ЭДИЙН ЗАСАГ

АИ-92-ын 17 хоногийн нөөц байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг танилцуулжээ. Уг танилцуулгаас харвал есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар УЛСЫН ХЭМЖЭЭНД:

  • А-80 автобензиний 50 хоногийн
  • АИ-92 автобензиний 22 хоногийн
  • АИ-95 болон ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна гэжээ.

Ийнхүү мэдээлснээр хойш ТАВ ХОНОГ өнгөрчээ. Тэгэхээр өнөөдөр /2022.09.28/-ийн байдлаар:

  • А-80 автобензиний 45 хоногийн
  • АИ-92 автобензиний 17 хоногийн
  • АИ-95 болон ДТ-ний 24 хоногийн нөөцтэй байна гэсэн үг юм.

Манай улс он гарсаар нийт 1,336.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд:

  • А-80 автобензин 28.2 мян.тн
  • АИ-92 автобензин 426.2 мян.тн
  • АИ-95/98 автобензин 18.6 мян.тн
  • ДТ 679.9 мян.тн, онгоцны түлш 25.7 мян.тн
  • Жет А-1 24.1 мян.тн, бусад 133.3 мян.тн байна. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button