүчин ажилгүй болно, импортын цемент гэдэг бол нэмүү өртгөө хилийн цаана орхиод орж ирдэг, эрхбиш энэ засаг төр гаргасан шийдвэрээ эргэж харна гэж найдахаас, хүлээхээс өөр яахав. Бид нилээд хөөцөлдөж байж импортын цементийг хаалгасан байдаг. тухайн үед мэдээж ченжүүд дургүйцсэн боловч олон давуу тал бий болсон, манай үйлдвэрээс авхуулаад өндөр хүүтэй олон зээлтэй энэ хэдэн үйлдвэрүүд хөл дээрээ босох хэрэгтэй биздээ.

Миний ажилласан сүүлийн таван жилд, өөрөөр хэлбэл үйлдвэр баригдснаасаа хойш 2022 он хүртэл цементийн үнэ нэмэгдээгүй бүх үйлдвэрүүд ижилхэн тн цемент 200 мянга орчимд байсан, одоо бол шуудай цемент гэж ярьдаг болчихож. Нэг шуудай нь 8-12 мянга орчимоос хэтрээгүй, тухайн үед бүх түлш түүхий эд, эрчим хүч, нүүрсний үнэ 40-60 хувь нэмэгдсэн байсан боловч үйлдвэрүүд цементийнхээ үнийг нэмэхгүй нэг түвшинд барьж, хомсдол үүсгэхгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хувааж хангаад ирсэн байдаг.

Энэ ташрамд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээрээ нэг бахарчихмаар санагдлаа, Хөтөл ажиллахгүй бол юу болохыг харлаа, 40-өөд жилийн түүхэндээ ингэж сезоны үед удаан хугацаагаар зогсоогүй юм байна. Барилга, бүтээн байгуулалтын сезон гэдэг бол хаврын хагас, зун бүтэн, намрын хагас ердөө нэмэх градустай 6-7 сар л байдаг, үйлдвэр маань 39 жил хомстол үүсгэж, үнэ хөөрөгдөлгүйгээр Монголд баригдсан бүх бүтээн байгуулалтанд оролцоод ихэнх тохиолдолд дангаараа, зарим тохиолдолд импорт, шинэ үйлдвэрүүдтэй хамжилцаад хангаад ирсэн байна, жишээлбэл ковидын эхний жил 2020 онд бусад үйлдвэрүүдийн хятад мэргэжилтнүүд хил хаалттайгаас орж ирээгүй, ажиллаагүй байхад манайх дангаараа шахам бүх бүтээн байгуулалтын цементийг нийлүүлсэн. Ер нь цар тахлын хоёр жилд манайхан зарим тохиолдолд үйлдвэр дээрээ байрлаад Говийн төмөр зам, Дарханы зам, бусад хэрэглэгч нарыг зогсоогоогүй, хямд цементээр/ шуудай цементийг 8-11 мянга орчим/ хангаад ирсэн байдаг.

Үйлдвэрийн 40-д жилийн түүхэн дэх зуны сезоны удаан зогсолт, цементийн хомсдол, үнэ хөөрөгдөлт, шоудалтыг рекорд гэхгүй юм бол өөр юуг рекорт гэлтэйв, үр дүнд нь импортын цемент оруулахаар боллоо, харамсалтай байна. Энэ өвөлжингөө ченжүүд хятад цемент зөөнө, хойтон хичнээн үйлдвэрлээд ч борлуулалт буурна. Бид 2006-2013 онуудад шинэ үйлдвэрүүд баригдаагүй үед дангаараа хуучин нойтон аргын үйлдвэртэй байхдаа ч хятад цементтэй өрсөлдөхөд хэцүү л байдаг байсан, одоо бол дотоодынхоо гугрван үйлдвэр, Эрээний цементийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх болждээ. За энэ ч яахав, төр нь мэдэж байгаа биз.

Хүмүүсийн хариулт авахыг хүссэн зарим асуултанд хариулт өгье.

Яагаад 36 сар зууханд доторлогоо хийгээгүй вэ гэнэ, уучлаарай энэ бол ёстой нөгөө гүтгэлэг гэдэг нь байх. Хувийн компани дөнгөж шинэ баригдсан үйлдвэрийнхээ зуухыг доторлохгүйгээр 36 сар явуулах уу, эвдэрнэ биз дээ. 39 жилийн хугацаанд доторлогоог яг цаг хугацаанд хийж явсан байдаг, хамгийн сүүлд гэхэд 2021 оны наймдугаар сарын 21-нд. Гэхдээ доторлогоо болон бусад засвар үйлчилгээг төлөвлөж хийдэг, жишээ нь оны эцэст борлуулалт зогссон аравдугаар сарын сүүлээс клинкерээ нөөцөлдөг. Манай үйлдвэрийн хашаа хамгийн дээд тал нь 100 мянга орчим тн клинкер агуулах боломжтой, өнгөрсөн онд гэхэд 80 мянга орчим нөөц клинкертэй шинэ онтой золгосон, хавар хоёроос гуравдугаар сард засвар эхлэхэд тухайн жилдээ хаана ямар засварыг хэдийд хийх хэдий хэмжээний тухайлбал доторлогоо хийх, хэзээ доторлох, тоосго, бусад сэлбэг материалаа захиалдаг. Энэ хооронд клинкэрээ үйлдвэрлэх, цементээ тээрэмдэж дараа дараагийн нөөцөө бүрдүүлэх гэх мэт. Барилга, бүтээн байгуулалтын ажил өөрөөр хэлбэл цементийн борлуулалт дөрөвдүгээр сараас эхэлдэг учраас хамгийн түрүүн борлуулалтын орлогоосоо сэлбэг материал, тоосго гэх мэтээ ялангуяа гадаадаас авах тухайн жилийнхээ хэмжээ орцоор нь захиалах жишээтэй. Яагаад гэвэл захиалаад гурван сарын дараа ирдэг учраас, нөөцөө бүрдүүлээд, тоосгоо ирсний дараа зуухаа зогсоож доторлогоо хийх гэх мэт бусад засвар ч мөн адил.

Би байнга хэлдэг, төр нь эзэмшнэ үү, хувийн хэвшил нь эзэмшинэ үү хамгийн гол нь үйлдвэр ажиллаж байх нь чухал гэж. Манай үйлдвэр хүнд үйлдвэр, анх биднийг 80-аад оны эхээр яамнаас томилолтоор ирэхэд хуучнаар ЗХУ-н мэргэжилтнүүд тосож сургаж хамтарч үйлдвэрээ ч барилцаж, дадлагажуулж сургаж байлаа. Дараа нь оросууд явж 2000-оны эхэн үеэс түрүүчээсээ ИТА нар тэтгэвэрт гарч бид Дарханы ШУТИС-аас 10 инженерийг үйлдвэртээ урьж, шинэ үйлдвэр хуурай арга дээр хятадуудаас дутахааргүй мэргэжилтнүүд болж дадлагажиж суралцсан. Сүүлийн хэдэн жил тэд маань хэнээс ч хараат бус боловсон хүчнүүд, мэргэжилтнүүд болж, үйлдвэрээ ажиллуулж ирсэн байдаг. Цаашид ч Тэднийг байхад Хөтөлийн үйлдвэр ямар ч саадгүйгээр, зогсолтгүйгээр ажиллах боломжтой байлаа, адилхан баригдсан нөгөө цементийн гурван үйлдвэр одоо хэр нь хятад мэргэжилтнүүдийг урьж залж ажиллуулсаар байна.

Харамсалтай нь Л.Наранбаатар захирал мэргэшиж дадлагажсан мэргэжилтнүүдээ бүгдийг нь халаад оронд нь намын батлахаар цүнх баригч, албан тушаалын төлөө зүтгэгч хүмүүсийг голлох албан тушаалд тавьснаар ийм байдалд хүрлээ гэж харж байна. Цаашид яахыг таашгүй. За, яах вэ цементийн үйлдвэр зогслоо гэхэд цаана нь Монголд гурван үйлдвэр байгаа, гэтэл энэ маягаар шохойн үйлдвэрийг зогсоовол Эрдэнэтийг зогсооно, Дулааны үйлдвэрээ зогсоовол Хөтөл хөлдөнө гэдгийг анхаарч ажиллаасай билээ. Бүх л болохгүй бүтэхгүй зүйлд өмнөх удирдлага руугаа чихэж өөрсдийгөө өргөх жишээний, бид хийдгээ хийсэн, бидэн рүү юу ч гэж дайраад нэмэргүй. 40 жил Монголын бүх бүтээн байгуулалтанд тасралт, хомстол үүсгэхгүйгээр цемент нийлүүлээд, Эрдэнэт үйлдвэрийг ч нэг өдөр зогоолгүй шохойгоор хангаад ирсэн. Би Л.Наранбаатарыг танихгүй, мэдэхгүй. Мэдээж шинэ газар, шинэ хамт олонтой учирна, Хөтөлийн талаар А ч үгүй, эхний ээлжинд зөвхөн хүмүүсийн амаар ажил явуулна, гэтэл манай Хөтөлийн нөгөө эх орончид цүнх баригч, хэдийд аль засвар яаж хийхэв, борлуулалт дөнгөж эхлэнгүүд гадаад материалаа захиал, оройтно, үйлдвэрлэлтээс хоёх сарын өмнө уулын ажлаа явуулахгүй бол шохой чулуугүй болно гэх мэтчилэн зөвлөхийн оронд зөвхөн өмнөхөө муулаад бай гэж зөвлөхөөр нөгөөх нь ч зогсохоо мэдэхгүй попроод байвал үйлдвэрлэл явагдах юм байна гээд ойлгочихсон. Эцэст нь юу болов.

Би бас Л.Наранбаатар захирлын эдийн засгийн боловсролыг "Арай юу" гэж дүгнэлээ. Үйлдвэрлэл, ер нь аливаа аж ахуйн нэгж ашиг орлогыг жилээр тооцдог, сараар тооцдоггүй. Гэтэл энэ хүн 4-5-р сард ашигтай ажиллалаа гээд байх, би ойлгосонгүй. Одоо тэгээд жишээ нь 7-9-р сард хэр ашигтай ажилласан бэ, 12-2-р саруудад хэр ашигтай ажиллах юм. Жилийн 12 сарын ашиг алдагдлыг нийлүүлж нэмээд "Ашиг ба алдагдал" гэж тооцдог хэмээн зөвлөмөөр байна. Тэгээд ч барилгын сезон эхлээд 4-10-р сар хүртэл борлуулалт ашигтай байдаг. Нээрэн өмнөх жилүүдэд бид үйл ажиллагаанаасаа жил бүр ашигтай ажиллуулсан байдаг. Нэг график зураад 100 гаруй тэрбум төгрөгний алдагдалтай, бараг идээд уучихсан юм шиг "попроод" байсан. Энэ хувийн компани чинь үйлдвэрийг барихын тулд арилжааны банкуудаас зээл авсан байдаг, харин ч бид сайн ажиллаж тэр зээлээс нь 150-иас дээш тэрбум төгрөгийг нь төлсөн. Гэх мэтчилэн 2+2=4 гэж тайлбарлаад баймааргүй байна

Эцэст нь Л.Наранбаатар болон Хөтөлийн “Эх орончид" гээд өөрсдийгөө тодорхойлчихсон хүмүүст хандаж хэлэхэд жаахан жудагтай бай. Цементийн үйлдвэрийн гол цөм нь чулуунцрын үйлдвэр, бусад цехүүд бол туслах хэсэг. Гэтэл харааж зүхээд байгаа тэр "Сахал" гэдэг чинь энэ сайхан үйлдвэрийг бариад, өнөөдөр та нарыг албан тушаалаар хангаад байна. Хэрвээ тухайн үед энэ хувийн компани хөрөнгө оруулалт хийгээгүй, хуучин нойтон аргын үйлдвэрээрээ ажиллаж байсан бол зах зээлээс аль эрт арчигдсан. Хөтөл гэдэг суурин ч эргэлзээтэй болох байлаа. Ялангуяа Хөтөлчүүд бусад үйлдвэрүүдтэй өрсөлдөх чадвартай сайхан үйлдвэртэй болсондоо баярлаж явах хэрэгтэй. Бусад цех, хэсгүүд хэдийгээр 40 жил болсон ч засвар үйлчилгээгээ төлөвлөж, цаг тухайд нь хийгээд явахад цаашид ч олон жил ажиллана. Түүнээс "Монголын рекордын эзэн" болох гэж байна гээд хэдэн тээрмээ хуяглаад байвал бүгд дуусна. Ер нь техникийг аргадаж ажиллуулахаас ахиж хэрэглэхгүй юм шиг хүчиндэж ажиллуулдаггүй, долоо дахь жилдээ ажиллаж байгаа шинэ зуухны доторлогоог 40 жил ажиллаж байгаа хуучин тоног төхөөрөмж болгоод ч байх шиг, 36 сар доторлоогүй байна ч гэх шиг, бүх зүйл баримттайгаа байгаа, хүмүүсийг бүгдээрээ тэнэг гэж андуурах хэрэггүй байх.

Миний хувьд төрд байхад нь ч хувьд байхад нь ч энэ үйлдвэрийг удирдаж байсан. Өнөөдөр төрд оччихлоо, хөрөнгө оруулалт хийнэ гээд "попроод" байгаа, тэрнийг нь хөөргөөд байгаа, тэгэх байх гээд итгээд буй хүмүүст хэлэхэд төр бол хэзээ ч ганц төгрөгний, ганц хадаасны ч хөрөнгө оруулалт хийдэггүй, төрд тийм боломж ч байдаггүй юм.

Намайг энэ үйлдвэрийн удирдлага байсны хувьд хүмүүс, зарим сайт, телевиз, сэтгүүлч үнэн мэдээлэл авахыг хүсэж, урьж, зарим нь шаардаж байна. Эргээд харахад дуугүй суух шаардлагагүй юм байна гэж бодлоо. Цаашид тайлбар хийж байя.

Анхаарал тавьсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 09:03

Iim ajilaa meddeg hun uildveriig udirdah heregteishdee.

Хариулт
Хариулт
2022-09-21 09:54
Reply to  Зочин

ЗҮГГЭР АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЙЛДВЭРИЙГ ОЙМС Л. НАРАНБААТАР ХҮЛЭЭЖ АВААД ОДОО ЮУ БОЛГОСОН БЭ . Үйлдвэр удирдах , ПОПУЛИЗМ хийх маш их ялгаатай нь дээрхи нийтлэлээс харагдаж байна.Хэдийд засвар аа хийх бэ .Хэдийд үйлдвэрийг таср####тгүй ажиллуулах бэ. Гээд бүгд үйлдвэрийг удирдах цогц арга юм.Попролтоор үйлдвэрийг удирдана гэж байдаггүй.Ганц сарын ажлаар үйлдвэр сайн ажилласан гэж дүгнэхгүй. Л.Наранбаатар хэдэн тоо ярихаас үйлдвэр удирдах ямарч мэдлэггүй хүн шүү дээ.За тэгээд төрд очсон бүхэн дампуураад дуу######г шүү дээ.Төрийн өмчит улсын үйлдвэр 680 гаруй байдаг.Үүнээс 3-4 нь ашигтай ажиллаж бусад нь татаас ,өр төлбөртэй ажиллаж байх юм. Л.НАРАНБААТАР АРХИА ГУДРААД АВГАЙГААРАА ЧАГНАЖ ТАГНУУЛААД ЯВЖ БАЙ . Улсад , бу######д бүү гай бол

Зочин
Зочин
2022-09-21 09:04

Мэргэжлийн хүнээр нь удирдуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-21 09:04

Өөрөө буусандаа бүү хорсоо болно та нар Сахлын хүмүүс эвдчихээ биз бүгдийг хөөж явуул хорон санаатуудыг

Зочин
Зочин
2022-09-21 09:04

Хулгайч шоовдор сайхан чаажынаа

Зочин
Зочин
2022-09-21 09:04

Тайлан б####ансын ойлголт бхгүй нөхдүүд өөрсдийгөө эдийн засагч, санхүүч гэж нэрлээд хэрэггүй бхоо.

Зочин
Зочин
2022-09-21 09:05

Өөрсдөө буусандаа хорсоод эвдээд байгаа бишүү Сах####ын хүмүүсийг бүгдийг хөөж явуул тэр нь зүйд нийцнээ

Зочин
Зочин
2022-09-21 09:07

Үнэн2 энэ цүнх баригч намын тавиул нөхрииг ########уул

Хулансаран
Хулансаран
2022-09-21 09:16

Оюук ЕС болон Амарбаясг####ан хоёр их л итгэж найдаж байсан чинь бүр урд байсан МИ-гээс дор юм гээч. Ми л ########б#### Монголын төрийг сайхан авч явах гээд байна л гэсэн чухам ####ив ээ тэр чинь, очиж очиж тэр Наранбаатарыг үйлдвэрийн захир#### болгох ч гэж дээ, бүр ш#### худлаа поп шантаажлагч мэргэжлийн.

Зочин
Зочин
2022-09-21 10:09

заа юун ми вээ шоохуузаа

Зоч
Зоч
2022-09-21 09:48

Gucdag gu.lug ve chi.Alingaa aldaad amitan boloo bizde chi Shoovdoroo!

Зочин
Зочин
2022-09-21 10:06

хувийн хөрөнгө сах#### гэж ирээд л ярих юм үнэндээ үйлдвэрийн түүхий эдийн үнэ шүү дээ сүүлийн 10 жил бараг мартагдсан байсан үйлдвэр шүү төр өөртөө татаж тэр гэрээг нь цуц####сан нь харин ч оройтсон шүү мэргэжилийн хүмүүс нь ингэтлээ эсрэг бодолтой байхад дараагийн хүмүүсийг олж ажиллуулж л таараа наранбаатарын хувьд үнэндээ чадлаараа л ажиллаж байгаа ер нь дарга солигдоход монголчуудын үзэл бодол ийм л байдаг муухай монгол шүү дээ ж####га довны хамаар#### бүхий гээд л ажилчид нь унагаж байгаа юм чинь монголын хөгжлийн хоцрогдол бол я####т үгүй монгол хүн өөрсдөө намын харья####лаараа гэнэт нэг өдөр хаяж гарна гэдэг бол ёстой хэлэх үг ####га

Зочин
Зочин
2022-09-21 11:07

Bad sahalii. Hun uu duugui Bai bitgii uimel uildweriig

Зочин
Зочин
2022-09-21 11:12

Наранбаатар ч Хятадын цементийн импортыг сайхан дэмжлээ

Зочин
Зочин
2022-09-21 11:12

Олон долоон юм битгий ярь.!!!! Төр засагаас дотоодын үйлдвэрлэгчиддээ ####тан боломж олгож импортын цементийг хязгаарлаж хорьж зогсоож байсан нь үнэн шүү.!!! Тэглээ гээд дотоодын цемент үйлдвэрлэгчид я####аа даа бүр оодорцон үнээ нэмээд л үйлдвэрлэлээ тас####дуулаад л гарцыг нь багасгаад, наад зах онц чух#### дарханы замыг цементээр хангачиж чадахгүй ямар их хор уршиг хэл ам гаргаваа.!!!!! Тэхээр чаддаг нь хийж чаддаггүй нь хохь чинь гэсэн нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг л дагана биз дээ.!!!! Х

Зочин
Зочин
2022-09-21 11:12

Ер нь импортыг зогсоох тэглэх (татвар ) гэдэг чинь лотоодын үйлдвэрлэгчдэд ####тан боломж ирдэг ч тэр байд####ыг д####имдуулж долоо дордуулаад үнээ нэмээд, тас####дуулаж зохиомол хомсдол үүсгэх замаар давуу байд#### үүсгээд байв#### импортыг сэргээх нь зөв.!!!! Адгийн наад зах нь боломжоороо нэг амбаар саравч барьсан ч цементийн үнийн хөөрөгдөл зохиомол хомсдолд өртөөд хийх юм хийж чадахгүйд хүрч бна.

Зочин
Зочин
2022-09-22 15:53

Эгээд танай үйлдвэр өөрийг чинь байхад яагаад ашиггүй ажиллаж, өр зээлээ огт төлөөгүй юм бэ дээ. Зүгээр тэтгэвэртээ суу. Алдаж оноод энэ з####уус аваад явчихна.

Зочин
Зочин
2022-09-22 17:38

Шоовдор гэдэг хүн Эрдэнэбилэгийн эрх аүгийн төлөө л дуушарч бна. Тийм сайн явж байсан бол зээл , татвар юмаа төлж гэрээгээ биелүүлж байхгүй яасын! Хувьчл#### нь хуудуутай , төрд авсан нь зөв. Наранбаатар засвараа сайн хийгээд ажиллуулахаар зүтгэж бгаа нь зөв . Хөтөл жаахан асууд#### гарахаар муухайчлахаар худ#### сенсац тарьж бгаа нь гутамшиг шүү !! Шоовдор оо!!!

Зочин
Зочин
2022-09-22 23:26

Үндэсний үйлдвэрлэл нэрээр дураараа үнэ тогтоож байгаа монополь компаниуд импортын бараатай шудрага өрсөлдснөөр зах зээлийн бодит үнэ тогтоно энэ бол зах зээлийн шудрага зарчим энийг бүх с####барт хэрэгжүүлж импортыг чөлөөлөх хэрэгтэй үндэсний нэрээр ард түмнээ хохироож байгаа үйлдвэрүүд хаагдахад харамсах хэрэггүйштээ

Зочин
Зочин
2022-09-23 06:44

Наранбаатар гэгч эгээтгээд попрохоос өөр юуч чадахгүй цүнх баригч байсан гэдгээ харууллаа. Хуучин шинэ 2 дагын ####ь нь үнэн

Amaa
Amaa
2022-09-23 12:10

Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ ####т хийсэн ч сэгсэрнэ. 40 жилийн хугацаанд нэг ч удаа цементээр таслаж үзээгүй ахмад инженер зөвлөгөө өгөөд байхад л ойлгохгүй илжигнүүд юмаа. Үнэтэй цементээ аваад үнэтэй байраа авч чадахгүй, гэр хороололдоо амьдрахтаа таарсан таар шуудайнууд. Хөтлийн үйлдвэрийг зогсолт бол ПОП Наранбаатар, бөхчин Мандахбаяр, Бодичин Угтахбаяр нараас болсон зогсолт шүү. 2020 онд МАК, МОН, Мөнхийнбаян г#### зогсоход монголд хөтлийн цемент л үнэ өсгөхгүй ганцаараа барж байсан юм шүү. Одоо БНХАУ-с их хэмжээний чулуунцар орж ирнэ. Ирэх жил цементийн үнийг нам буулгаж үндэсний 3 үйлдвэрээ хаана. 10000 ажлын байр байхгүй болно. Энэ дунд таны миний мэддэг өчнөөн айл хоолгүй болно. Ванга шиг л хэлчихье Монгол улсын 3 үйлдвэр ха####гах барьж 10000 хүн ажлын байргүй гудамжинд лааз хөшиглөнө.

Зочин
Зочин
2022-09-24 11:10

Хуцдын, зах зээл дээр 135,000 байсан цементийг 600 мянга болгочихоод. Ийм өндөр өртөгтэй үндэстний үйлдвэрлэлээр элэнцгээ хийдийн.

Зочин
Зочин
2022-09-24 21:19

1998 онд жилд 200 мянган тонн цемент хуурай аргаар үйлдвэрлэх гэсэн сэдвээр дипломын ажил хамга####ж байлаа

Зочин
Зочин
2022-09-24 21:59

Улс өмчөө мэддэг юм бол өмчөө хамга####ж чаддаг ажил хийж чадах чадвартай хүнийг нь эргүүлээд ажиллуулах нь зөв, харин юу ч хийж сураагүй , чадваргүй хүнээр сольж эд хөрөнгөөрөө тоглуулаад байхаа болиоч ээ. Хуучин удирдлагууд нь монголын л иргэн шүү!!!!Ямар бодлогогүй ажил хийж улсаа ард түмнээ хохироож байдаг дарганцарууд вэ.

Холбоотой мэдээ

Back to top button
24
0
Would love your thoughts, please comment.x
()
x