ДЭЛХИЙ

Шинзо Абэгийн оршуулга: Ёслол 13.00 цагт эхэлнэ

Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол Япон улсад өнөөдөр болж байна. Ёслолтой холбоотойгоор Токио хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ёслолтой холбоотой газруудыг хатуу чанга хамгаалалтад авчээ.

Ялангуяа Будокан ордны орчимд цагдаа нар хэдэн давхар хамгаалалт гаргасан байна. Албан ёсны ажиллагаа орон нутгийн цагаар 14.00 цагаас /Улаанбаатарын цагаар 13.00/ “Ниппон Будокан” ордонд эхэлнэ. Ёслолын эхэнд Япон улсын төрийн дууллыг эгшиглүүлж, Ерөнхий сайд Фумио Кишида эмгэнэлийн үг хэлэх бөгөөд араас нь Японы төрийн өндөр албан тушаалтнууд, улс орнуудын төрийн тэргүүн, хүндэт зочид төлөөлөгчид эмгэнэлээ илэрхийлэх юм байна.

Урьдчилсан байдлаар дэлхийн 218 улс, бүс нутгаас 700 гаруй зочид хүрэлцэн очжээ. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн байгаа билээ.

Шинзо Абэ агсантай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол өчигдрөөс эхэлсэн. Ерөнхий сайд Фумио Кишида эмгэнэл илэрхийлэхээр ирсэн чухал зочидтой уулзаж, Шинзо Абэгийн үйл хэргийг залгамжлуулна гэдгээ илэрхийлж байна.

Одоогийн байдлаар Вьетнамын Ерөнхийлөгч Фук, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис нартай уулзаж, өөрийнх нь зорилго бол “Шинзо Абэгийн үйл хэргийг үргэлжлүүлэх, үүсгэсэн харилцаа холбоог нь хэвээр хадгалж, хөгжүүлэх явдал” гэдгийг батлан илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button