Нийгмийн

Нас барагсдын мэдээллийг "зардаг" бүлэгт эмч нараас гадна цагдаа байжээ

АТГ-аас олны анхаарал татахуйц нэгэн авлигын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-ын эмч, удирдлагууд нас барсан иргэдийн мэдээлэл, хаягийг буяны компанид “зарж”, оронд нь мөнгөн урамшуулал буюу хахууль авдаг байсан гэх хэрэг.

Өнгөрсөн мягмар гарагт энэ асуудал олон нийтэд ил болж, хэлэлцүүлгүүд ч өрнөөд байна. Олон нийтийн зүгээс энэ үйл явдлыг байж боломгүй хэмээн дүгнэх хэсэг байхад нөгөө хэсэг нь харин ч нас барагсдын ар гэрийн асуудлыг хөнгөвчилж буй хэрэг байна хэмээн өмгөөлж буй юм.

Бид энэхүү авлигын хэрэгт ямар хүмүүс оролцоотой талаар мэдээлэл цуглуулахыг зорилоо.

НТТТ-ИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ДАРГА С.АРИУНБОЛД УДТАЛ ГҮРИЙСЭН Ч ЭЦЭСТ НЬ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ ҮҮ-

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр эл хэрэгт нийт 14 хүн холбогдсон хэмээсэн. Тэгвэл тэдний толгойлогч буюу гардан зохион байгуулдаг байсан хүн нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд аж. Тэрбээр тус төвд орлогч даргаар ажиллаад 16 жил болж байгаа юм байна.

Энэ асуудал одоо яригдаж байгаа юм биш. Өнгөрсөн 2021 онд хэвлэлүүд хөндөж, С.Ариунболд дарга “Би ямар ч холбоогүй” хэмээн гүрийгээд өнгөрсөн. Учир нь тэр үед албаныхан тоймтой мэдээлэл өгөхгүй байсан учраас сэтгүүлчдэд баримт тун хомс байв.

Тэрбээр zuv.mn сайтад ярилцлага өгөхдөө “Яаралтай тусламжийн төвийн удирдлагуудыг шарил зөөвөрлөх бизнес хийдэг гэх хардлага сошиал орчинд их тархсан байсан. Үүнд тайлбар хэлье. Улаанбаатар хотод буяны үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй компани байдаг. Тэд бүгд өөрсдийн гэсэн шарил зөөвөрлөх тусгай зориулалтын автомашинтай. Манайхтай хамтарч ажиллах санал удаа дараа ирж байсан ч түргэн тусламжийн 103 төвийн дотоод журамд зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй газруудтай хамтарч ажиллах ёсгүй тул татгалзсан. Би үүнд ямар нэгэн оролцоо байхгүй гэдгээ мэдэгдье” гэж байсан юм.

Тэгвэл энэ удаад хуулийн байгууллагынхан ийн зарласнаар С.Ариунболд гүрийгээд ч нэмэргүй, хийсэн хэрэг нь ил болж буй бололтой.

-ЦЕГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ХЭЛТСИЙН ДАРГА ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОДОГ БАЙЖЭЭ-

 Түүнээс гадна уг авлигын хэрэгт цагдаагийн байгууллагын албан тушаалтан ч холбогдоод байна. Тодруулбал, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр гэж хүн уг хэргийг голлон зохион байгуулагч дараагийн хүн аж. Албан бус эх сурвалжийн мэдээллээр  С.Ариунболд болон Т.Бат-Идэр нар найзууд гэх.

Т.Бат-Идэрийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/604 тушаалаар Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан хэмээн "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнуулж байсан хүн юм.

Тэд энэ авлигын хэрэгтээ түргэн тусламжийн төвийн 140 гаруй эмч, ажилчдаас өөрт ойр, итгэл даахуйц гэх 12 эмч, ажилтныг татан оролцуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд хэрэг нь ийн прокурорт шилжээд байна.

Гэртээ нас барсан иргэдийн дуудлага мэдээлэл зайлшгүй цагдаагийн байгууллагаар дамждаг. Өөрөөр хэлбэл хүн нас барсан тохиолдолд цагдаагийн 102 дугаарт залгаж энэ талаар мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгадаг.

Тэгвэл ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр нь тэдгээр дуудлагаас хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн  талийгаач нарын гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг нэр бүхий компаниудад өгдөг байсан байна.

Улмаар талийгаач нарын ар гэртэй буяны байгууллагаас холбогдож, утасны дугаарууд руу нь буяны үйлчилгээ үзүүлнэ гэх мессеж илгээх байдлаар холбогдож, цогцсыг эмнэлгүүдийн морг руу хүргэх үйлчилгээ үзүүлж, түүний оронд ар гэрийхнээс нь төлбөр авч, ажилладаг байжээ.

Үүнийхээ төлөө нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр нар буяны компаниудаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдоод байгаа нь энэ. Прокурорын байгууллагаас хэрэгт хяналт тавиад, тун удахгүй шүүхийн байгууллага руу шилжүүлэх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-22 09:07

Аймшигтай

Зочин
Зочин
2022-09-22 09:12

Huniii uhleeer biznes hiiichih ym bn l daaa

Зочин
Зочин
2022-09-22 09:12

Үхээсэй бузар

Зочин
Зочин
2022-09-22 09:13

Яасан муухай хүн ёсонд байхааргүй үйлдэл гаргадаг хүмүүс вэ бүр сэтгэлд ч багтахгүй вм байна бурхан минь гэж

Зочин
Зочин
2022-09-22 09:14

Зарим нэг нь хайртай нэгнээсээ хагацаад зовж шан�##�ж сууж байхад зарим нь ардуур нь хүний зовлонгоор жарг�##� хийгээд биенес болгож л байдаг ямар төмөр зүрхтэй амьтад вэ

Зочин
Зочин
2022-09-22 09:15

eeeeee buuu uzegd yaj ingej chaddag bn aaa

Зочин
Зочин
2022-09-22 09:15

ХҮН МӨН ҮҮ

Зочин
Зочин
2022-09-22 09:19

Үхсэнийхээ дараа хүнд буян болж, орлого олж өгдөг болж дээ т�##�ийгаачид маань ????

Зочин
Зочин
2022-09-22 09:23

Ямар бузар хүмүүс вэ олсон мөнгө нь хоол биш хор болно доо хээл хахуул авилгад оролцохгүй �##�бан туша�##�тан мэргэжилтэн гээд төрийн �##�бадууд �##�га болж дээ төр үнэхээр дампуурчээ төр засгийн эрх баригчид УИХ-гишүүд сайд дарга нар үгээ хэлж ухаарах цаг болсон юм биш үү

зочин
зочин
2022-09-22 09:24

Ариунболд бугшсан хүн х�##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-22 09:43

Зах зээлийн монгол ийм болсон. Бүх юм устаж �##�га болоод гадаад орны хуулийн байгуулагад захирагдсаны дараа хүн болж магадгүй.

Зочин
Зочин
2022-09-22 09:46

Морг олдохгүй танил т�##� гуйх гээд хэцүү цаг �##�даад. Ийм үйлчилгээг авилгадах нь хаашаа юм ЭМЯ, эсхүл нэг байгууллага хариуцв�##� зүгээр шүү. Яар�##�тай шаардлагатай аминд тулсан үед хэрэгтэй үйлчилгээ шүү

Зочин
Зочин
2022-09-22 10:39

Тэр бузар мөнгөөрөө хүүхдүүдээ хувийн сургуульд шаааацанбөйгөа шүүү

зочин
зочин
2022-09-22 10:49

Юун нь буруу байна. Үйлчилгээг сайжруулж ойртуулж л байна.

Зочин
Зочин
2022-09-22 10:50

Яадгийн хэн хэндээ хэрэгтэй л юм

Зочин
Зочин
2022-09-22 12:06

Ямарч муухай хүмүүс вэ дээ. Тийм мөнгө нь хоол болдог л юм байх лаа б�##�иар заваан юм нууд

ard
ard
2022-09-22 12:06

том том хуц�##�гүй тэр богд уулаа хар хэн хэзээ хаанаас хэн хэндээ өгсөн ямар монголын дуулага худ�##�даанаас хичнээн сая доллороо авсан газарууд вэ гэж асууж хайж чадахгүй гуйлгачин болсонч дуугай монголшууу лл�##�рууд хужаа цайртуудааа төриин �##�бан тушаа�##� хашуулдаг тон дээрэмдүүлдэг эмс охидоо өгдөг м�##�ууд

Зочин
Зочин
2022-09-22 12:30

Гэнэтийн юм болоход ар гэрт нь морг олдохгүй хэцүү бдаг гэж сонсож бсан шүү... юу нь болохгүй гэж

Уншигч
Уншигч
2022-09-22 12:49

Машин ачуулдаг шиг бас нэг сүлжээ луйвар юм байна.

Зочин
Зочин
2022-09-22 12:51

Цогцсыг морог хүргэх үйлчилгээ тийм их үнэтэй байдаг юм уу?

Зочин
Зочин
2022-09-24 11:44
Reply to  Зочин

103 duuddag bizdee?

Zochin
Zochin
2022-09-22 13:10

Gemteliin emneleg bas ter buynii gazar och geed utas hayg ugdug yum baina lee

Zochin
Zochin
2022-09-22 13:13

Өвчтөнг нэг эмнэлэгээс нөгөө эмнэлэг зөөхдөө түргэний машин хүрэлцэргүй дуудлаганд явсан хувийн түргэний машинаар хүргүүлэхэд 120000 гэж байсан одоо бүүр өсөө өиз

irgen
irgen
2022-09-22 13:59

ene asuudal nadad yag tohioldoj baisiim bna, 2021-12 sard. unen shuu.

irgen
irgen
2022-09-22 14:01

morg hurgesen tulbur gd avch baisan, duurgiin emnelegt ungursun hunees hurtel. bi ter uyd gaihaad ungursun, iim uchirtai baijee, aimaar yum be.

Зочин
Зочин
2022-09-22 16:33

Зөвхөн зөөвөрлөх биш холбоо барьсан газар нь бусад үйлчилгээг авахаар 5 сая-с дээш үнийн дүн гардаг,шинэ эмч нар нь өөр компанийн утас өгвөл ажлаас х�##�на гэж дарамтлана ээлжийн ахлах боловсон хүчин гээд оролцоотой хүмүүс нь нэг баг,Пүрэвдаш нь энэ дээр ажилласаар байгаад гавьяат авсан бус уу,системийн нэр гутаасан сэжгийн �####�нууд дээр нь цагдаа

Зочин
Зочин
2022-09-22 22:44
Reply to  Зочин

За тэгээд ганц цагдаа эмч биш лам нар оролцдог шүү яахаа мэдэхээ байсан гэр бүл тухайн шарил зөөсөн буяны байгуулагт очдог тэд нар нь өөрсдийн эзэмшлийн газарт муу ч байсан сайн гэдэг буруу оршуулах энүүхэнд шдээ гол нь хахуул өгсөн газрыг нь бас хааж эзэмшлийн газрын цуцлах хэрэгтэй

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-22 17:00

Эмч нар Цагдаа нар одоо хэнд итгэх үү

Зочин
Зочин
2022-09-22 17:20

Энэ сөйтуудыг сайн ш�##�гамаар юм Захи�##�агчаас овоо мөннө авчихаж. Аобан туша�##�ыг нь авах гэсэн башир арга Энэ хүн 103 маш их хөгжүүлж бгаа гэж сонссон. Өмнөх даргын бузар булайг нуруун дээрээ үүрч бгаа хүн дээ. Шүүхэд энэ сайтыг өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-22 22:40
Reply to  Зочин

Энэ хүн холбогдолтой шдээ

Зочин
Зочин
2022-09-22 20:59

Эд эрхтэнг нь авч зараагүй л байгаасаа билээ...

jjj
jjj
2022-09-22 21:17

bolj l bshd. Heregsed bh yu bgan. Harin ch buyan bolj

Бхо
Бхо
2022-09-23 01:55

Иим схн з�##�уу хүмүүс маш муу хжл рж бна үрээр н бузо шингэнэ эрээ цээр гэж юм бдг юм шүү үр хүүхэд н сайн явдггүы эхнэр болон ээж аав ах дүү н бнга өвчн ороодг их апултай бдг юм юм учртаы бдг пм шүү

Зочин
Зочин
2022-09-23 07:03

ЮУНД НЬ ПҮҮ РАА ГЭЭД СҮЙД БОЛООД БАЙГААН? ЯАХАА Ч МЭДЭХГҮЙ САНДАРЧ БАЙХАД ИХ Л ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. АЛЬ НЭГ БУЯНЫ БАЙГУУЛЛАГАД ХАНДАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ. ЭХ ОРНОО ЗАРААД АРД ТҮМНЭЭ ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН АМЬДРУУЛЖ БАЙГАА НОВШНУУДАА Л �######�УУЛАХАА БОД. ТЭГВЭЛ БҮХ ЮМ ЗӨВ ГОЛЬДРОЛДОО ОРООД Л ЯВЧИХНА. ЭНЭ БОЛ СҮР БОЛООД БАЙХ ЭД БИШ БАЙНА

Цэцэгмаа
Цэцэгмаа
2022-09-23 09:08

3р эмнэлэгийн зүрх судасны тасгийн эмч эрдэнэбилэг хүний амиар тоглосон байж дарга нар нь өмөөрч мөн эрүүл мэндийн яам хааца�##�ж бна бмд нар насан туршдаа зовж шан�##�ж амьдрах нь даа яах уу сайдаа

Зочин
Зочин
2022-09-23 14:42

Тэр 102 н хэлтсийн даргыг үтэр түргэн �######�уул ....

Зочин
Зочин
2022-09-24 11:45

Хүний ёс чанар �##�дагдсаар үхлээр бизнес хийдэг болж дээ. Уг нь 103 ирээд авч явдаг журамтай биз дээ? Монголд яагаад бүхнийг мөнгө гэж хардаг хэсэг бүлэг хүмүүс ийс сүлжээ үүсгээд ичихгүй яваад бгдн болоо? Улс ажлаа сайн хийвэл ийм асууд�##�д орохгүй. Энийг анх санаачилсан нөхөд байгаа. Үндсээр нь таслах юм их болжээ. Хар тамхины бизнесийг ч олж хаах хэрэгтэй! Янз бүрийн утасны тоглоом хүртэл хүүхэд з�##�уусыг хордуулсаар байгаад хян�##�т тавих нь зөв!

Зочин
Зочин
2022-09-24 16:17

новшнууд өөрсдөө үхэхгүй юм шиг цагдаагиинхан бол өлөнгиин дээд л дээ

Холбоотой мэдээ

Back to top button