Нийгмийн

УБЦТС ТӨХК: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Степпе арена” мөсөн өргөөний гадна талбайд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Нийслэлийн засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/59 дүгээр захирамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/315 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/467 дугаар захирамжийг удирдлага болгосон.

Үзлэгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 100 аж ахуй нэгж, байгууллага оролцсон бөгөөд УБЦТС ТӨХК-ийг төлөөлөн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

Үзлэгээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөгөө, түүний хэрэгжилт, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бие бүрэлдэхүүний мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button