Нийгмийн
ХХЕГ: ОХУ-ын иргэд Алтанбулагийн боомт дээр бөөгнөрөл үүсгээгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр ард иргэдэдээ хандаж мэдэгдэл хийсэн. Тодруулбал, Украинд явуулж буй цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгч, цэргийн дайчилгаа зарлах болсноо сонордуулжээ.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын иргэд хил гарахаар дугаарлаж байгаа талаар өчигдөр орой сошиал орчинд мэдээлэл тарсан.
Тэгвэл манай усл руу орж ирэхээр дугаарлаж буй гэх мэдээллийн дагуу ХХЕГ-аас тодруулахад "Есдүгээр сарын 20-нд ОХУ-аас 263 иргэн, есдүгээр сарын 21-нд 261 иргэн Монгол Улсад орж ирсэн. Одоо бидэнд өгсөн мэдээллээр, Алтанбулагийн боомт дээр иргэдийн бөөгнөрөл үүссэн, ачаалал нэмэгдсэн зүйлгүй хэвийн байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.