Нийгмийн

Сонгинохайрхан дүүргийнхэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөг төв талбайд зохион байгуулагдлаа.

Х.Нямбаатар сангийн санаачилгаар зохион байгуулж буй тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэн долоон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцсон юм. Эдгээр иргэд хамтран “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-үүдэд суралцан, үйлдвэрлэлээ өргөжүүлэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулдаг билээ.

Тухайлбал, НӨШБҮХ нь 2012 онд 47 үйлдвэрлэл эрхлэгч нарын нэгдлээр байгуулагдаж байсан бол одоо 2000 гаруй гишүүнтэй бөгөөд 2800 гаруй өрхийг бойжуулан бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлдэг.

Өдөрлөгийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын удирдлагуудын зүгээс дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн ЖДҮҮДТ-тэй хамтран тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр хамтран ажиллаж байна.

Мөн хамтын ажиллагааны гэрээтэй гадны улс орнуудад бараа, бүтээгдэхүүн борлуулах тал дээр анхаарч дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа” талаар хэллээ. Тус арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчид, хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах хөтөлбөрийн хүрээнд үргэлжлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button