СПОРТ

Автомашингүй өдөр "Дүнжингарав-2022" бүх нийтийн марафон болно

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин, ОУХМ Жамбалын Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон“ гүйлтийн тэмцээн есдүгээр сарын 25-ны ням гарагт буюу намрын автомашингүй өдрөөр болно. 

Энэ удаагийн Дүнжингарав марафон нь бүх нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор олимпын төрөл болон паралимпын төрлийн тамирчид, энгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран оролцож байгаагаараа давуу талтай.

ОУХМ Ж.Лхагважав нь Седней- 2000 оны паралимпийн наадамд 8 дугаар байр, Афин- 2004 оны паралимпийн их наадамд 6 дугаар байрыг бүтэн Марафон гүйлтийн тэмцээнд эзэлж байсан. Азийн тоглолтын хоёр алт гурван мөнгөн медальтай 2011 оны Турк улсын Анаталиа хотноо зохион байгуулсан дэлхийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, шарга азарга хэмээн монгол даяар алдаршсан гүйгч юм.

Гүйлтэд оролцох иргэд тамирчид ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Зохион байгуулах комисс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button