ДАТАГРАФИК

Инфографик: В.Путиний мэдэгдлийн дараа Монголд ирэх ОХУ-ын иргэдийн тоо тав дахин нэмэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт цэргийн дайчилгаа явуулах тогтоолд гарын үсэг зурсан. Дайчилгаанд өмнө нь цэргийн алба хаасан хүмүүс хамрагдах юм.

Тэгвэл эл шийдвэрийн дараа Монгол Улсын хилээр нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо эрс нэмэгдсэнийг статистик баталж байна.

Есдүгээр сарын 21-нд 830 хүн нэвтэрсэн бол дараа, дараагийн өдрүүдэд нэмэгдсээр өчигдрийн байдлаар 984-т хүрчээ. Статистик огцом өссөн есдүгээр сарын 21-нд В.Путин тогтоолд гарын үсэг зурсан юм.

Тооцоолол хийвэл, есдүгээр сарын 18-21-ний хоорондох дөрвөн өдөрт дунджаар 182.5 хүн Алтанбулагийн боомтоор нэвтэрчээ. Харин 22-28-ны дөрвөн өдрийн дундаж 903 байна. Дунджуудыг харьцуулбал, 4.9 буюу тав дахин өссөн байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч
2022-09-26 13:14

Орж ирсэн хүмүүс 30 хоногоо дуусаад тайланд, вьетнам, солонгос явна байхаа, тийшээ оросууд визгүй зорчино, мөн ахин нэмж ирэхгүй ээ, Путин хилээр гаргахгүй байгаа, манайхан боловсрол нимгэн, илүү зүйлд их санаа тавих юм. Оросууд орж ирээд орлого л оруулна, мөнгөтэй чад�##�тай нь гадагшаа гарч байгаа даа. Орж ирсэн хүмүүс дулаан орон руу явчих байхаа

Зочин
Зочин
2022-09-26 17:30

уррвагчид 15 жил авнадаа

Зочин
Зочин
2022-09-26 17:37

Гадуур оросууд , оросоор ярьсан хүмүүс их явж байнаа

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2022-09-27 06:22

Яасан өөдгүй хүмүүс вэ.Эх орныхоо төлөө явахгүй,өөр орон нутаг руу зугтаж байдаг чинь зөв үү?

Зочин
Зочин
2022-10-25 12:40

Сайхан байв�##� эх орох нь тусл�##�цаа хэрэгтэй бол урвах сэтгэлтэнгүүд юм юм уу

Холбоотой мэдээ

Back to top button